Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00931

 








   2025   02          05                                         197/ШШ2025/00931

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, оршин суух 

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,227,932 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч х банк ХК-ийн төлөөлөгч Д.Т нь хариуцагч Р.Алтанцэцэг, А.б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,227,932 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Рэгзэн овогтой А , А ийн б нар нь 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тус банктай 17900 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийн зээлийн 30 сарын хугацаатай, 365 хоногийн 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. х банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 116 хоног хэтрүүлээд байна. Иймд 8,227,932 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.  гэжээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргажээ:

Р.А миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд х банк ХК-ийн нэхэмжилсэн 8,227,932 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч х банк ХК нь хариуцагч Р.А , А.б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,227,932 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 8,227,932 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг  төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,597 төгрөгийн тал хувь болох 73,298.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73,298.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. х  ХК-ийн нэхэмжлэлтэй Р.А , А.б нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 8,227,932 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,597 төгрөгийн тал хувь болох  73,298.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73,298.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ