Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2025/04115

 








   2025   04          08                                         197/ШШ2025/04115

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, давхарт байрлах Токи ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: /-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,411,709.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь Б.Г холбогдуулан 4,411,709.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Хариуцагч Б.г нь 2024.04.30-ны өдөр Токи ББСБ ХХК-тай № ЗГ20240430 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж I Рhone 15 маркийн гар утсыг нийт 3,958,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.04.30-2026.10.27 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 198,852 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024.08.27-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Токи ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж нэхэмжлэх нийт дүн 4,411,709.22 7 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: миний бие Токи ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,411,709.22 төгрөгийн зээлээ 5 сар гэхэд төлж дуусгана. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Б.Г холбогдуулан 4,411,709.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 4,411,709.22 төгрөгийг 2025 оны 5 дугаар сар гэхэд төлж барагдуулахаар зөвшөөрчээ.

 

2. Хариуцагч ийнхүү зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж,  Б.Г холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Г холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,411,709.22 төгрөгийг 2025 оны 5 дугаар сар гэхэд төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,537 төгрөгийн тал хувь болох 42,768.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42,768.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ