Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0949

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, “БД *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа “БД *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Үндэсний аудитын Газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч “БД *******” ХХК-иас Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргасан шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

“БД *******” ХХК-иас Үндэсний аудитын газарт холбогдуулан “Үндэсний аудитын газраас зарласан “В*******ын эсрэг программ хангамжийн л******* худалдан авах” ******* дугаартай тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг толтоолгож, уг тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1.“Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “БД *******” ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “БД *******” ХХК-ийг Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газраас зарласан “В*******ын эсрэг программ хангамжийн л******* худалдан авах” ******* дугаартай тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг толтоолгож, уг тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгах”  тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Ц*******д даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН