| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/00086/И |
| Дугаар | 197/ШШ2025/00608 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/00608
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, /-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,048,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч й, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэ шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Нэхэмжлэгч Б-оос нэхэмжлэлийн шаардлага болох 9,048,950 төгрөгийн 1,048,950 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,000,000 төгрөг дээр эвлэрэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Т шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
8,000,000 төгрөгийг 8 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БХ нь Т.Ж холбогдуулан 9,048,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигч эвлэрэх тухай хүсэлтийг гаргасан байна.
Шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.4-д хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, 106.5-д энэ хуулийн 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана. Эдгээр захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.
Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигч эвлэрлсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч БХ нэхэмжлэлийн шаардлага 9,048,950 төгрөгийн 1,048,950 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,000,000 төгрөгийг хариуцагч Т.Жм 2025 оны 03 дугаар сараас эхэлж, сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр нийт 8 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бэлх арван найм ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т. улсын тэмдэгтийн хураамж 79,866 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бэлх арван найм ХЗХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ