| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 102/2025/00038/И |
| Дугаар | 197/ШШ2025/00809 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/00809
2025 02 07 197/ШШ2025/00809
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,177,443 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.М холбогдуулан 11,177,443 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Э FLEXI зээлийн эрх нээх гэрээг байгуулж 7,170,000 төгрөгийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр зээлсэн ба сар бүрийн 28-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэйгөөр 102 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож зээлийг хариуцагчийн Төрийн банкны 20 тоот данс руу шилжүүлсэн. Гэрээний үүргээ биелүүлэхгүй зэлийн гэрээний 5.2.1 заалтыг болон зээлийн графикийг удаа дараагаар ноцтой зөрчиж байгаа тул хариуцагч Э.с үндсэн зээл 7,170,000 төгрөг, зээлийн хүү 4,007,443 төгрөг нийт 11,117,443 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Э миний бие үүргээ ухамсарласан тул 11,177,443 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Э.М холбогдуулан 11,177,443 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 11,177,443 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,870 төгрөгийн тал хувь болох 96,935 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96,935 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. нь хариуцагч Э.М холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 11,177,443 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Э.М холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,870 төгрөгийн тал хувь болох 96,935 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96,935 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ