Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2025/04118

 








   2025   04          08                                         197/ШШ2025/04118

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  тоотод байрлах Төрийн банк ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух З /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,007,788.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь Э.З холбогдуулан 2,007,788.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 тоот зээлийн гэрээний 6.2, 6.1.1 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 973,706.42 төгрөг, үндсэн хүү 90,099.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,883.16 төгрөг дотоод бэлэн бус гүйлгээний шимтгэл 1,100 төгрөг нийт 2,007,788.82 төгрөгийг зээлдэгч Э овогтой З гаргуулж Төрийн банканд олгуулах гэжээ.

 

2. Хариуцагч Э.З нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Э овогтой З миний бие төрийн банкнаас 2,007,788.82 төгрөгийн зээлийг 2025-4 сараас 2025 оны 8 сарыг дуустал сар бүр 401,557.8 төгрөгөөр төлж дуусгах хүсэлтэй байна. Ийм хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч Э.З холбогдуулан 2,007,788.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 2,007,788.82 төгрөгийг хариуцагч Э.З нь 2025 оны 4 дүгээр сараас 2025 оны 8 дугаар сарыг дуустал сар бүр 401,557.8 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

 

2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Э.З холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. Төрийн банк ХК нь хариуцагч Э.З холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,007,788.82 төгрөгийг хариуцагч Э. нь 2025 оны 4 дүгээр сараас 2025 оны 8 дугаар сарыг дуустал сар бүр 401,557.8 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Э. холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,074.62 төгрөгийн тал хувь болох 23,537.31 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,537.31 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ