Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э. /РД: /,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ё. /ШТЭҮД:/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын

албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц. нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тоот захирамжаар нэхэмжлэгчид Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 4395 м.кв газрыг контор, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар ХХК-нд 15 жилийн хугацаатай олгосон.

2.2. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, тус шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.3. Нэхэмжлэгчээс 2020 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн бүртгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу мөн онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

2.4. Нийслэлийн Засаг даргаас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан байна.

2.5. Дээрх захирамжийг гарахаас өмнө Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дугаар албан бичгээр нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийж, газрын эрхийг хүчингүй болгохтой холбоотой тайлбар, баримтыг авахаар хүргүүлжээ.

2.6. Нэхэмжлэгчээс тус мэдэгдлийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хандахад ...Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улсын Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал үргэлжилсэн бөгөөд тухайн хугацаанаас хуанлийн бүтэн 2 жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй нь тогтоогдож байна. Иймд танай компанид хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу ирүүлсэн тайлбар нотлох баримтыг судалж үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боломжгүй тул газрын эрхийг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна гэж 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хариу өгсөн байна.

2.7.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн газрын эрхийг цуцалсан боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдээгүй байна.

2.8.Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ.

2.9. Нэхэмжлэгчээс тус маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлийн тухайд 2011 оноос хойш газрын төлбөрт 42.854.000 төгрөг, газрын эрхийн дуудлага худалдааны үнэд 69,696,000 төгрөг, барилга барихтай холбоотой зөвшөөрөл авах, зураг хийлгэхэд нийт 2,008,206,467 төгрөг, хашаа татаж, барилгын талбайг бэлтгэсэнтэй холбоотой 80,000,000 төгрөг тус тус төлсөн гэж,

2.10. Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлийн тухайд ... Ковид-19 цар тахлын улмаас газраа зориулалтын дагуу эзэмших боломжгүй байсан, мөн Цэвэр бохир усны техникийн нөхцөл болон цэвэр усны шугам зөөж шилжүүлэх зөвшөөрлийг 2022 оны 05 дугаар сарын 20-нд, 2022 оны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус шинэчилсэн ба үүний дагуу эскиз зургаа 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр батлуулсан, Цахилгаан техникийн нөхцөлийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, Дулааны техникийн нөхцөлийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус тус сунгуулсан гэж маргаж байна.

2.11. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актын үндэслэлд дурдсан мэдэгдэх сонсох ажиллагааны талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн , 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *******, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн болно гэж,

2.12. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь үндэслэлийг нэхэмжлэгч газраа бодитоор ашиглаагүй, Улсын Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал үргэлжилсэн бөгөөд тухайн хугацаанаас хуанлийн бүтэн 2 жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй болох нь тогтоогдож байна хэмээн тайлбарласан.

2.13. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр барилгын техникийн нөхцөлөө сунгуулах үедээ мэдэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандахад, тус захиргааны байгууллагаас уг актыг хүргүүлнэ гэсэн боловч нэхэмжлэгчид хүргүүлээгүй байна.

2.14. Иймд нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нэхэмжлэгч ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт контор, үйлчилгээ, орон сууц барих зориулалттай 4400 м.кв газар эзэмших эрх авч Газар зохион байгуулалтын албатай 15 жилийн хугацаатай гэрээ байгуулан, гэрчилгээ олгогдсон.

Гэтэл 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар манай компанийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон захирамжийг бид эс зөвшөөрч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот шүүхийн шийдвэрээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан манай компанийн газар эзэмших эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон.

Газрын тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль болон Засгийн газрын 2018 оны ******* дугаар тогтоолыг хэрэгжүүлэн мэдээллийн санд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн бүртгүүлэхээр 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дугаар албан бичгээр гаргасан манай компанийн хүсэлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаартай, газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын зураг хийлгэсэн.

Дэлхийн улс орнуудыг хамарсан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох Ковид-19 цар тахлын улмаас газраа зориулалтын дагуу эзэмших боломжгүй байсан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичигт заасан Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улсын Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал үргэлжилсэн хугацаанаас хойш:

1.Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн авсан.

2.Цахилгааны техникийн нөхцөлийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хугацааг сунгуулан шинэчлэн авсан.

3.Дулааны техникийн нөхцөлийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хугацааг сунгуулан шинэчлэн авсан.

4.Цэвэр бохир усны техникийн нөхцөл болон цэвэр усны шугам зөөж шилжүүлэх зөвшөөрлийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэн авсан. Зөвшөөрлийн дагуу цэвэр усны шугамыг шилжүүлэн зөөх ажлын зургийг хийлгэн батлуулсан.

5.Авсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын эскиз зургаа 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр батлуулсан

6.Батлагдсан эскиз зургийн дагуу барилгын зураг боловсруулах гэрээг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ХХК-тай байгуулсан зэрэг ажлуудыг хийж газраа зориулалтын дагуу эзэмшиж байна.

2011 оноос хойш газрын төлбөрт 42,854,000 төгрөг, газрын эрхийн дуудлага худалдааны үнэд 69,696,000 төгрөг төлсөн, барилга барихтай холбоотой зөвшөөрөл авах, зураг хийлгэхэд нийт 2,008,206,467 төгрөг. Хашаа татсан барилгын талбайг бэлтгэсэнтэй холбоотой болон хашаа татахад 80,000,000 төгрөг төлсөн.

2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр барилгын техникийн нөхцөлөө сунгуулахаар и-монголиа цахим мэдээллийн сайтаас газар эзэмшлийн мэдээллээ гаргах гэтэл манай компанийн газар эзэмшлийн мэдээлэл гарч ирэхгүй байсан учраас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд очиж асуудлыг тодруулахад манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд тус байгууллагаас хүчингүй болгосон шийдвэрийг гаар явуулсан гэсэн хариу өгсөн. Шуудангаар ямар нэгэн мэдэгдэл хүлээн аваагүй тухайгаа шалгуулахад тус байгууллагаас ХК-д албан бичиг явуулан мэдэгдлийг манай компанид өгөөгүй болохыг тогтоосон бөгөөд захирамжийг гардаж авъя гэхэд заавал гаар хүргүүлнэ гэсэн хариу өгсөн. Гэвч одоог болтол гаар ямар нэгэн захирамж, мэдэгдэл ирээгүй.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж нь дараах үндэслэлээр эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой болон бусад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт үзэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамж хууль бус болох талаар:

1.1.Захирамжийн үндэслэл, агуулга нь эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт байна.

Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Засаг даргын захирамж гаргах нийтлэг эрх, газар эзэмшигчийн үүрэг, газар эзэмших эрх дуусгавар болох зэрэг ерөнхий заалтуудыг дурдаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг үндэслэл болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэж заасан.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д барилгын үйл ажиллагаа гэж барилга байгууламжийн зураг , баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг гэж заасны дагуу барилгын зураг боловсруулах үйл ажиллагаа нь барилга барих ажлын нэг хэсэг юм.

Нэхэмжлэгч архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлөө авч эскиз зургаа батлуулан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ХХК-тай орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгын зураг боловсруулах гэрээ байгуулж, орон сууц, үйлчилгээний цогцолбор барих зураг төслийн ажлыг эхлүүлсэн, зураг боловсруулах ажил үргэлжлүүлэн хийгдэж байна. Иймд нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үед /2024 онд/ газраа гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу ашиглаж байсан.

Захиргаа дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргахад нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах заалтуудыг зөрчсөний улмаас хууль бус захирамж гаргаж нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

1.2. дугаар захирамж нь зорилгодоо нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хуульчилсан.

Маргаан бүхий дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул хүчингүй болгосон гэх боловч газрын гэрчилгээг хүчингүй болгохоосоо өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлийн дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс гаргасан тайлбар, нотлох баримтыг судлан тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт цуглуулах, тодруулах ажиллагаа хийлгүйгээр гаргасан, мөн шийдвэр гаргасан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хуулийн хугацаанд гомдол гаргах эрхийг нь хязгаарласан зэргээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны дугаар захирамж нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй шийдвэр байна.

2. дугаар захирамж Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн заалтуудыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн бусад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар:

Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гарсны дараа хаяглагдсан этгээдэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдэх журмыг хуульчилсан бөгөөд 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж, 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, , цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж тус тус заасан.

Захиргааны актыг ялангуяа сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй эс үйлдэхүйн үр дагаврыг мөн хуулийн Захиргааны акт хүчин төгөлдөр болох гэсэн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж зааснаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл захиргааны актыг хаяглагдсан этгээдэд нь хуульд заасан журмаар мэдэгдээгүй бол тухайн захиргааны актыг хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзнэ.

Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргасны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй нь захирамжид гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхийг нь хязгаарласан тул Нийслэлийн Засаг даргын 2024 оны дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлоос гадна Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан төрийн байгууллага өргөдөл, гомдол гаргаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалт, 24, 25 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.2.3, 40 дүгээр зүйлийн 40.2.5, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Энх тайвны гүүрний баруун хойд талд контор, үйлчилгээ, орон сууц барих зориулалттай 4400 м2 газрыг 15 жилийн хугацаатай гэрээ байгуулан газраа авсан. Гэтэл 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар манай компанийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон захирамжийг бид эс зөвшөөрч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон.

Үүний дараа газар эзэмших эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа хийлгэсэн. Газрын тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль болон Засгийн газрын 2018 оны ******* дугаар тогтоолын хэрэгжүүлэн мэдээллийн санд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн бүртгүүлэхээр 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлт гаргасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрхийн улсын бүртгэл манай газар эзэмших эрхийг бүртгэсэн шийдвэрийг гаргаад гэрээ болон кадастрын зургийг өгсөн. Дэлхийн улс орнуудыг хамарсан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох Ковид-19 цар тахлын улмаас газраа зориулалтын дагуу эзэмших боломжгүй байсан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичигт заасан хугацаанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй гэж үзээд манай газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлээ нягтлан үзээгүй байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг цуцлагдсанаас хойш 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн авсан.

Цахилгааны техникийн нөхцөлийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, Дулааны техникийн нөхцөлийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, Цэвэр бохир усны техникийн нөхцөл болон цэвэр усны шугам зөөж шилжүүлэх зөвшөөрлийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэн авсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын эскиз зургаа 2022 оны 09 дугаар сарын 15-ны өдөр өдөр батлуулсан. Эскиз зургийн дагуу ******* гэдэг гадаадын компанитай макет болон барилгын дизайныг хийх гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулан зураг хийх ажилд орсон.

Макет, дизайн гарсны дараа барилгын зураг боловсруулах компанитай 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ХХК-тай байгуулсан зэрэг ажлуудыг хийж газраа зориулалтын дагуу эзэмшиж байна. Газрын төлбөрөө зохих журмын дагуу он ондоо төлөөд гэрээнийхээ үүргийг биелүүлж явж байсан. 2024 оны 05 дугаар сард дулааны техникийн нөхцөлөө сунгуулахаар дулааны шугам сүлжээний газар хандахад манай компанийн газар эзэмших эрхийн талаарх мэдээлэл гарч ирэхгүй байсан учраас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд очиж асуудлыг тодруулахад манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд тус байгууллагаас хүчингүй болгосон шийдвэрийг гаар явуулсан гэсэн хариу өгсөн. Шуудангаар ямар нэгэн мэдэгдэл хүлээн аваагүй талаар тодруулахад тус байгууллагаас ХК-д албан бичиг явуулан мэдэгдлийг манай компанид өгөөгүй болохыг мэдэгдсэн бөгөөд захирамжийг гардаж авъя гэхэд заавал гаар хүргүүлнэ гэсэн хариу өгсөн. Шуудангаар ирүүлсэн бичиг нь Газрын албаны хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтад байдаг. 04 дүгээр сарын 03-ний өдрийн албан бичгээр 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр манай компани руу бичиг явуулсан.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж нь дараах үндэслэлээр эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой болон бусад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гэж үзэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийн үндэслэл, агуулга нь эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт байна. Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Засаг даргын захирамж гаргах нийтлэг бүрэн эрх, газар эзэмшигчийн үүрэг, газар эзэмших эрх дуусгавар болох зэрэг ерөнхий заалтуудыг дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг үндэслэл болгон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Улсын дээд шүүхийн 2008 оны "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10-т "...зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл байдал зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байдлыг ойлгоно гэж заасан. Манай компани тухайн газрын контор үйлчилгээний болон орон сууцын барилгын зориулалтаар авсан. Тухайн газар хоосон газар байгаа. Хоосон газар дээр манайх шинээр барилга, байгууламж барих нөхцөл газар эзэмших эрхэд байгаа. Барилга барихын тулд Барилгын тухай хуулийн дагуу барилгын үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д барилгын үйл ажиллагаа гэж барилга байгууламжийн зураг , баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг" гэж заасны дагуу барилгын Зураг боловсруулах үйл ажиллагаа нь барилга барих ажлын нэг хэсэг юм.

Нэхэмжлэгч архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлөө авч эскиз зургаа батлуулан ХХК-тай орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгын зураг боловсруулах гэрээ байгуулсан. Манай компани газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох үед гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу ашиглаж байсан. Захиргааны байгууллага дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргахад нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах заалтуудыг зөрчсөний улмаас хууль бус захирамж гаргасан гэж үзэж байна.

Мэдэгдэл ирсний дараа мэдэгдэлд заасан хугацаанд бүх үйл ажиллагаагаа тайлбарлаад гаргаж өгсөн боловч захиргааны байгууллага авч үзээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах үйл ажиллагааг хийгээгүй газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг даргын дугаар захирамж нь зорилгодоо нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хуульчилсан. Маргаан бүхий дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг "газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" тул хүчингүй болгосон гэх боловч газрын гэрчилгээг хүчингүй болгохоосоо өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлийн дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс гаргасан тайлбар, нотлох баримтыг судлан тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт цуглуулах, тодруулах ажиллагаа хийлгүйгээр гаргасан. Мөн шийдвэр гарсан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хуулийн хугацаанд гомдол гаргах эрхийг нь хязгаарласан.

Ийм учраас Нийслэлийн Засаг даргын 2024 оны дугаар захирамж нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй шийдвэр байна. Нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэдэг нь Газрын албанаас гаргаж өгсөн үйл баримт албан бичгүүдээр батлагддаг. Нийслэлийн Засаг даргын дугаар захирамж Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн заалтуудыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн бусад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гарсны дараа хаяглагдсан этгээдэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны гаргасан актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж, гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ" гэж заасныг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдэх журмыг хуульчилсан бөгөөд 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж, 43.2-т "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, , цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж тус тус заасан. Захиргааны актыг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй эс үйлдэхүйн үр дагаврыг мөн хуулийн "Захиргааны акт хүчин төгөлдөр болох" гэсэн 46 дугаар зүйлийн 46.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно" гэж зааснаар хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл захиргааны актыг хаяглагдсан этгээдэд нь хуульд заасан журмаар мэдэгдээгүй бол тухайн захиргааны актыг хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзнэ. Газар зохион байгуулалтын алба манай компанид захиргааны актыг хүчингүй болсон талаар мэдэгдээгүй. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй нь захирамжид гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхийг нь хязгаарласан тул Нийслэлийн Засаг даргын 2024 оны дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлоос гадна Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалт, 24, 25, дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.2.3, 40 дүгээр зүйлийн 40.2.5, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү. Ямар нэгэн байдлаар газар эзэмшүүлэгч буюу Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас манай компанид гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэх талаар ямар нэгэн ажиллагаа хийгдэж байгаагүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 01 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах 4400 м.кв газрыг ХХК-нд контор, үйлчилгээ, орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн , 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *******, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн болно.

Дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэж заасны дагуу тухайн иргэн газрыг бодитоор ашиглаагүй байна.

Улсын Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал үргэлжилсэн бөгөөд тухайн хугацаанаас хуанлийн бүтэн 2 жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамж нь хуульд нийцсэн үндэслэл бүхий захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 344 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4400 м.кв талбайд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн , 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар сонсох ажиллагааны мэдэгдлийг ХХК-нд хүргүүлсэн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан.

Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр захирамжийг хүргүүлсэн болно. Нэхэмжлэгч захирамжийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүргүүлснийг мэдсэн гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагадаа захиргааны байгууллага сонсох ажиллагааг хийгээгүй, иргэн, хуулийн этгээдэд мэдэгдээгүй талаар тайлбарладаг.

Нэхэмжлэлийн шаардлага сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээж аваад хариу тайлбар өгсөн баримт, захирамжийг хүлээж авсан тухайгаа нэхэмжлэлийн шаардлагад дурддаг. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэхэд хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д, Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй", "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. 2011 онд газар эзэмших эрхийг үүсгэснээс хойш ямар нэгэн байдлаар бодитойгоор газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй. Нэхэмжлэлийн шаардлагадаа Ковид цар тахлыг дурдсан байдаг. улсын Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлыг тогтоосон. 2019 онд Ковид цар тахал дэлхий нийтэд гарсан боловч 2020, 2021 онд төрийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан.

Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс тухайн даалгавруудыг авах ч юм уу, 2011 оноос хойш эскиз зураг батлуулсан даалгавруудыг аваад явж байх ёстой нь захиргааг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч өөрөөс хамаарах зүйлдээ захиргааны байгууллагыг буруутгаж, тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2024 оны 05 дугаар сард барилгын эскиз зураг, холбогдох нотлох баримтуудыг батлуулсан баримтууд байдаг боловч боловч 2024 оны маргаан бүхий 03 дугаар сарын 27-ны өдрийн захирамж гарах хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар газрыг бодитойгоор ашиглаагүй нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүй ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1624 дугаар албан бичгээр тогтоогдсон байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106т дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэдэг байдлаар тайлбарласан. Тухайн захиргааны актыг гаргахдаа Газар зохион байгуулагчийн зүгээс тухайн газрыг хээрийн болон суурин судалгаа хийсний үндсэн дээрээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3. Анх нэхэмжлэгч ХХК-нд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 4395 м.кв газрыг 15 жилийн хугацаатай контор, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших 02311356 дугаартай гэрчилгээ олгожээ.

4. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

5. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар захирамжийг үндэслэн ХХК-нд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 4395.0 м.кв газрыг контор, үйлчилгээ, орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ олгож, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх ******* дугаартай гэрээг нэхэмжлэгч хуулийн этгээдтэй байгуулжээ.

6. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт ... танай компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт (Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх), 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт (хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй)-ыг тус тус зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна, холбогдох тайлбар, санал, нотлох баримтыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн.

7. Уг мэдэгдлийг нэхэмжлэгч ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24/02 Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... дуудлага худалдааны анхны үнэ болон газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлж байсан, Барилгын төслийн ажлыг эхлүүлэхээр холбогдох зураг , техникийн нөхцөлүүдийг хүлээн авч шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байсан, Нийслэлийн Засаг даргын 2012 оны ******* тоот захирамжаар компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүчингүй болгосныг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны ******* тоот шийдвэрээр захирамжийг хүчингүй болгосон, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зургийг хүлээн авсан цаг хугацаанаас хойш ковид-цар тахлын хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, газар дээрээ барилга барих зураг төслийг хийлгэж байгаа талаар дурдаж, холбогдох баримтуудыг хавсарган Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна.

8. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улсын Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал үргэлжилсэн бөгөөд тухайн хугацаанаас хуанлийн бүтэн хоёр жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй нь тогтоогдож байна, иймд танай компанид хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судалж үзээд хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боломжгүй тул газрын эрхийг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

9. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт контор, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 4400 м.кв газрыг эзэмшигч ХХК нь газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээr хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, тус захирамж гарсантай холбогдуулан Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар захирамжийн хавсралтын 18 дахь заалтыг хүчингүй болсонд тооцжээ.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар ...Газрын тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу газрын төлбөрөө зохих ёсоор төлсөн, газар эзэмших тухай гэрээг байгуулж, үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийсэн байтал тухайн газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж байгаа нь хууль бус, маргаан бүхий захирамж нь бодит байдалд нийцэж гараагүй гэж маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс ...бодит нөхцөлд байдал дээр газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй, ...мэдэгдлийг хүргүүлсэн хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.

11. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий дугаар захирамж нь  Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг тус тус үндэслэн гарсан байна.

12. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д маг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.

13. Нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01119-2011/51228 тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулснаас хойш маргаан бүхий газартаа үйл ажиллагаа явуулах зорилгоор дараах бичиг баримтыг эрх бүхий байгууллагаар батлуулж, бүрдүүлсэн байна. Үүнд:

-Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж,

- Цахилгааны техникийн нөхцөлийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хугацааг сунгуулан шинэчлэн авч,

- Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас Дулааны техникийн нөхцөлийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хугацааг сунгуулан шинэчлэн авч,

- Цэвэр, бохир усны техникийн нөхцөл болон цэвэр усны шугам зөөж шилжүүлэх зөвшөөрлийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэн авч,

- Цэвэр, бохир усны техникийн нөхцөл болон цэвэр усны шугамыг шилжүүлэн зөөх ажлын зургийг батлуулж,

- Барилгын эскиз зургийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр батлуулж,

- ХХК-тай орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгын зураг боловсруулах гэрээг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан байна.

14. Шүүхээс маргаан бүхий Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Энх тайвны гүүрний баруун доод хэсэгт байрлах 4390 м.кв газарт үзлэг хийхэд төмөр хашаагаар 4 талыг тойруулан хашаалсан, хашаан дотор 1 ширхэг монгол гэр барьсан, 2 ширхэг төмөр чингэлэг /агуулахын зориулалттай гэх/ байрлуулсан, 2 ширхэг трансформатор суурилуулсан, цамхагт кран, хэв хашмал труба, 5 тонны даацтай по, бетон цутгагч помп, төмөр арматур, подём, сапуд, люлк, цэвэр усны хоолой, цэвэр усны худгийн кальцо зэрэг барилгын тоног төхөөрөмж, бараа материалуудыг их хэмжээгээр хурааж буулгасан зэргээс үзэхэд зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн тухайд бүрэн тогтоогдохгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлгүй байна.

15. Түүнчлэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2/1624 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн архивын зурган мэдээллийг 2020 он, 2021 он, 2022 оны агаар, сансрын давхцуулсан зургууд болон хариуцагчаас ирүүлсэн Газрын мэдээллийн сангийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн сансрын зургаас нэхэмжлэгч ХХК-ийн газар 4 талаар хашаалсан, хашааны дотор талд монгол гэр, чингэлэг болон бусад эд зүйлсийг байрлуулсан болох нь харагдаж байна.

16. Дээрх байдлаар нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэнээс хойш уг эрхээ хэрэгжүүлэхээр төрийн захиргааны холбогдох байгууллагуудаас зохих зөвшөөрөл болон шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээ байгуулсан цаг хугацаанд Улсад Ковид-19-ын цар тахалтайгаар холбоотойгоор Өндөржүүлсэн бэлэн байдлын болон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нийтэд илэрхий үйл баримт болох Засгийн газрын 2020 оны 194, 226, 238, 2021 оны 01, 27 дугаар тогтоолуудаар тус тус тогтоогдож байгаа нөхцөлд нэхэмжлэгч компанийг зөвхөн Газрын мэдээллийн сангийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн сансрын зургаар гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх хууль зүйн боломжгүй.

17. Нөгөөтээгүүр, хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар хүчингүй болгосныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шүүхийн шийдвэрээр тус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан зэрэг нэхэмжлэгчээс хамаарахгүй нөхцөл, байдлаас үүдэн эзэмшлийн газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл, байдал үүссэн байхад, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчид 2011 онд газар эзэмших эрх олгогдсоноос хойш барилга байгууламж барьж ашиглаагүй гэж дүгнэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй.

18. Тухайлбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож буй тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас тухайн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоолгүйгээр хүчингүй болгосон нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

19. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актыг гаргахад үндэслэл болгосон баримт байгаа эсэхийг удаа дараа тодруулахад, маргаан бүхий газрын нөхцөл, байдлыг Газрын мэдээллийн сангийн сансрын зургаар тогтоосон гэх боловч хариу тайлбарын хавсарган ирүүлсэн Газрын мэдээллийн сангийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн сансрын зураг нь маргаан бүхий актыг гарснаас хойших цаг хугацаанд хамаарч байгаа, шүүх хуралдаанд хээрийн болон суурин судалгаа хийсэн гэх боловч тэмдэглэл үйлдээгүй гэж тайлбарлан, энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

20. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд ... хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс гаргасан тайлбар, нотлох баримтыг судлан тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт цуглуулах, тодруулах ажиллагаа хийлгүйгээр гаргасан, мөн шийдвэр гарсан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хуулийн хугацаанд гомдол гаргах эрхийг нь хязгаарласан гэх тайлбар үндэслэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.хуульд үндэслэх, 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим хангагдаагүй гэж үзнэ.

21. Дээрх үйл баримтыг нэгтгэн үзвэл, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй, газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ зөрчиж үйл ажиллагаа явуулсан /газрыг зориулалтын дагуу ашиглаагүй/ гэдгийг тогтоогоогүй, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

22. Иймд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг графикийн дагуу төлж, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан талаарх бодит нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, эрх бүхий байгууллагаас холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон байхад хариуцагчийн гаргасан шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй, хууль бус байх тул захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Х.НЯМДЭЛГЭР