| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2024/10296/И |
| Дугаар | 197/ШШ2025/04120 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 197/ШШ2025/04120
2025 04 08 197/ШШ2025/04120
Зохигдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг Голомт банк ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, оршин суух Ц //-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,999,678.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь Ц.Чт холбогдуулан 6,999,678.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
R05 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 6,999,678.19 төгрөгийг Чс гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Ц.р нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Ц миний бие Голомт банкнаас 6,999,678.15 төгрөгнөөс 1,353,800 төгрөг төлсөн. Үлдсэн 5,645,878.19 төгрөгийг 2025 оны 4 сараас 2025 оны 8 дугаар сар хүртэл сар бүр 940,000 төгрөг 2025 оны 9 дүгээр сард 945,878.19 төгрөгөөр төлж барагдуулан. гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Голомт банк ХК нь хариуцагч Ц.Ч зээлийн төлбөрт 6,999,678.15 төгрөг нэхэмжилсэн. Шүүхийн ажиллагааны явцад Ц.Ч нь 1,353,80 төгрөг төлж барагдуулсан. Иймд манай банк 1,353,800 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр 5,645,878.19 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сараас эхлэн 2025 оны 9 дүгээр сар хүртэл 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг зөвшөөрч байна. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Ц.Ч холбогдуулан 6,999,678.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 6,999,678.15 төгрөгнөөс 1,353,800 төгрөг төлсөн. Үлдсэн 5,645,878.19 төгрөгийг 2025 оны 4 сараас 2025 оны 8 дугаар сар хүртэл сар бүр 940,000 төгрөг 2025 оны 9 дүгээр сард 945,878.19 төгрөгөөр төлж бараглуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ц.Чулуунбаатарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Ч холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,999,678.15 төгрөгөөс 1,353,800 төгрөг төлсөн. Үлдсэн 5,645,878.19 төгрөгийг 2025 оны 4 сараас 2025 оны 8 дугаар сар хүртэл сар бүр 940,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 945,878.19 төгрөгөөр төлж бараглуулахаар харилцан тохролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,944.85 төгрөгийн тал хувь болох 63,472.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 63,472.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ