| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2024/08415/И |
| Дугаар | 197/ШШ2025/00925 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/00925
2025 02 10 197/ШШ2025/00925
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,715,463 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г, хариуцагч Б.л даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ж.г нь хариуцагч Б.л даваад холбогдуулан 7,715,463 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр 565 м.кв чулуу наах ажлыг 1 м.кв-ыг 30,000 төгрөгөөр хийлгэхээр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч ажлаа хийж гүйцэтгээгүй орхин явсан тул урьдчилгаанд өгсөн 4,200,000 төгрөг, зээл төлсөн 3,515,463 төгрөг, нийт 7,715,463 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Б.л даваа нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 400 м.кв чулуу наах санал Ж.Ганболдоос ирсэн. Түүнээс 300 м.кв ажлыг 9,600,000 төгрөгөөр хийхээр тохирсон. Урьдчилгаа 4,200,000 төгрөгийг авч, үлдэгдэл төлбөрт Приус 30 маркийн автомашин авсан. Уг автомашины төлбөр 1,690,000 төгрөгийг төлсөн. Автомашиныг жолоодож явах үед Ж.Г гомдлын дагуу хурааж авсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэг талаас Ж.Г, нөгөө талаас Б.л даваа нар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр чулуу наах гэрээ байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч Б.л даваа нь 565 м.кв чулуу наах ажлыг 1 м.кв-ыг 32,000 төгрөгөөр тооцон хийх, захиалагч Ж.г нь наасан чулууны хэмжээгээр төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4.2. Нэхэмжлэгч Ж.г нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 4,200,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөгийг хариуцагч Б.л даваагийн эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансанд шилжүүлсэн байна. /1хх 8-11/
5. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн чулуу наах гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5.1. Нэхэмжлэгч Ж.г хариуцагч Б.л даваад чулуу наах ажлын урьдчилгаа хөлсөнд 4,200,000 төгрөгийг төлсөн нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасанд нийцэх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй.
5.2. Нэхэмжлэгч урьдчилгаа 4,200,000 төгрөгөөс гадна бэлнээр болон дансаар хариуцагчид ажлын хөлсийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн урьдчилгаа хөлсөнд шилжүүлсэн 4,200,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
5.3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан.
Талуудын тохиролцооны дагуу нэхэмжлэгч хариуцагчийг ажлаа дутуу, буруу хийсэн гэж, хариуцагч 300 м.кв хэмжээтэй чулуу наах ажлыг хийсэн гэж тус тус маргах ба хийсэн ажлын хэмжээ нь маргааны зүйл байна.
5.4. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д ажил гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй гэж заасан.
Нотлох үүрэг хуваарилалтын дагуу ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ тодорхойлох шаардлагатай.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар хариуцагч нэхэмжлэгчид доголдолгүй чулуу наасан ажлыг хүлээлгэн өгсөн талаар үйл баримт тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-д гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр зохицуулсан.
Хариуцагчийн хийсэн гэх чулуу наах ажил нь дутуу, алдаатай байсан болох нь гэрч М.Б мэдүүлгээр тогтоогдож байх тул тухайн ажлыг хэмжээ, чанарын доголдолтой гэж үзнэ. Тиймээс хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар доголдлын улмаас ажил гүйцэтгэгчид төлбөл зохих 4,200,000 төгрөгийн хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй.
5.5. Нэхэмжлэгч хариуцагчийн өмнөөс 3,515,463 төгрөгийн зээлийг төлсөн төлбөрөө гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан чулуу наах гэрээг цуцалснаас учирсан хохирлыг шаардах эрхтэй хэдий ч хариуцагчид шилжүүлэн өгсөн гэх автомашиныг буцаан авсан, тухайн автомашины зээл төлөлтөд төлсөн төлбөрийг хариуцагч аваагүй, автомашин зээлээр худалдан авсанд хариуцагчийг шууд буруутгах үндэслэлгүй байх тул энэхүү хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.3-д заасныг баримтлан хариуцагч Б.л даваагаас 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,515,463 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.л даваагаас улсын тэмдэгтийн хураамж 82,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ