Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/00614

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03 197/ШШ2025/00614

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот,-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 10,774,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л хариуцагч Ц.б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч О.б нь хариуцагч Ц.бд холбогдуулан 10,774,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, сүү боловсруулах үйлдвэрийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг түрээслэхээр харилцан тохиролцсон. Улмаар түрээсийн төлбөрт 8,300,000 төгрөг, сүүний төлбөрт 2,024,000 төгрөг, цахилгаан тоолуурын төлбөрт 450,000 төгрөг, нийт 10,774,000 төгрөгийг төлсөн. Гэтэл хариуцагч Ц.б нь загнаж, хөөж гаргасан. Иймд төлсөн төлбөр 10,774,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч Ц.б нь түрээсийн төлбөрт төлсөн 8,300,000 төгрөгийг буцааж төлнө, бусад төлбөрийг би аваагүй учир төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн.

4. Нэхэмжлэгч О.б нь өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

5. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Нэг талаас Ц.б, нөгөө талаас О.б нар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аман хэлбэрээр түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээгээр Ц.бгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, мах, сүү боловсруулах үйлдвэрийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг сарын 8,300,000 төгрөгөөр тодорхой хугацаагүйгээр түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

5.2. Нэхэмжлэгч О.б нь түрээсийн төлбөрт 8,300,000 төгрөг, сүүний төлбөрт 2,024,000 төгрөг, цахилгааны тоолуурын төлбөрт 450,000 төгрөг тус тус төлсөн болох нь гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх 10, 12/

6. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасанд нийцсэн байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

6.1. Түрээслэгч О.б үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, түрээслүүлэгч Ц.б нь түүнийг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар түрээсийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ.

6.2. Хариуцагч Ц.б нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч О.бт шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч О.б нь түрээсийн төлбөр 8,300,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй.

6.3. Гэвч хариуцагч нь түрээсийн зүйлийг түрээслүүлэх боломжгүй талаар мэдэгдэж, буцаан авсан бөгөөд түрээсийн төлбөр 8,300,000 төгрөгийг эгүүлэн төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн.

6.4. Нэхэмжлэгч О.б нь сүүний төлбөрт 2,024,000 төгрөг, цахилгааны тоолуурын төлбөрт 450,000 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд хариуцагч Ц.б нь тухайн төлбөрийг хариуцахгүй гэж татгалзсан нь маргааны зүйл байна.

6.4.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-д энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Талууд амаар түрээсийн гэрээ байгуулсан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг бичгээр хийх шаардлага хангаагүй, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Тиймээс хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

6.5. Иймд нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар шаардах эрхтэй.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хүчин төгөлдөр бус болсон хэлцлийн дагуу хөрөнгөө шаардах эрхтэй байдаг.

Нэхэмжлэгчийн төлсөн төлбөрүүд нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлс байна.

6.6. Хариуцагч нь цахилгаан тоолуурын төлбөрт төлсөн 450,000 төгрөгөөр цахилгаан тоолуур худалдан авсан, сүүний төлбөрт төлсөн 2,024,000 төгрөгөөр сүү худалдан авч, бүтээгдэхүүн болгосон үйл баримтад маргаагүй бөгөөд тухайн төлбөрүүдийг хариуцахгүй гэх татгалзал, түүнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийт 10,774,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.бгээс 10,774,000 /арван сая долоон зуун далан дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.бт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.бгээс улсын тэмдэгтийн хураамж 187,334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.бт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.БАТМӨНХ