| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00053/И |
| Дугаар | 308/шш2025/00165 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 308/шш2025/00165
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: У хотын Ч дүүрэг, *-р хороо Д.С талбай-* Ш/х-** Г банкны төв байранд байрлах, Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн С сумын *-р баг, А гудамж **** тоотод оршин суух, Р овогт Э холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болох 9,666,704.03 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р овогтой Э нь Г банктай 2021 оны 11 сарын 24-н өдөр **** тоот "Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 06 сарын 07-н өдөр ************* тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000.00 (арван сая төгрөг) -н зээлийг жилийн 21 (Хорин нэг ) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Р овогтой Э нь ****** тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 сарын 22 өдрийн байдлаар 118 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 9,666,704.03 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч Р овогтой Э -н Г банктай байгуулсан ************ тоот болон ************* тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 9,666,704.03 (есөн сая зургаан зуун жаран зургаан мянга долоон зуун дөрвөн төгрөг гурван мөнгө ) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г банканд олгуулж өгнө үү. гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Р овогт Э нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэхийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 811,704.03 төгрөг. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Р.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,666,704.03 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 811,704.03 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.Э холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,666,704.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 805,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 811,704.03 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,618 төгрөгийн 84,809 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 84,809 төгрөг, төрийн сангийн *************** данснаас 84,809 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА