| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2020/02562/И |
| Дугаар | 210/МА2021/00435 |
| Огноо | 2021-03-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2021/00435
М.Б нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/02796 дугаар шийдвэртэй, М.Б, И.Г нарын нэхэмжлэлтэй Н э газарт холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 55, аааа хаягт байрлах 54.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б, И.Г нар Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 55ны аааа хаягт байрлах 54.67 мкв 2 өрөө орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “ББ” ХХК-аас 54 670 000 төгрөгөөр худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэн өмчлөгч болсон.
Гэтэл Н э газар нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаар захирамж, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 9268 дугаар албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу “ББ” ХХК-аас төлбөр гаргуулахдаа нэхэмжлэгч нарын өмч болох дээрх орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар ажиллагаа явуулж байна.
Иймд М.Б, И.Г нарын өмч болох 2 өрөө орон сууцыг төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 5859 дугаар захирамжаар “ББ” ХХК-аас 752 502 630 төгрөг гаргуулж “И” ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Манай байгууллага Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/34552 дугаар албан бичгээр дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр хандаж тус байгууллагын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 357 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх хариу ирсэн.
Төлбөр төлөгч “ББ” ХХК-ийн э захирал В.Ганзоригт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Нэгдүгээр баг, 7-р хэсэг, 136-р байрны 01, 05, 09, 10, 18, 21, 23, 24, 27, 28 тоот хаягт байрлах, 10 ширхэг орон сууцыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хурааж, талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 4/224 дүгээр тогтоолоор шинжээч томилж үнэлгээ гаргуулахад 10 орон сууцыг 520 028 460 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайлан, мэдэгдлийг албан бичгээр талуудад мэдэгдсэн.
“И” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд 2012 онд барьцаалбар бүртгэгдсэн, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүгчийн захирамж 2014 онд гарсан, шийдвэр э ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэл М.Б, И.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Н э газарт холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд, 1-р баг, 55ны ааааод байрлах 54.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэхийг Н э газарт даалгуулах тухай М.Б, И.Г нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын өмчлөх эрхтэй холбогдуулан огт дүгнэлт, тайлбар хийгээгүй бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002018 дугаар бүхий гэрчилгээг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэн гэрчилгээ авахад тус эд хөрөнгөнд ипотек бүртгэгдээгүй байсан талаарх нотлох баримтыг үнэлээгүй байна.
М.Б, И.Г нар нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр багт шинээр баригдсан 55ны аааа хаягт байрлах 54.67 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг “ББ” ХХК-аас нийт 54 670 000 төгрөгөөр худалдан авч, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өмчлөх эрхийг гэрчилгээ авсан байдаг.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамж зөв, буруу байсан эсэх асуудлаар гомдол гаргалгүй, зөвхөн өмчлөгчийн эрх зөрчигдөж байгаа талаар гомдол гаргасан болно. Нэхэмжлэгч өмчлөх эрх нь зөрчигдсөн талаар гомдол гаргаж, өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлж байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй холбогдуулан үндэслэл бүхий тайлбар хийгээгүй. Улмаар Н э газар нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь иргэний, ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл, зарчимд харшилсан шийдвэр болжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нар нь “ББ” ХХК болон “И” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээнд огт оролцоогүй бөгөөд худалдан авсан орон сууцыг худалдагч тал бусдад барьцаалсан тухай мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан. Анхан шатны шүүх барьцаалбартай байсан эсэх нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хариуцагчийн тайлбарт тулгуурлан шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн өмчлөх эрхийг сэргээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 55ны аааа хаягт байрлах, улсын бүртгэлийн Ш дугаарт бүртгэлтэй 54.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрээр төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч М.Б, И.Г нар нь Н э газарт холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг 55ны аааа хаягт байрлах, 54.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаар захирамжаар “ББ” ХХК нь зээлийн гэрээний үүрэг 752 502 630 төгрөгийг “И” ХХК-д төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус талууд эвлэрснийг баталж шийдвэрлэжээ. Н э газар нь э баримт бичгийг үндэслэн шийдвэр э ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний үүсгэж, явуулж байна. /хх45-48/
“ББ” ХХК нь “И” ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “ББ” ХХК нь 980 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “ББ” ХХК нь өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 55, 1, 5, 7, 9, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоот хаягт байрлах 808.8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх16-17/
Дорноговь аймгийн улсын бүртгэлийн газар 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ББ” ХХК-ийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 55, 1, 5, 7, 9, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоот хаягт байрлах 808.8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэж, “ББ” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. /хх14/
Мөн тус улсын бүртгэлийн газар 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М.Б, И.Г нарыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 55, аааа хаягт байрлах 54,67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002018 дугаарт бүртгэж, тэдгээрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. /хх14/
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 55, аааа хаягт байрлах 54,67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр “ББ” ХХК болон М.Б, И.Г нарыг өмчлөгчөөр бүртгэхэд бүртгэлийг үнэн зөв хийсэн эсэх, ашиг сонирхол өөр бүхий этгээдүүд нэгэн зэрэг өмчлөгч болох боломжтой эсэх талаар тодруулаагүй, хүчин төгөлдөр 2 бүртгэлд үндэслэж олгосон 2 гэрчилгээтэй нэг үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр э байгууллагын явуулж буй ажиллагааны талаар мэтгэлцүүлээгүй байна.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/02796 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Э.ЗОЛЗАЯА