Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00953

 








 2025        02        10                                            197/ШШ2025/00953

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

Нэхэмжлэгч: Улаанбаатр хот, -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,721,690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.б нь хариуцагч мл ХХК-д холбогдуулан 4,721,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

 

З.б би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мл ХХК-д борлуулалтын албанд ахлах худалдааны төлөөлөгчийн ажил албан тушаалд ажилд орж, ажиллаж байгаад ажлын дарамт шахалтаас болж ажлаасаа гарсан. Байгууллагын зүгээс 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны урамшуулалт цалин дутуу бодсон цалин 800,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд урамшуулалт цалин хөлс 1,200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан цалин хөлс 254,500 төгрөгийг сар болгон барьцаа гэж суутгал хийсэн дүн нийт 2,467,190 төгрөг зэргийг надад олгоогүй. Иймд мл ХХК-аас 4,271,690 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч З.б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

З.б нь мл ХХК-д холбогдох иргэний хэргийн материалаа татан авч байна. Иймд нэхэмжлэлийг буцааж өгнө үү.гэжээ. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.б нь хариуцагч мл ХХК-д холбогдуулан  4,721,690 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.б нь хариуцагч мл ХХК-д холбогдуулан  4,721,690 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 12 дугаар сарын 06ы өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,497 төгрөгийн тал хувь буюу 45,248.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 45,248.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    Ж.БАТМӨНХ