| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2024/10371/И |
| Дугаар | 197/ШШ2025/00923 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/00923
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,139,497 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.б-э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.-э, хариуцагч С.б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.эцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч и үй капитал ББСБ ХХК нь хариуцагч С.бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,139,497 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчтай 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн З дугаар Зээлийн гэрээ, Үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, 15,000,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл олгосон боловч зээлийг хуваарийн дагуу буцаан төлөөгүй тул үндсэн зээл 6,852,066 төгрөг, хүү 1,291,690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,739 төгрөг, нийт 8,193,497 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч С.б нэхэмжлэгчтэй 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай гэрээ байгуулсан. Зээл авсны дараа ковид цар тахал гарсан тул зээл төлөлтийн хугацааг 7 сараар хойшлуулсан. Тиймээс зээлийн хугацааг хойшлуулсан 7 сарын хугацааны хүү 2,982,368 төгрөгийг төлнө, бусад төлбөрийг төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэг талаас и үй капитал ББСБ ХХК, нөгөө талаас С.б нар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ2020/11/463 дугаар Зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч 15,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эгүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 12-13/
4.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэг талаас и үй капитал ББСБ ХХК, нөгөө талаас С.б нар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ2 дугаар Үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, тус гэрээгээр 0 улсын дугаартай, Toyoto sai маркийн автомашиныг барьцаалуулсан байна. /1хх 11/
4.3. Зээлдүүлэгч и үй капитал ББСБ ХХК-аас зээлдэгч С.бийн эзэмшлийн Хаан банкны 5тоот дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /1хх 14/
5. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, 451.2-д заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээдэг.
5.1. Зээлдүүлэгч и үй капитал ББСБ ХХК-аас зээлдэгч С.бд 15,000,000 төгрөгийн зээл олгосон байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй тул нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө олгох үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
5.2. Хариуцагч зээл олгосноос хойш үндсэн зээл 8,147,933 төгрөг, хүү 15,966,426 төгрөг, нийт 24,114,359 төгрөгийг төлсөн, тохиролцсон хугацаа, графикийн дагуу төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч үндсэн зээл 6,852,066 төгрөг, 1,291,690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,739 төгрөг, нийт 8,193,497 төгрөг гаргуулахаар шаардсан.
5.3. Хариуцагч нэхэмжлэгчийг зөвхөн зээлийн гэрээний 36 сарын хугацааны үндсэн зээл, хүүг авах ёстой, зээлийн хугацаа хойшлуулсан 7 сарын хугацааны хүүг төлнө гэж маргасан.
5.4. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.11, 2.13-д зээлдэгч хугацаа хэтэрч төлөх тохиолдолд тухайн төлөлт хүртэлх нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ гэж зохицуулсан байна. Тиймээс хариуцагчийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн зээл 6,852,066 төгрөг, 1,291,690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,739 төгрөг, нийт 8,193,497 төгрөгийг С.бөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч С.бөөс 8,193,497 /найман сая нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун ерэн долоон/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч и үй капитал ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч и үй капитал ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.бөөс улсын тэмдэгтийн хураамж 146,046 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч и үй капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ