Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2025/04119

 








   2025   04          08                                         197/ШШ2025/04119

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  Хэрэглээний лизинг ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  тоотод оршин суух Д /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,560,899.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь Д.Ж холбогдуулан 1,560,899.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Зээлдэгч Д.Жаргал нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ш-БЗГ/20 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,239,000 /Нэг сая хоёр зуун гучин есөн мянга/ төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Д.Ж нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 725 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Д.Ж нь байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 1,560,899.94 /Нэг сая таван зуун жаран мянга найман зуун ерэн есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Д.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Д Ж миний бие Хэрэглээний лизингийн 1,560,899.94 төгрөгийг 5 сарын 30 гэхэд төлж дуусгана. гэжээ.

 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь хариуцагч Д.Ж холбогдуулан 1,560,899.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 1,560,899.94 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлөхөөр зөвшөөрчээ

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Д.Ж холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ж холбогдох 1,560,899.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,560,899.94 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,925 төгрөгийн тал хувь болох 19,962.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,962.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ