Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00924

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 10 197/ШШ2025/00924

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот,/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 8,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч О.дддог нь хариуцагч ауйт дундын тариалалт хоршоонд холбогдуулан 8,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчтай 2,000 боодол ногоон тэжээл худалдан авахаар тохиролцсон. Нэг боодол ногоон тэжээлийг 8,000 төгрөгөөр тооцож, 16,000,000 төгрөгийг өгсөн. Удтал хөөцөлдөж байж 1,000 боодол ногоон тэжээлийг авсан. Тиймээс үлдэгдэл 1,000 боодол тэжээлийн үнэ 8,000,000 төгрөг, шатахууны зардал 700,000 төгрөг, нийт 8,700,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч ауоо нь нэхэмжлэгч О.дддог нь 1,000 боодол тэжээлээ аваад үлдэгдэл 1,000 боодол тэжээлээ үл ялиг шалтгаанаар авахаас татгалзсан. Манай хоршоо гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэг талаас ауйт дундын тариалалт хоршоо, нөгөө талаас О.дддог нар 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2024/7 дугаар Ногоон тэжээл захиалах гэрээ байгуулж, тус гэрээгээр ауйт дундын тариалалт хоршоо нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2,000 боодол ногоон тэжээл тариалах, преслэх, О.дддог нь нэг бүрийн үнэ 8,000 төгрөгөөр тооцон 16,000,000 төгрөгийг төлөх, 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс өмнө өөрийн тээврийн хэрэгслээр ногоон тэжээлээ авахаар харилцан тохиролцсон байна. /1хх 10/

4.2. Нэхэмжлэгч О.дддог нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр харуицагч ауйт дундын тариалалт хоршооний эзэмшлийн Хаан банкны 5626269818 тоот дансанд 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /1хх 11/

5. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Ногоон тэжээл захиалах гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5.1. Талуудын хооронд байгуулсан Ногоон тэжээл захиалах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д ажлын хөлсийг гэрээ байгуулах үед төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасанд нийцнэ.

Нэхэмжлэгч 2,000 боодол ногоон тэжээл бэлтгүүлж, нэг боодол бүрийг 8,000 төгрөгөөр тооцон 16,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байх ба энэ талаар зохигч маргаагүй.

5.2. Хариуцагч 1,000 боодол ногоон тэжээлийг бэлтгэж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх ба энэ талаар зохигч маргаагүй.

5.3. Нэхэмжлэгч үлдэх 1,000 боодол ногоон тэжээлийг гэрээнд заасан хугацаанд бэлтгэж өгөөгүй, хариуцагч үлдэх 1,000 боодол ногоон тэжээлийг бэлтгэсэн боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй гэж маргах бөгөөд гэрээнд заасан хугацаанд ногоон тэжээлийг бэлтгэсэн эсэх нь маргааны зүйл байна.

5.3.1. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй, 351 дүгээр зүйлийн 351.1.2-д захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй гэж тус тус заасан.

Нотлох үүрэг хуваарилалтын дагуу хариуцагч ауйт дундын тариалалт хоршоо нь ногоон тэжээлийг бэлтгэж, хүлээлгэн өгөхөд бэлэн болсон болохоо нотлосны дараа нэхэмжлэгч О.дддог хүлээн авсан эсэхийг тодорхойлох шаардлагатай.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэх 1,000 боодол ногоон тэжээлийг бэлтгэсэн үйл баримт тогтоогдогдохгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар 1,000 боодол ногоон тэжээлийн дутуу нийлүүлсэн хэмжээнд хариуцагчид төлбөл зохих 8,000,000 төгрөгийн хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй.

5.4. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан Ногоон тэжээл захиалах гэрээнээс учирсан хохиролд 700,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, хариуцагч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй хэдий ч хохиролд гарган өгсөн баримтууд нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас хамаарсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул энэхүү хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Тодруулбал, худалдан авсан шатахууныг үлдэх 1,000 боодол ногоон тэжээл авах зардалд зарцуулсан гэх үйл баримт тогтоогдсонгүй. /1хх 12-13/

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.3-д заасныг баримтлан хариуцагч ауйт дундын тариалалт хоршооноос 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.дддогт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.дддогоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ауйт дундын тариалалт хоршооноос улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.дддогт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.БАТМӨНХ