| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2025/00129/И |
| Дугаар | 197/ШШ2025/04122 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 197/ШШ2025/04122
2025 04 08 197/ШШ2025/0
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь Ч.З холбогдуулан 8,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
2013 оны 11 дүгээр сарын 26-нд хөдөө явж байна цасанд машин суусан бензин авна гэж 5,000,000 төгрөг хурдан олж өгөхийг хүссэн. Миний бие хүнээс 5 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй олж өгсөн. 2 хоногийн дараа олж өгье гэсэн боловч жил гаран төлөөгүй. Одоо утсаа авахгүй алга болсон. Хугацаа хэтэрч 13 сар болсон тул 8,250,000 төгрөг нэхэмжилж байна. гэжээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Ч. миний бие 8,250,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Д.Б 2025 оны 4 дүгээр сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулж дуусгавар болгоно. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ч.З холбогдуулан 8,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 8,250,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны дотор бүрэн төлөхөөр зөвшөөрчээ.
2. Хариуцагч ийнхүү зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ч.З холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Б нэхэмжлэлтэй Ч.З холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,250,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны дотор бүрэн төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,950 төгрөгийн тал хувь болох 73,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ