| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/08391/И |
| Дугаар | 197/ШШ2025/04449 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/04449
2025 04 14 197/ШШ2025/04449
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Д.Сүхбаатарын талбай-5, Ш/х-22,******* байрлах,******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 13-р байр, ******* тоотод оршин суух Зу******* Цэ******* /РД:*******/-д холбогдох,
10,318,159.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зундуй овогтой Цэ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр*******тай ******* тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 (Арван сая төгрөг) төгрөгийг жилийн 21% (Хорин нэгэн)-ийн хүүтэйгээр 30 (Гучин сар) сарын хугацаатай дижитал зээл авсан. Зээлдэгч нь дээрх ******* тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 119 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Иймд хариуцагч З.Цэ*******гаас 10,318,159.91 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие нь Зундуй овогтой Цэ******* нь*******ны цалингийн зээл 10,318,159.91 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч З.Цэ*******д холбогдуулан 10,318,159.91 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч З.Цэ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,318,159.91 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч З.Цэ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,318,159.91 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,719,693.32 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,041 төгрөгөөс 90,020.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 90,020.5 төгрөг, улсын төсвийн данснаас 90,020.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч З.Цэ******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР