| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0084/З |
| Дугаар | 128/ШШ2025/0187 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2025/0187
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.З нарын хооронд үүссэн “Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Л.Згийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0124610 дугаартай актыг хүчингүй болгуулах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Л.З******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Р” ХХК-иас “Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Л.Згийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0124610 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Иргэн М.Н, Д.У, С.Д, Г.С, Д.М, Б.Н нараас 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандаж “... “Р*******” ХХК нь ажилласан хугацааны цалин хөлсийг олгоогүй, дутуу олгосон” гэх гомдлыг гаргасны дагуу хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн 2406******* дугаар зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалт хийжээ.
3. Улмаар хариуцагч 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0124608 дугаар шийтгэлийн хуудас гаргаж “Р” ХХК нь сургалтын төвд багшаар ажиллаж байсан иргэн М.Н, Д.У, С.Д, Г.С, Д.М*******, Б.Н нарын ажилласан хугацааны цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулж, ...М.Нгийн ажилласан хугацааны цалин 1,200,000 төгрөг, Д.Уын ажилласан хугацааны цалин 1,060,000 төгрөг, С.Дын ажилласан хугацааны цалин 1,180,000 төгрөгийг, Г.Сийн ажилласан хугацааны цалин 2,000,000, Д.М*******гийн ажилласан хугацааны цалин 800,000 төгрөгийг, Б.Нгийн ажилласан хугацааны цалин 698,000 төгрөг нийт 6,938,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
4. Үүнийг эс зөвшөөрч “Р” ХХК нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0855 дугаар шийдвэрээр “...дараах нөхцөл байдлыг шалгах шаардлагатай байна. Үүнд:1-Холбогдогч Р ХХК-ийн маргаан бүхий цаг хугацаанд хамаарах банкны дансны хуулгууд, 2-Хохирогч гэх М.Н, Д.У, С.Д, Г.С, Д.М*******, Б.Н нарын банкны дансны хуулгууд, 3-Хохирогч гэх М.Н, Д.У, С.Д, Г.С, Д.М*******, Б.Н нарын Хөдөлмөрийн гэрээ, ажилд орсон, ажлаас гарсан огноо зэргийг нэг бүрчлэн тулган үзэж, нарийвчлан шалгасны үндсэн дээр цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгосон эсэх, саатуулсан эсэхийг тогтоох...” үндсэн дээр Р ХХК-д шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг дахин гаргах нь зүйтэй... гэж дүгнэн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0124608 дугаар шийтгэлийн хуудсыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлж...шийдвэрлэсэн.
5. Хариуцагчаас тус шийдвэрийг биелүүлэн дахин шинэ захиргааны акт гаргасан нь уг маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0124610 дугаар шийтгэлийн хуудас байх ба тус шийтгэлийн хуудсаар “Р” ХХК нь ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй болох нь хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. гэсэн үндэслэлээр “Р” ХХК-ийн үйлдсэн ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгж торгууль оногдуулж, нөхөн төлбөр 6,938,000 төгрөгийг хохирогч нарын данс руу 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхийг даалгаж шийдвэрлэсэн байна.
6. Гомдол гаргагчаас тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрөн тус шүүхэд гомдол гаргаж үндэслэлээ: “...Р ХХК нь сургалтын төвийн үйл ажиллагаа эрхэлдэг. 2024 оны 12 сарын 11-ий өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын байцаагч Л.З******* нь сургалтын төвд ажиллаж байсан хүмүүсийн цалинг олгоогүй, дутуу олгосон, мөн хүндэтгэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй гэх үндэслэлээр нийт 6,938,000 төгрөгийн цалинг нөхөн олгох торгууль, мөн зөрчлийн тухай хуулийн 10.16-р зүйлийн 9.2 дах хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, манай байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Тодруулбал: Хөдөлмөрийн хяналтын байцаагч Л.З*******гийн гаргасан 2024 оны 07-р сарын 09-ний өдрийн 0124608 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж шийтгэлийн хуудсыг 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд 2024 оны 10 сарын 30-ны өдөр шийдвэрийг баталж 2024 оны 11 сарын 11-нд гардуулсан. Үүнээс хойш 2024 оны 12 сарын 11-ний өдөр шийтгэлийн хуудас үйлдэж, 2024 оны 12 сарын 12-ны өдөр монгол шууданд хүргүүлж, 2024 оны 12-р сарын 16-ны өдөр манай сургалтын төвийн хаягаар монгол шуудангаар хүргүүлсэн. Ингэхдээ хэнд хүлээлгэж өгсөн нэр ус байхгүй, мөн гарын үсэг байхгүй, компанийн захирлын нэрийг дууриалган бичсэн нь монгол шуудангийн хүлээлгэн өгсөн дэвтрийн тэмдэглэл дээр байсныг олж мэдсэн.
2024 оны 12 сарын 11-ний өдрийн 0124610 дугаартай шийтгэл дээр дурьдагдсан цалингийн үлдэгдэл гэх 6 938 000 төгрөг олгоогүй гэсэн цалингийн үлдэгдэл манай санхүүгийн гүйлгээ хавсаргасан баримтаар нотлогдох дүнгээр дараах байдалтай байсан.
1. Г.С, Гарт олгох- 4,295,531, Гарт олгосон-4,541,700, Илүү төлсөн-246,169,
2. Э.Д, Гарт олгох- 798,018, Гарт олгосон-320,800,Үлдэгдэл-477,218,
3. М.Н, Гарт олгох-1,943,600, Гарт олгосон-2,227,200, Илүү төлсөн-283,600,
4. Д.М*******, Гарт олгох-1,807,057, Гарт олгосон-1.600.000, Үлдэгдэл-207,057,
5. Б.Н, Гарт олгох-243,571, Гарт олгосон-0, Үлдэгдэл-243.571,
6. Д.У, Гарт олгох-2,071,317, Гарт олгосон-1,808.300, Үлдэгдэл-263,017,
Нийт үлдэгдэл-1,190,863 Нийт илүү төлөлт-529,769
Дээрх хүснэгт дэх цалингийн үлдэгдэл нь тухайн ажилтнууд ажлаас гарах өргөдлөө хуулийн дагуу өгөөгүй, хуулийн 30 хоногийн хугацааг олгоогүй, хэлж мэдэгдэхгүй гэнэт ажил хаяж явснаас ажлаа хүлээлцээгүйтэй холбоотой сүүлийн хагас сарын цалингийн үлдэгдэл тооцоонууд болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй.79.2. Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно.79.3.Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно.Тус заалтад ажлаас гарах тухай бичгээр, эсхүл цахимын аль нэг хэлбэрээр мэдэгдээгүй, мөн хуулийн 30 хоног эсхүл ажил олгогчтой тохиролцоогүй шууд ажил хаяж явсан.
Мөн хуулийн 83.2. Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй, 83.3. Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана.83.5. Ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно.Тус заалтад дурьдсанчлан ажилтан ажлаас гарах тухай мэдэгдэлгүй, мөн ажлаа хүлээлцэлгүй ажил хаяж явсан тул ажлаас гарсан тооцоо хийгдээгүй хүлээгдсэн болно.
2025 оны 1 сарын 13-ны байдлаар дээрх цалингийн үлдэгдэл болох 1 190 863 төгрөгийн холбогдох ажилтнуудад 100% шилжүүлсэн. Хэдийг хөдөлмөрийн хуулийн дагаа өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлцээгүй, акт үйлдээгүй, цалингийн үлдэгдлийн тооцоо нийлээгүй боловч бид цаашдын үйл ажиллагаандаа анхаарах, хариуцлагагүй ажилтнуудтай зууралдаж тооцоо үлдэгдэлтэй, нэр хүндэд сэвтэйгээр үйл ажиллагаа явуулахыг хүсээгүй тул цалин тооцоог хаасан болно. Үүнд: Г.Ст илүү төлсөн-246,169, Э.Дд үлдэгдэл-477,218, Гүйцээж олгосон-477.218, Үлдэгдэл (2025/1 cap)- 0,
3. М.Н, Илүү төлсөн-283,600,
4. Д.М*******, Үлдэгдэл-207.057, Гүйцээж төлсөн-207,057, Үлдэгдэл (2025/1 cap)-0,
5. Б.Н, Үлдэгдэл-243,571, Гүйцээж олгосон-243,571, Үлдэгдэл (2025/1 cap)-0,
6. Д.У, Үлдэгдэл-263,017, Гүйцээж олгосон-263,017, Үлдэгдэл (2025/1 cap) -0,
Нийт үлдэгдэл - 1,190,863,
Нийт илүү төлөлт – Илүү төлсөн-529,769, Үлдэгдэл (2025/1 cap) - 0
Ажилтнуудын цалинг олгохгүй байх хууль бус, эсвэл үл хүндэтгэх шалтгаан гэх зэрэг шийтгэлийн хуудсанд дурьдсан шиг санаатай үйлдэл байхгүй бөгөөд ажил хаяж явсан, урьдчилж мэдэгдээгүй, дараагийн ажилтнаа авах хугацаа олгоогүй, үйлчлүүлэгчдэд мэдэгдэж санал гомдол, төлбөрийн буцаалтын хохирол үүсэхээс урьдчилан сэргийлэх зохицуулах боломж олгоогүй, ажлаа хуулийн дагуу хүлээлцэж акт үйлдээгүйГээс үүссэн цалингийн үлдэгдэл тооцоо юм.
1. Г.С, Үндэслэл- Хуулийн дагуу ажлаас гарах тухай 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл хэл сураггүй шууд ажил хаяж алга болсон. Мөн бусад ажиллагсдыг турхирч нийгмийн сүлжээнд байгууллагын нэр хүндэд халдсан.
2. Э.Д, Үндэслэл- Сурагчдын эцэг эх рүү сургалтын явцын талаар 14 хоног тутамд мэйл илгээдэг. Энэ үүргээ биелүүлээгүйгээс сурагчдын эцэг эхээс гомдол ирсэн. Багш өөрийн хувийн нөтбүүк ашиглах, эсвэл компаниас 50% төлбөр даалгаж нөтбүүк худалдан авах, эсвэл компани дээр байгаа нөтбүүкийг ашиглаж сургалтын төлөвлөгөө, материал бэлтгэх, сурагчдад хичээл заасан талаарх явцын мэдээллийг илгээх үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэлтэй ажлаас гарсантай холбогдон гарах алдагдал, төлбөрийн буцаалтын хохирол учирсан. Үүнээс үүдэж харилцагч фэйсбүүк групп үүсгэж олон нийтэд сөрөг мэдээлэл тараасан.
Хуулийн дагуу ажлаас гарах тухай 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл хэл сураггүй шууд ажил хаяж алга болсон. Мөн бусад ажиллагсдыг турхирч нийгмийн сүлжээнд байгууллагын нэр хүндэд халдсан.
3. М.Н, Үндэслэл- Хуулийн шаардлага биелүүлж ажлаас гарах өргөдлөө өгөөгүй, өөрөө сайн дураараа ажил хаяж явсан.
4. Д.М*******, Үндэслэл-Хуулийн дагуу ажлаас гарах тухай 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл хэл сураггүй шууд ажил хаяж алга болсон.
5. Б.Н, Үндэслэл- 10 хоног ажиллахдаа цагаан сарын золголт хийнэ гээд чөлөө зөвшөөрөлгүй ажил таслаж явсан
6. Д.У, Үндэслэл- Ажлын байраа удаа дараа эзгүй орхиж алга болсон, ажил тасалсан, Ажлын байран дээр хоцорч ирэх, хэдэн цагаар хоцорч ирснээ нууж, ажлын цагаа бүтэн гэж мэдээлэл оруулж бүтэн цалин авсан. Хуулийн дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэлгүй, ажил эзгүй орхиж алга болсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1. Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана.104.7. Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Хуульд заасанчлан цалинг сард 2 удаа буух тогтсон өдөртэй байдаг бөгөөд ажилд орсон өдрөөс эхлэн тооцож цалин буух он сар өдрийг тогтоодог.
Энэ нэхэмжлэлийн хавсралтад дурьдсанчлан цалин зарим үеүүдэд буух өдрөөсөө 1-3 хоног хоцорч, хуваагдаж буух үе байдаг. Үүний шалтгаан нь:
Зөвхөн энэ 6 ажилтны ажилласан хугацаанаас харахад ажилтан дунджаар 1-2 сар болоод ажлаас гарсан байна, үүнээс бусад ажилтнууд мөн адил богино хугацаагаар ажиллаад гэнэт ажлаас гарах нь ажилд дадлагажих, ажилдаа мэргэших хугацаа хэт богино тул чанарын доголдол их гардаг,
Мөн ажилтнууд ажлаас хоцрох, ажлын байранд тамхи татах, ажлын бэлтгэл, мэргэжлийн ур чадвар, туршлага хангалтгүй, харилцааны доголдол зэргээс үүдэлтэй үйлчлүүлэгчдийн гомдол ихтэй, төлбөрийн буцаалт ихтэй, бүртгэл орлого хэвийн хэмжээндээ хүрэхгүйгээс цалин, түрээс, ашиглалт, маркетинг, банкны зээл, бусдад төлөх өр төлбөрүүд тэр хэрээр хойшлох, хоцрох үеүүд тохиолддог.
Ковид, хил хорионы хүндрэлийн үед бол цалингүй, салбар хаалттай, орлогогүйгээс цалин хэдэн сараар хоцордог үеүүд мөн байсан болно.
Тухайн өдрийн орлогоос хамаарч орлого хүрэхгүй үед дутуу ч гэсэн байгаа орлогоо ажилтнуудад хуваан шилжүүлдэг, учир нь цалингаас бусад түрээс, ашиглалт, маркетинг, банкны зээл, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн төлөлт, татварын өр зэрэг төлбөрүүд гарахаас өмнө амжиж, эхлээд ажилтнуудын цалинг тавихыг урьтал болгодог байсантай холбоотой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1.Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно.
Тус заалтад дурьдсанчлан хэрэв нэг ажилтны цалин хоцролт үлдэгдэл дунджаар 200,000 төгрөг, дунджаар 3 хоног хоцорсон тохиолдолд энэ нь хуулийн дагуу 600*3=1800 төгрөг юм. Энэ нь 6 ажилтнаар тооцоход 10,000-15,000 төгрөгийг хуулийн дагуу олгохоор заасан нь хэрэгжүүлэх боломжтой зүйл заалт юм.
Уг хуулийн 54.1. Ажилтан дараах нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй:54.1.3. ажил олгогч ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй.
Тус заалтад дурьдсанчлан ажилтан цалин хөлс нь олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгогдоогүй бол ажиллахаас татгалзах эрхтэй гэж заасан. Гэтэл манай компанийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй дунджаар 1-3 хоног хоцрох тохиолдол байсан нь ажлаа гэнэт хаяж явах, мөн улмаар ажил олгогчийг шууд буруутган торгох үндэслэл биш юм.
Хөдөлмөрийн халамж үйлчилгээний хэлтсээс мөн 2024 оны эхээр мөн дээрх шалтгаанаар ажлын байранд тамхи татсан, ажлын байр бага насны сурагчдыг эзгүй орхиж эрсдэлтэй үйлдэл гаргаж ажлаа хаяж явсан ажилтнуудын цалин хөлс үлдэгдэл олгоогүй гэсэн үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, тэрхүү шийтгэлийн хуудас нь шуудангаар хэзээ ирсэн нь мэдэгдэхгүй олдохгүй тухайн үед хариу тайлбар арга хэмжээ авах боломж байгаагүйгээс хугацаа алдаж тийм торгуулийг хүлээсэн.
Энэ удаад мөн дахин торгууль шийтгэл оногдуулсан, энэ талаар тайлбар авахаар ирүүлсэн шуудан нь 2024 оны 12-р сарын 2-ны өдрийн 09:00 цагт ир гэж дуудсан бичиг нь тэр он сар өдрөөсөө хоцорж 2024 оны 12-р сарын 2-ны өдрийн 12:00 цагт хүлээлгэн өгсөн гэсэн шуудангийн Баянзүрх Дүүргийн салбарт тэмдэглэсэн байсныг очиж үзсэн, гэтэл тэр тэмдэглэл дээр шууданг хэнд хүлээлгэн өгсөн нэр, утас, гарын үсэг байхгүй, захирал О.О*******гийн нэрийг дууриалган бичсэн байсныг хөөцөлдөж байж энэ нэхэмжлэлд хавсаргасан торгууль шийтгэлийн хуудсыг олж авсан.
Тус дуудан ирүүлэх өдөр цагаасаа албан бичиг нь хоцорч ирсэн тул дахин хэзээ очих, албан бичигт дурьдагдсан баримт материалуудыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эх хуваарь өгсөн тул түүнийг хүсэлт гаргаж хуулбарлан авах, мөн нэмэлт материал бүрдүүлэх хугацаа олгоогүй шууд торгууль оногдуулах хуудас гаргасан байна.
Хөдөлмөрийн хяналтын байцаагч Л.З*******гийн гаргасан 2024 оны 07-р сарын 09-ний өдрийн 0124608 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж шийтгэлийн хуудсыг 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд 2024 оны 10 сарын 30-ны өдөр шийдвэрийг баталж 2024 оны 11 сарын 11-нд гардуулсан. Тус шүүх хуралд бидний зүгээс бүхий л баримт материал, хөдөлмөрийн гэрээ, дансны хуулга тайлбарыг гаргасан бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч мөн тус материалтай танилцсан болно.
Дээрх ажилтнууд нь бүгд ёс зүйн болоод ажлын байраа орхиж явсан зөрчилтэй. Ажлын байраа дур зоргоороо орхиж явсантай холбоотой, хүний нөөцийн хомсдол үүссэж байгууллагад хохирол учруулсан нөхцөл байдлыг тогтоож байж шийтгэл оногдуулах эсэх асуудлаа шийдэх ёстой атал дур зоргоороо шийтгэл оногдуулж байгууллагыг давхар давхар хохироож буй явдал гомдолтой байна.
Иймд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 0124608 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
7. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хөдөлмөрийн хяналтын байцаагч нь хуульд заасан ажиллагааг дутуу явуулсан, манай компаниас тайлбар аваагүй, торгууль оногдуулж буй үндэслэл тодорхойгүй, ажилласан хугацааны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй, эсхүл саатуулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа гэсэн боловч уг нөхцөл байдлыг тогтоосон баримт байхгүй.
2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0124610 дугаартай шийтгэлийн хуудаст цалингийн үлдэгдэл 6,938,000 төгрөг олгоогүй гэх үндэслэл тогтоогдоогүй. “Р” ХХК-аас Г.Ст 4,295,531 төгрөгийн цалин гарт олгохоос 4,541,700 төгрөг олгож, Э.Дд 798,018 төгрөг бүхэлд нь гарт олгож, М.Н, Д.М*******, Б.Н, Д.У нарын гарт олгох ёстой байсан цалин бүхэлд нь олгосон. Хүснэгтэд дурдсан цалингийн үлдэгдэл нь тухайн ажилтнууд ажлаас гарах өргөдлөө хуулийн дагуу өгөөгүй мөн хуулийн гуч хоногийн хугацааг олгоогүй, хэлж мэдэгдэхгүйгээр гэнэт ажлаа хаяж явснаас үүдэж цалингийн зөрөө үүссэн. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар тухайн ажилтнуудын цалингийн үлдэгдэл болох 1,190,863 төгрөгийн цалинг холбогдох ажилтнуудад бүрэн шилжүүлсэн. Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаа хүлээлцээгүй, акт үйлдээгүй, цалингийн үлдэгдлийн тооцоо нийлээгүй боловч бид цаашдын үйл ажиллагаанд анхаарах, хариуцлагагүй ажилтнуудтай зууралдаж, тооцооны үлдэгдэлтэй үлдэхгүйн тулд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар бүх цалин хөлсийг олгосон. Ажилтнуудын цалинг олгохгүй байх хууль бус, эсвэл үл хүндэтгэн үзэх шалтгаан гэх зэрэг шийтгэлийн хуудсанд дурдагдсан санаатай үйлдэл байхгүй бөгөөд ажлаа хаяж явж, урьдчилж мэдэгдээгүй, дараагийн ажилтнуудыг авах хугацаа олгоогүй, мөн үйлчлүүлэгчдэд мэдэгдэж санал гомдол, төлбөрийн буцаалтын хохирол үүсэхээс урьдчилан сэргийлэх, зохицуулах боломж олгоогүй, ажлаа хуулийн дагуу хүлээлцэж акт үйлдээгүйгээс үүссэн цалингийн үлдэгдэл тооцоонд шийтгэлийн хуудас үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0124610 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
...2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд холбогдох нотлох баримт хангалттай авагдсан байсан. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэйгээр хариуцагчтай уулзсан. Хэрэгт авагдсан баримттай адилхан, их хэмжээний баримт байгаа учраас гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласан. Манай компанийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цалингийн үлдэгдлийг бүхэлд нь шилжүүлсэн. Тиймээс цалинг дутуу олгосон, хугацаандаа олгоогүй гэх асуудал яригдахгүй. Хэрэв цалинг бүрэн олгосон гэж үзвэл Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.З******* зөрчлийн хэргийг дутуу шалгасан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.” гэв.
8. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн М.Н, Д.У, С.Д, Г.С, Д.М, Б.Н нарын ажилласан хугацааны цалин хөлсийг олгоогүй гэх гомдлыг 2024 оны 05 дугаар 17-ны өдөр гаргасныг, иргэдээс төрийн байгууллагад гаргасан өргөдөл гомдол хүлээн хүлээн авах Edoc программаар хүлээн авсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7 Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй.... бол буруутай этгээдэд энэ хууль Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтын дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн 2406******* тоот Зөрчлийн хэрэг нээж Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэгт хяналт тавих хяналтын прокурорын хяналтан дор Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн.
Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримт тус сургалтын төвд багшаар болон Сургалтын менежерээр ажиллаж байсан иргэн М.Н, Д.У, С.Д, Г.С, Д.М*******, Б.Н нарын ажилласан хугацааны цалин, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг олгоогүй нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх /Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана./ 110 дугаар зүйлийн 110.3 дахь Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам"-ын 1.1-д заасныг тус тус зөрчсөн нь хэрэгт цугларсан нотлох баримт, хохирогч нарын тайлбар мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугaap зүйлийн 9.2 дахь заалтаар 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн өдөр 0124608 тоот торгох шийтгэлийн арга хэмжээ авсан.
Мөн дээрх асуудлаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж шийтгэлийн хуудсыг 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэн нэмэлт ажиллагаа явуулах шийдвэр гарсны дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч миний бие хохирогч нараас цалин авч байсан банкны дансны хуулганууд, Р ХХК К******* салбарын ажилчдынхаа цагийг бүртгэдэг нийт ажилчдын ажлаа танилцуулдаг групп чатны хуулбарыг нотлох баримтаар хуулбарлан авсан байна.
Мөн нэхэмжлэгч Р ХХК-ний захирал О.О*******г зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож тайлбар мэдүүлэг, нотлох баримтаа гаргаж хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх талаар утсаар болон мессежээр, мэдэгдэх хуудсаар удаа дараа хэлж мэдэгдэж байсан.
Захирал О.О*******г /80*******/ энэ хугацаанд удаа дараа утас руу нь залгаж, зурвас илгээж байсан, зурвас илгээхэд хариу бичдэг байсан боловч дуудсан хугацаанд ирдэггүй, хохирогч нартай холбоотой хөдөлмөрийн гэрээ, ажилд орсон тушаал, ажлаас гарсан тушаал зэрэг холбогдох бичиг баримтыг хуулбарлан авч үзэх боломж олгоогүй болно. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгдсэн өмгөөлөгч А.Б ирсэн бөгөөд Р ХХК-аас тайлбар гаргасан баримтыг, О.О******* захиралтай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хамт баримтыг авч ирснийг нотлох Баримтаар авч хэрэгт хавсаргав.
Мөн хохирогч нараас нэмэлт тайлбар мэдүүлгээр анх ажилд ороход ажилд орсон захирлын тушаал шийдвэр гаргаж байгаагүй ба ажлаас гарахад захирлын ажлаас халсан тушаал шийдвэр гаргаж өгч байгаагүй гэж мэдүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний 1/704 тоот албан тоот бичиг хүргүүлсэн боловч захирал О.О******* нь энэ хугацаанд төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх хэрэг бүртгэлийн ажиллагаанаас зайлсхийсэн үйлдлүүдийг удаа дараа гаргаж Монгол Улсад хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хууль дээдэлж ажиллаж байгаагүй болно.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 5-д "Энэ зүйлийн 1 дэх эсэгт заасан зөрчлийн холбогдогч дуудсан цагт ирээгүй бол түүнийг албадан ирүүлнэ", мөн зүйлийн 3-д "Энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн холбогдогч оргон зайлсан бол түүний хаана байгааг олж тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагаас эрэн Сурвалжлах ажиллагааг явуулж болно" гэж заасан боловч уг хуулийн 6-д "Холбогдогчийг албадан ирүүлэх журмыг Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална" гэх заалтын журам нь батлагдаж албан ёсоор хүргэгдэж ирээгүй байгаа тул уг хуулийг даган мөрдөж, хэрэгжүүлэх зохицуулалтгүй байгаа болно.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь тухай хуулийн дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэгт хяналт тавих хяналтын прокурорын хяналтан дор хуулийн хүрээнд явагдсан.
Иймд Р ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрх бүхий албан тушаалтан буюу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн Р ХХК-д үүсгэсэн Зөрчлийн 2406******* тоот хэргийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0124610 тоот торгох шийтгэлийг хэвээр үлдээж, шийтгэлийн хуудсыг шүүгчийн захирамж гаргуулж шүүхийн журмаар албан гүйцэтгүүлэх хүсэлттэй байна.” гэжээ.
9. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Г.С, Э.Д, М.Н, Д.М*******, Б.Н, Д.У нараас “Р” ХХК-аас ажилласан хугацааны цалин хөлсийг аваагүй гэх гомдол ирсэн. Уг гомдол ирсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7 дахь хэсэгт заасны дагуу цалин, хөлс олгоогүй гэж үзэж Баянзүрх дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэгт хяналт тавих прокурорын хяналт дор зөрчлийн хэрэг нээж, гомдол гаргагч иргэдээс тайлбар, мэдүүлэг, нэмэлт нотлох баримт цуглуулж ажилласан. Гомдол ирснээс хойш “Р” ХХК-ийн захирал О.О*******д мэдэгдэх гэж 10 удаа утсаар залгаж, зурвас бичиж үлдээсэн боловч дуудсан цагт ирээгүй, хариу зурвас үлдээж байгаагүй ба 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр албан тоот явуулсан ч хариу мэдэгдэл ирүүлээгүй. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэйгээр өмгөөлөгч Б.Б ирж уулзаж, цалин хөлс олгосон, үлдэгдэл цалин байгаа гэж тайлбартаа дурдсан. О.О******* нь эрх бүхий тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, цалин хөлс олгосон гэх тайлбар, баримтыг гаргаж өгөөгүй. Тиймээс ажилчдын цалинг тогтоосон хугацаанд олгоогүй гэж үзэж, зөрчлийн хэрэг нээж, арга хэмжээ авсан.
Г.С нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Р” ХХК-д ажилд орж, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлаас гарсан. Г.С нь цалинг хугацаанд олгоогүй талаар ажилчдын дотоод чатаар асуухад “Р” ХХК-ийн захирал О.О******* маргааш ажлаа хүлээлгэж өг гээд, ажлын чатаас гаргасан гэж тайлбартаа дурддаг.
...Э.Дын хувьд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажилд орж, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлаас гарсан ба 819,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Б.Нгийн хувьд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажилд орж, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаас гарч, ажилласан хугацааны 750,000 төгрөгийн цалинг аваагүй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал гарч байгаагүй гэж тайлбартаа дурддаг. Д.Уын хувьд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас гарсан. Ажиллаж байх хугацааны 610,000 төгрөг, бонус 450,000 төгрөг буюу нийт 1,060,000 төгрөгийн цалинг авч чадаагүй. Д.М*******гийн хувьд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажилд орж, ажилласан хугацааны 800,000 төгрөгийн цалинг аваагүй. М.Нгийн хувьд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажилд орж, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас гарч, ажилласан хугацааны 1,200,000 төгрөгийн цалинг авч чадаагүй гэж тайлбартаа дурддаг.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гомдол гаргагчаас “...2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар цалингийн үлдэгдэл болох 1,190,863 төгрөгийн цалинг холбогдох ажилтнуудад бүрэн шилжүүлсэн, ажилтнуудын цалинг олгохгүй байх санаатай үйлдэл байгаагүй, ажлаа хаяж явсан, ажлаа хуулийн дагуу хүлээлцэж акт үйлдээгүйгээс үүссэн цалингийн үлдэгдэл тооцоонд шийтгэлийн хуудас үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж, хариуцагчаас “О.О******* нь эрх бүхий тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, цалин хөлс олгосон гэх тайлбар, баримтыг гаргаж өгөөгүй, тиймээс ажилчдын цалинг тогтоосон хугацаанд олгоогүй гэж үзэж, зөрчлийн хэрэг нээж, арга хэмжээ авсан” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0124610 дугаар шийтгэлийн хуудсаар ““Р” ХХК нь ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй болох нь хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгжээр торгох шийтгэл ногдуулж, нөхөн төлбөр 6,938,000 төгрөгийг хохирогч нарын данс руу 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхийг даалгаж” шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9-д “Ажил олгогч” нь 9.2-д “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан...бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуульд 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажилтан дараах үндсэн эрхтэй:”, 42.1.3-д “гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах;”, 43 дугаар зүйлийн 43.2-д “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:”, 43.2.1-д “гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох...,байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх” гэж, 104 дүгээр зүйлийн 104.1-д “Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаар ажилтан нь гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлсийг авах эрхтэй, ажил олгогчоос түүнд тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь өгөх үүрэгтэй байна.
Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, М.Н, Д.У, С.Д, Г.С, Д.М, Б.Н нарын 6 иргэнээс 2024 оны 05 дугаар 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст “ажилласан хугацааны цалин хөлсийг олгоогүй” гэх гомдлыг гаргасан, “Р” ХХК-иас тухайн иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “Үндсэн цалин 1,200,000 сард 2 удаа тогтоосон хуваарийн дагуу олгоно. Ингэхдээ цалин буухаас 5 өдрийн өмнө ирцийн тэмдэглэл ба имайл илгээснийг хамт удирдлагад илгээсэн эсвэл хянуулсан байх. Үндсэн ажлын хүрээн дэх удирдлагын хүлээлтийг тогтмол хангаж ажилласан багш нартай гэрээнд нэмэлт оруулж жилийн эцсийн урамшуулал олгож болно. Үүнийг ажилд орсноос хойш 3-6 сарын дотор гүйцэтгэлийн уулзалтад үндэслэн удирдлагаас тодорхойлж тогтооно. Урамшуулал цалин 300,000 төгрөгийг сар бүрийн 10-нд олгох ба ирц болон илгээсэн имайл-ийг үндэслэн олгоно. Улирлын урамшуулал: 1,200,000” гэж тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0855 дугаар шийдвэрээр “...Холбогдогч Р ХХК-ийн маргаан бүхий цаг хугацаанд хамаарах банкны дансны хуулгууд, Хохирогч гэх М.Н, Д.У, С.Д, Г.С, Д.М*******, Б.Н нарын банкны дансны хуулгууд, Хохирогч гэх М.Н, Д.У, С.Д, Г.С, Д.М*******, Б.Н нарын Хөдөлмөрийн гэрээ, ажилд орсон, ажлаас гарсан огноо зэргийг нэг бүрчлэн тулган үзэж, нарийвчлан шалгасны үндсэн дээр цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгосон болон саатуулсан эсэхийг...санхүүгийн баримтуудыг нарийвчлан тулган шалгасны үндсэн дээр дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн,
Уг шийдвэрийг биелүүлэх хүрээнд хариуцагч нь хохирогч нараас мэдүүлэг авч, тэдний байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон банкны дансны хуулга, ажлын цагийн бүртгэлийн талаархи фэйсбүүк мессэнжерийн зурвас, холбогдогчийг утсаар, мэдэгдэх хуудас болон албан бичгээр дуудан ирүүлж, тайлбар авах ажиллагаануудыг тус тус нэмж гүйцэтгэсэн болох нь тогтоогдов.
Энэ тохиолдолд гомдол гаргагчийн төлөөлөгчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэж үзэхгүй ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаар зөрчлийн холбогдогчийг дуудан ирүүлж болно”, 2-д “Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно.” гэж заасантай хариуцагчийн үйл ажиллагаа нийцсэн, шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Тухайлбал, хариуцагч нь “Р” ХХК-ийн захирал О.О*******гийн 80******* дугаарын үүрэн холбооны утсанд 2024 оны 05 дугаар сарын 14, 05 дугаар сарын 17, 05 дугаар сарын 28, 06 дугаар сарын 06, 06 дугаар сарын 07, 06 дугаар 24, 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд тус тус залгахад утсаа аваагүй тул зурвас үлдээсэн, 2024 оны 06 дугаар сарын 24-ний 15 цаг 20 минутад Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо К******* 4 давхар ******* тоот “Р” ХХК-ний байранд очиж Мэдэгдэх хуудсыг Англи хэлний багш Э.М*******д хүлээлгэн өгсөн нь нотлох баримтаар тогтоогдож байх тул зөрчлийн холбогдогчийг оролцуулаагүй гэх боломжгүй, тэрээр өөрт хуулиар олгосон эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна..
Эдгээрээс үзвэл эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж улмаар “Р” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь “гэрээнд тохиролцсоны дагуу цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох” үүргээ зөрчиж 6 ажилтны цалинд 6 938 000 төгрөг буюу ажилтан Э.Дд 477,218 төг, Д.М*******д 207,057 төг, Д.Уд 263,017 төгрөгийг тус тус дутуу олгосон, ажилтан Б.Нгийн 243,017 төгрөгийн цалинг огт олгоогүй болох нь тогтоогдсон байна.
Хэдийгээр гомдол гаргагч нь “...эдгээр ажилтнууд ажлаа хаяж явсан, цалин хөлсийг нь нөхөөд өгсөн, одоо үлдэгдэл байхгүй болсон” гэж тайлбарлан маргаж байх боловч гомдол гаргагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх үүргээ хэрэгжүүлж оролцоогүй холбогдох баримт материалаа гаргаж өгөөгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.
Түүнчлэн шийтгэлийн хуудас үйлдэгдсэний дараа нэр бүхий ажилтнуудад 1,190,863 төгрөгийг нэмж олгосон нь тухайн зөрчлийн хуудсыг гомдол гаргагч хүлээн зөвшөөрснийг илэрхийлж байх бөгөөд энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.З*******гийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0124610 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-д заасныг баримтлан “Р” ХХК-ийн гаргасан “Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Л.Згийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0124610 дугаартай актыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН