Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2025/04112

 








   2025   04          08                                         197/ШШ2025/04112

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: элтэй,

 

Хариуцагч: Б

Нэхэмжлэлийн шаардлага: 5,204,344.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Энгүүн лизинг БЗГ ХХК нь Г.А холбогдуулан 5,204,344.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Г.А нь Энгүүн лизинг ХХК-тай 2024 оны 02-р сарын 15-ны өдөр ЕС24 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 4,500,000 төгрөгийн зээлийг сарын 2.7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2024 оны 5 сарын 31-ний өдөр нэмж 6,476,329.29 төгрөг тус тус зээлж авсан. Хариуцагч Г. нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2024 оны 03-р сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 444,021.51 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2025 оны 1 сарын 09-ны өдөр 1,500,000.00 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 02-р сарын 20-ны өдөр дуусгавар болох боловч хуваарьт төлбөрөөс 3,980,820.89 дутуу бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл Үндсэн зээл 5,059,857.72 төгрөг, хүү 127,508.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,378.26 төгрөг нийт 5,204,344.34 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Г.А нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн үлдэгдэл төлбөр болох нийт 5,204,344.34 /Таван сая хоёр зуун дөрвөн мянга гурван зуун дөчин дөрвөн төгрөг 34 мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,219.51 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Энгүүн лизинг БЗГ ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл болох 3,402,000 төгрөгийг төлж барагдуулах болно. гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 1,802,344.34 төгрөгийг төлсөн. Үлдэх 3,402,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Энгүүн лизинг БЗГ ХХК нь хариуцагч Г. холбогдуулан 5,204,344.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 5,204,344.34 төгрөгөөс төлөхийг 1,802,344.34 төгрөгийг төлж үлдэх 3,402,000 төлөхийг тохиролцон талууд эвлэрчээ.

 

2. Талууд ийнхүү харилцан тохиролцсон нь зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж,  Г.А холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. Энгүүн лизинг БЗГ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г. холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,204,344.34 төгрөгөөс төлөхийг 1,802,344.34 төгрөгийг төлж үлдэх 3,402,000 төлөхийг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,220 төгрөгийн тал хувь болох 49,110 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 49.110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ