Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00934

 








 2025        02        10                                            197/ШШ2025/00934

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 

 

Хариуцагч:Хан-Уул дүүрэг,  холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 33,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ххлийн банк ХК нь хариуцагч Ч.сд холбогдуулан 33,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

 

Худалдаа, хөгжлийн банкны харилцагч  нь 2020 оны 09 дүгээр н 04-ний өдөр Хдахь өөрийн эзэмшлийн 7 тоот харилцах данснаа)-гийн Хаан банкны  тоот дансанд 33,250.00 (Гучин гурван мянга хоёр зуун тавин төгрөг) төгрөгийн шилжүүлэг хийсэн байна.

Дээрх 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр банк хоорондын системийн алдаа гарч хүлээн авагч)-гийн Хаан банкны 91 тоот дансанд дээрх мөнгөн төлбөр орсон боловч Худалдаа, хөгжлийн банкны  тоот харилцах данснаас хасагдаагүй Худалдаа, хөгжлийн банкны  тоот данснаас хасагдсан.

 алдаатай гүйлгээний улмаас шилжин орсон 3,250.00 (Гучин гурван мянга хоёр зуун тавин төгрөг) төгрөгийг дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж, Худалдаа, хөгжлийн банканд хохирол учруулаад байна.

Худалдаа, хөгжлийн банкны зүгээс хариуцагч Чойжилын с удаа дараа холбогдож, үүссэн төлбөрийн асуудлыг барагдуулах тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, банкны хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшин шамшигдуулсаар байна.

Иймд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн Чойжилын с д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч ххлийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

ххлийн банкнаас Чн сд холбогдуулан хохирлын мөнгийг гаргуулах шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.гэжээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ххлийн банк ХК нь хариуцагч Ч.сд холбогдуулан  33,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ххлийн банк ХК нь хариуцагч Ч.сд холбогдуулан  33,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь буюу 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    Ж.БАТМӨНХ