| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 102/2024/07335/И |
| Дугаар | 197/ШШ2025/04141 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 197/ШШ2025/04141
2025 04 08 197/ШШ2025/0
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Хаусинг холд ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, Т
Нэхэмжлэлийн шаардлага: 1,047,299.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаусинг холд ХХК нь хариуцагч Т.О холбогдуулан 1,047,299.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Манай компани нь Орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Баянгол дүүргийн 33 дугаар хороонд байрлах нь орон сууц ашиглалтын төлбөрт халаалт, халуун ус, цэвэр ус, бохир усны суурь хураамжуудыг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд төлж барагдуулаагүй болно. Манай байгууллага нь тухайн айлд төлбөрийг мэдэгдлийг сар бүр мессеж болон мэйлээр утсаар тасралтгүй хүргэж байсан. Дээрх хугацаанд тухайн айлыг халаалт, халуун ус, цэвэр усаар тасралтгүй хангаж, хангагч байгууллага УБДС ТӨХК, УСУ газруудад сар бүр төлбөрийн үлдэгдэлгүй болно. Иймд манай компани нь цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул 1,047,299.87 төгрөгийн төлбөрийг барагдуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Т миний бие Хаусинг холд ХХК-ийн нэхэмжилсэн 1,047,299.87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд 2025 оны 4 дүгээр сард 345,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сард 345,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сард 357,299.87 төгрөгийг төлж барагдуулна. гэжээ.
3. Нэхэмжлэгч Хаусинг холд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөв гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаусинг холд ХХК нь хариуцагч Т холбогдуулан 1,047,299.87 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,047,299.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж Т.О холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хаусинг холд ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т. холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,047,299.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Т. холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,686 төгрөгийн тал хувь болох 14,843 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,843 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ