| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 102/2024/07874/И |
| Дугаар | 197/ШШ2025/00945 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/00945
2025 02 05 197/ШШ2025/00945
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, -т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,236,529 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн төлөөлөгч Д.Т нь хариуцагч Х.хт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,236,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
.Хүрэлхуягийн х нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус банктай 10 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 16,800,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай 365 хоног, 15.6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 78 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 12,236,529 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Х.х нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргажээ:
Хүрэлхуяг овогтой х миний бие Хас банк ХК-ийн цалингийн зээл болох 12,236,529 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэхүү зээл авсан мөнгөө 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн төлж барагдуулах учраас хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Х.хт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,236,529 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 12,236,529 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,735 төгрөгийн тал хувь болох 105,367.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105,367.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй Х.хт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 12,236,529 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,735 төгрөгийн тал хувь болох 105,367.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105,367.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ