Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00951

 








   2025   02          10                                         197/ШШ2025/00951

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,715,413 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь Ж.аад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,715,413 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Ж.аатай 2024 оны 06 дугаар сарын 26-ны 2 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3.8 хувийн хүүтэй g113475 тоот зээлийг Хаан банк дахь 513 тоот дансанд хийсэн. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 1 тоот зээл 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл 5,000,000 төгрөг нийт идэвхтэй ашигласан 142 хоног зээлийн гэрээний 30 хугацаа хэтэрсэн 180+0 удаагийн сунгалтаар 180 хоног хүү 899,333, шимтгэл 50,000 төгрөг, тэрнээс хүү төслөн 0 төгрөг хасаж нийт хүү 949,333 төгрөг, нийт 5,949,333 төгрөг, z000445782 тоот зээл 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 600,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 116 хоног, зээлийн гэрээний 30 хугацаа хэтэрсэн 86 хоног, 0 удаагийн сунгалт, 160,080 төгрөг, шимтгэл 6,000 төгрөг нийт хүү 166,080 төгрөг, нийт 766,080 төгрөг бүгд 6,715,413 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Жадамбаа овогтой аа миний бие Омни капитал ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 6,715,413 төгрөгийг бүтнээр нь төлөхийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Ж.аад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,715,413 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 6,715,413 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг  төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,397 төгрөгийн тал хувь болох 61,198.5  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 61,198.5  төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.аад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 6,715,413 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,397 төгрөгийн тал хувь болох  61,198.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 61,198.5    төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ