Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/00610

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03 197/ШШ2025/00610

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч Т.абай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрвөл худалдан авсан тоног төхөөрөмжийг буцааж өгнө гэв.

Хариуцагч Т.абай шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нэхэмжлэлийн шаардлага 5,800,000 төгрөгийг төлж барагдуулах боломжтой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Днь Т.абайд холбогдуулан 5,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигч эвлэрэх тухай хүсэлтийг гаргасан байна.

Шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.4-д хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, 106.5-д энэ хуулийн 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана. Эдгээр захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигч эвлэрлсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Т.абай нь нэхэмжлэлийн шаардлага 5,800,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны  тоот дансанд төлөх, нэхэмжлэгч нь төлбөрийг төлсний дараа 12 хүний урсдаг халуун тогоог хариуцагчид анх авсан байдлаар нь буцаан өгөх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.абайгаас улсын тэмдэгтийн хураамж 53,875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.БАТМӨНХ