| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0759/З |
| Дугаар | 128/ШШ2024/0924 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2024/0924
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ө” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Мө, Л.Ж, Б.А,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ч, О.Э,
Хариуцагч: Тендерийн Үнэлгээний хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.О, Г.*******,
Гуравдагч этгээд: “С” ХХК, “М” ХХК-иудын түншлэл,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Н,
Маргааны төрөл: “Тендерийн үнэлгээний хорооны Д, 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/, дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг үнэлсэн шийдвэр /зөвлөмж/, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Д, 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/, БШУЯ/*******01/02/01 урилгын дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “” ХХК, “М” ХХК-иудын түншлэлийн тендерийг шалгаруулсан тухай мэдэгдэл, ажил гүйцэтгэх тухай гэрээ, нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-3 дугаартай шийдвэр тус тус хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Г.*******, гуравдагч этгээд “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Д, 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/, БШУЯ/*******017/02/01 урилгын дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-3 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг www.temder.gov.mn цахим сайтад байршуулсан даруйд хүлээн авч танилцахад “Ус хангамж ариутгах татуургын инженерээр санал болгосон Э.Ятай 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан ба гарын үсэг зурж баталгаажуулсан огноо нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр зөрүүтэй байсан тул иргэн Э.Яаас тодруулга авахад манай компанитай гэрээ байгуулаагүй ба хувь хүний баримт бичгийг хууль бусаар ашигласан, гэрээнд зурагдсан гарын үсэг зөрүүтэй байна гэж мэдэгдсэн нь шаардлагад нийцээгүй” гэсэн байна.
Иймд манай компани бүх шалгуурыг хангасан гэж үзэж байгаа бөгөөд Ус хангамж ариутгах татуургын инженер Э.Ятай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг нотариатаар баталгаажуулан, Ус хангамж, ариутгах татуургын зураг төслийн зөвлөх инженерийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-24/002 дугаартай албан бичгийг эх хувиар нь хавсралтаар хүргүүлж байна. Манай компанитай 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хөлсөөр ажиллахаар тохиролцож гэрээ байгуулсан Ус хангамж ариутгах татуургын инженер Э.Я хөдөө томилолтоор явж байхдаа Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц. ажлын бус цагаар утсаар ярьж буруу ташаа мэдээлэл өгч өөр хүнээр дамжуулан албан бичиг авсан.
Тус тендерт шалгарсан төлөөлөх эрх бүхий гишүүн “” ХХК, түншлэлийн гишүүн “М” ХХК-ийн түншлэлийн тендерийн баримт бичигт танилцаж үзэхэд дараах төрлийн шаардлагыг хангаагүй байхад шалгаруулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй, илт хууль бус шийдвэр гэж үзэж байна. Үүнд:
| № | Тендерийн баримт бичгийн заалт | Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “”, түншлэлийн гишүүн “М” ХХК-ийн ирүүлсэн тендер |
| Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1. тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заах; | Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн“” ХХК-ийн 2024.06.11-ийн өдрийн “Материал хүргүүлэх тухай” 10 дугаартай албан бичиг болон цахимаар тендер ирүүлэхдээ тендер нээснээс хойш ажлын 45 хоногт хүчинтэй байна гэж ирүүлсэн нь хуулинд нийцээгүй гэж үзэж байна | |
| ТШЗ 19.1 | Техникийн чадавх болон туршлагын шаардлага: Шаардана. 1. Ажил гүйцэтгэх хүний нөөц: Шаардана. - Халаалт агаар сэлгэлтийн инженер 5 жилээс доошгүй, - Ус хангамж ариутгах татуургын инженер 5 жилээс доошгүй | Түншлэлийн гишүүн “М” ХХК-ийн захирал Э.Н 2024.06.11-ний өдөр иргэн Ц.тэй /рд:/ 04 дүгээртэй Д, 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/-ын Халаалт агаар сэлгэлтийн инженерээр хөлсөөр ажиллахаар гэрээ байгуулсан байгаа нь түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “” ХХК байгуулаагүй шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Мөн тус тендерт Халаалт агаар сэлгэлтийн инженерээр санал болгосон Ц. нь 2019 онд ШУТИС-ийг Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр суралцаж төгссөн нь шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. /ШУТИС-ийн тодорхойлолтыг хавсаргав./ Түншлэлийн гишүүн “М” ХХК-ийн захирал Э.Н 2024.06.10-ны өдөр иргэн М.Гтай /рд:9/ 03 дугаартай Д, 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/-ын Усан хангамж ариутгах татуургын инженерээр хөлсөөр ажиллахаар гэрээ байгуулсан байгаа нь төлөөлөх эрх бүхий гишүүн “” ХХК байгуулаагүй шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Мөн М.Гыг тус мэргэжлээр суралцаж төгссөн талаар е-mongolia-аас шалгаж үзэхэд усан хангамж ариутгах татуургын инженерийн шаардлагыг хангахгүй байхад шалгаруулсан нь шаардлагад нийцээгүй байна. /Сантехникийн инженер байна / |
| ТШЗ 19.2 | Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг: 1. Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а) Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Цахим системийн хэрэглэгчийн хөтөч цэсний нийлүүлэгчийн гарын авлага хэсгээс зааварчилгаатай танилцана уу. | Түншлэлийн гишүүн “М” ХХК-ийн захирал Э.Н 2024.06.10-ны өдөр иргэн М.Гтай /рд:9/ Усан хангамж ариутгах татуургын инженерээр 03 дугаартай, 2024.06.11-ний өдөр иргэн Ц.тэй /рд:/ 04 дүгээртэй Дотуур байрны барилга, 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/-ын Халаалт агаар сэлгэлтийн инженерээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байгаа нь төлөөлөх эрх бүхий гишүүн “” ХХК байгуулаагүй шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Мөн цахим системээр санал болгохдоо “” ХХК-ийн үндсэн ажилтан гэж ирүүлж санал болгосон нь шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. |
| ТШЗ 19.2 | 2. Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а) Тендерт оролцогч өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээний дагуу ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Цахим системийн хэрэглэгчийн хөтөч цэсний нийлүүлэгчийн гарын авлага хэсгээс зааварчилгаатай танилцана уу. б) Машин механизм, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцсэн, машин механизмын улсын дугаар, ашиглах хугацаа, түрээсийн төлбөр бусад шаардлагатай. | “” ХХК нь иргэн 2024 оны 06-р сарын 10-ны өдөр иргэн А.Хтай ******* улсын дугаартай экскаваторыг Д, 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/-ын ажилд ашиглахаар машин механизм түрээслэх гэрээ хийсэн бөгөөд цахим системд санал болгохдоо “” ХХК-ийн өмчлөлийн машин механизм гэж санал болгосон нь шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. |
Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “” ХХК, түншлэлийн гишүүн М” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, 26 дугаар зүйлийн 26.5 болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй байхад шаардлага хангасан гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуул ийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-д зааснаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Д, 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/, БШУЯ/*******017/02/01 урилгын дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “” ХХК, “М” ХХК-иудын түншлэлийн тендерийг шалгаруулсан мэдэгдлийг хүчингүй болгож, “Ө” ХХК-ийн тендерээс татгалзсан 2024 оны 07 дугаар сарын А-3 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тендерт шалгаруулахыг даалгаж шийдвэрлэнэ үү.” гэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн худалдан авах ажиллагааны газрын эхний нэмэлт материал дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т тендерийн хүчинтэй байх хугацаа тендерт нээснээс хойш ажлын хугацаанаас доошгүй байхаар заасан. Үүнд “С” ХХК болон “М” ХХК-ийн түншлэл 45 хоногоор тендерийн материалыг ирүүлсэн байсан. Энэ нь бидний хувьд алдаатай гэж үзэж байгаа. “С” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн материал хүргүүлэх тухай 10 дугаар албан бичигт цахимаар тендерийг илгээгдээд, тендер нээснээс хойш ажлын 45 хоног хүчинтэй байхаар, нэг ёсондоо хуулийн хугацаа давсан байдлаар санал ирүүлсэн. Техникийн чадавх болон туршлагын хувьд хүний нөөц дээр усан хангамж, ариутгах татуурга, халаалт агаар сэлгэлтийн инженерүүд шаардсан. Үүнд түншлэлийн гишүүн “М” ХХК-ийн захирал н.Н инженер Ц.тэй гэрээ хийсэн. Тендерт төлөөлөх эрх бүхий этгээд гэрээ хийж оролцох ёстой байсан. Хоёрт нь Ц. хүрээлэн буй орчны инженер хүн. Энэ бол халаалт агаар сэлгэлт, усан хангамж ариутгах татуурга гэдэг шаардлагыг хангахгүй. Тухайн үеийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тодорхойлолтыг бид хавсаргаж Сангийн яаманд хүргүүлж байсан. Мөн ялгаагүй инженер н.Галмандахтай “М” ХХК-ийн захирал гэрээ хийсэн нь шаардлагад нийцээгүй. Нэг ёсондоо бидний хувьд “С” ХХК тэр иргэнтэй ажиллахаар гэрээ хийж санал ирүүлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ асуудлуудыг нэмэлтээр хэлж байгаа. Тухайн үедээ манай компанийн хувьд Э.Ятай олон жил гэрээгээр ажиллаж байгаа, албан ёсоор хуулийн хүрээнд хүчин төгөлдөр гэрээтэй материалыг илгээсэн. Үүнтэй холбоотой материалуудыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Тухайн өдөр 07 дугаар сард Сангийн яаманд бас тайлбар өгсөн. Бид энэ бичгийг мөн Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэжээ.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Ө” ХХК Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан аймгийн Ө сум, 5 дугаар багт 160 хүүхдийн дотуур байрны тендер шалгаруулалтад оролцож материалаа өгсөн. Энэ тендерт “Ө” ХХК-иас гадна “С” ХХК, “О” ХХК-иудын түншлэл “С” ХХК, “М” ХХК-иудын түншлэл гээд 3 оролцогч орсон. Манай компанийн тендерээс татгалзсан үндэслэл 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээ хуурамч байна, ус хангамж ариутгах татуургын инженер Э.Ятай гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлийг дурдаж 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр А12893 гэдэг мэдэгдлийг манай компани руу ирүүлж тендерээс татгалзсан. Өөр ямар нэгэн үндэслэл заагаагүй. Тэгэхээр хөлсөөр ашиглах гэрээг “Ө” ХХК инженертэйгээ байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм. Энэ талаарх материалыг нэхэмжлэл гаргахдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа гаргаж өгсөн. Э.Я инженерийн хувьд гэрээ байгуулсан тухайгаа Сангийн яамны улсын байцаагчид тодруулга байдлаар хүргүүлсэн. Тэгэхээр “Ө” ХХК-ийг хуурамч баримт бичиг бүрдүүлж тендерт орсон гэдэг агуулга бүхий асуудал үүсээд байна. Үүнээс шалтгаалаад тендерээс гадна дахиад цаашлаад тендерт оролцох эрхгүй аж ахуйн нэгжүүдийн хар жагсаалтад оруулах эсэх асуудлаар Төрийн худалдан авах ажиллагааны газар, Сангийн яам хяналт шалгалтууд явуулж байна. Хяналт шалгалт явж байгаа талаар 09 дүгээр сарын 20-ны албан бичгийг Сангийн яам “Ө” ХХК-д хүргүүлээд үүнтэй холбоотой тодруулга тайлбар авсан. Э.Я инженертэй ч гэсэн уулзаж тодруулга тайлбар авсан байсан. Ингээд 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэндээ 2 сарын хугацаанд шалгахад ямар нэгэн байдлаар гарын үсэг нь хуурамч гэдэг юм уу, гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэл одоогоор тогтоогдсонгүй гэсэн. Өөрөөр хэлбэл Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан үүнийг тухайлан хянаж, удирдамжийн дагуу шалгасан боловч 11 дүгээр сарын 15-ны байдлаар “шүүхийн шийдвэр гарсны дараа дүгнэнэ” гэдэг агуулгатай өөрөөр хэлбэл тухайн үндэслэл бодитой биш гэдгийг мэдэж байна, ойлгож байна, нотлох баримтуудаар, тайлбаруудаар тогтоогдож байна гэж хувьдаа дүгнэсэн байж магадгүй. Хэрвээ ийм байдлаар хариу өгчихвөл шүүхийн шийдвэрт урьдчилсан байдлаар нөлөөлөх байх гэдэг байр суурийг илэрхийлж байх шиг байна. Тийм учраас түдгэлзүүлээд дахин шийднэ гэдэг агуулга бүхий дүгнэлт гарсан гэж ойлгож байна. Тендерт шалгарсан “С” ХХК болон “М” ХХК-ийн түншлэлийг төлөөлөөд гуравдагч этгээдээр “С” ХХК оролцож байгаа.
Тэгэхээр энэ компанийн тендер хуульд болоод тендер шалгаруулалтын зааварчилгаанд заасан шалгууруудыг хангаагүй талаарх үндэслэлийг нэхэмжлэгчээс тодорхойлж Сангийн яаманд гомдол гаргасан. Мөн шүүхэд нэхэмжлэл дээрээ дурдсан эдгээр 4 үндэслэл нь бодитой. Үүнийг шүүхийн хяналтад анхаарал тавимаар байна. Тендерт оролцсон 3 компанийн үнэ тодорхой ойлгомжтой. Хэргийн материалд авагдсан байна. Энэ ажлын төсөв 5,480,250,000 төгрөг байгаа. “Ө” ХХК 5,350,000,000 төгрөгийн үнийг өгсөн. Харин “С” ХХК, “М” ХХК-иудын түншлэл нь 5,363,730,743 төгрөгийн үнийг өгсөн. Тэгэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж заасан. Техникийн шалгуурыг аль аль компаниуд, аль аль түншлэлүүд хангасан тохиолдолд дараагийн шалгуур үзүүлэлт бол үнээр өрсөлдөнө. Тэгэхээр бид хамгийн сайн тендер болох үнийг өгсөн. Ингээд тендер шалгарах ёстой байсан гэж үзэж байгаа учраас өнөөдөр эдгээр нэхэмжлэлүүдийг гаргаж маргаж байна. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ хүчингүй болж, мэдэгдэл нь хүчингүй болж, манай компанийг тендерт шалгаруулахаас татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсоноор даалгах шийдвэр гарна. Бид “С” ХХК-ийн хийсэн ажлыг ямар хэмжээнд хийсэн талаарх тооцоо судалгааг гаргаад, тэр төслийг үргэлжлүүлээд хийх боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тендер буюу сургуулийн дотуур байрны ажил цаашаа үргэлжлээд явахад ямар нэгэн саад байхгүй. Тэгэхээр бид хамгийн сайн тендерийг хүргүүлчхээд хууль бус үндэслэлээр, үндэслэлгүй шалтгаанаар тендерээс хасагдсан асуудлыг эрх маань зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан.” гэжээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Засгийн газрын 2023 оны 409, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 72 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-д XIII.1.1.268 “Д, 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/ төсөл, арга хэмжээ тусгагдсан бөгөөд тус газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/401 дүгээр тушаалаар дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий үнэлгээний хороог байгуулсан.
Дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг нийт 2 удаа зарласан бөгөөд хоёр дахь удаагийн тендер шалгаруулалтыг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нээхэд “Ө” ХХК, “С” ХХК, “О" ХХК-иудын түншлэл, “” ХХК, “М” ХХК-иудын түншлэл тус тус тендер ирүүлсэн. Уг тендер шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “” ХХК “М” ХХК-иудын түншлэлд гэрээ байгуулах эрх олгож, “Ө” ХХК, “С” ХХК, “О” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй тул татгалзсан мэдэгдлийг хүргүүлж, үр дүнг 2024 оны 7 дугаар сарын 04- ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д нийтэлсэн.
Тус тендер шалгаруулалтад оролцогч “Ө” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам уг гомдлыг хянан үзэж 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 03/6330 дугаартай албан бичгээр “Ө” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэлгүй бөгөөд тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Мөн Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 03/6401 дугаар “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгээр “Ө” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тендерийн баталгааг улсын орлого болгохыг даалгасны дагуу тус газрын албан бичгээр Голомт банканд мэдэгдсэн.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгт дурдагдсан асуудлууд дараах байдлаар няцаагдана:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заах” гэж заасан бөгөөд “” ХХК, “М” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерийн хүчинтэй хугацаа 45 хоног гэж заасан нь хуулийн дээрх заалтад нийцэж байна.
Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.3-т “Түншлэлийн хувьд төлөөлөх эрх бүхий гишүүн, гишүүн хамтдаа ТШЗ-ны 18, 19-д заасан чадавхын болон туршлагын шаардлагыг бүрэн хангасан байна” гэж заасны дагуу түншлэгч “М” ХХК нь Халаалт агаар сэлгэлтийн инженерээр Ц.тэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан санал болгосон нь шаардлага хангасан.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дугаартай “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтад ******* дугаартай индекс нь “Ус хангамж ба бохир ус зайлуулах техник” гэсэн мэргэжлийн чиглэлийг заасан байна. “” ХХК, “М” ХХК-иудын түншлэлийн Ус хангамж ариутгах татуургын инженерээр санал болгосон М.Г нь ******* индексийн дугаартай мэргэжлийг эзэмшсэн байгаа нь тендерийн баримт бичигт заасан уУс хангамж ариутгах татуурга, сантехникийн инженер” байх шаардлагыг хангасан.
Халаалт агаар сэлгэлтийн инженерээр санал болгосон Ц.ийн дээд боловсролын боловсролын мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээс шалгахад 2019 онд ШУТИС-ийг “Хүрээлэн буй орчны инженер” мэргэжлээр төгсөж, дугаартай дипломыг эзэмшсэн байна. Хуулийн 15.2-т заасны дагуу дагуу Шинжлэх ухаан. технологийн их сургуулийн цахим хуудас /www.must.edu.mn/-aaс уг дипломын дугаараар шалгахад Ц. нь Барилга, Архитехтурын сургуулийг Халаалт, агаар сэлгэлтийн инженер мэргэжлээр төгссөн байгаа нь тендерийн баримт бичигт заасан халаалт, агаар сэлгэлтийн инженер байх шаардлагын хангасан.
“” ХХК, “М” ХХК-иудын түншлэлийн санал болгосон 1084 УН улсын дугаартай эксковаторын эзэмшигчийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын цахим мэдээллийн сангаас шалгахад А.Хын эзэмшлийнх байсан бөгөөд “” ХХК иргэн А.Хтай тус төсөл, арга хэмжээнд уг эксковаторыг түрээсээр ашиглах гэрээ байгуулан ирүүлсэн нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан.
“Ө” ХХК-ийн усан хангамж, ариутгах татуургын инженерт санал болгосон Э.Яын хөлсөөр ажиллах гэрээнд гарын үсэг зурсан огноо, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан огнооноос зөрүүтэй байсан тул Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар 27-ны өдрийн А-1/2808 дугаартай албан бичгээр иргэн Э.Яд тодруулга хүргүүлсэн. Зөвлөх инженер Э.Я 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 24/001 дугаартай албан бичгээр “ХІІІ.1 1.268 "Д, 160 суудал /, Ө сум 5 дугаар баг" төсөлд “Ө” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй ба хувь хүний баримт бичгийг хууль бусаар ашигласан гэж үзэж байна гэрээнд зурагдсан гарын үсэг зөрүүтэй байна” гэх тодруулгын хариу ирүүлсэн.
Иймд дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан д, 160 суудал аймгийн Ө гэдэг төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад “Ө” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд усан хангамж, ариутгах татуургын инженерт санал болгосон Э.Яын гэрээний 2 огноо зөрөөтэй байсан учраас бид Э.Я инженерээс тодруулга авсан. Тодруулга авах эрхээ тендер илгээх маягтаар, бидэнд олгочихсон байгаа бүрэн эрхийнхээ дагуу тодруулга авахад Э.Я инженерээс Усан хангамж, ариутгах татуургын зураг төслийн зөвлөх инженер Э.Я гэдэг албан бланктай хариу монгол улсын зөвлөх инженер гээд тамга тэмдэг гарын үсгээ зурж, бичсэн БСШУЯ*******17 дугаартай д, 160 суудал, аймгийн Ө сумын 3 дугаар баг төсөлд “Ө” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй болно. Хувь хүний баримт бичгийг хууль бусаар ашигласан гэж үзэж байна. Гэрээнд зурагдсан гарын үсэг зөрүүтэй байна гэсэн тодруулгын хариуг Төрийн худалдан авах ажиллагааны газарт 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн. Э.Я зөвлөх инженерийн тодруулгын хариуг үндэслээд Үнэлгээний хороо, Төрийн худалдан авах ажиллагааны газар “Ө” ХХК-ийн ирүүлсэн тендерийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзэх шийдвэр гаргасан. Э.Я инженертэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй байна гэж үзээд “Ө” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэх үе шатад буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан дээр татгалзаж байгаа. “Ө” ХХК уг мэдэгдэл дээр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны улсын байцаагч гомдлыг хянан үзээд “Ө” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлдээ үндэслэлгүй байна гэдэг шийдвэр гарчхаж байна. Улсын байцаагчийн шийдвэрийн дагуу тендерийн баталгаа улсын орлого болгох шийдвэрийг Сангийн яам гаргасан. Үнэлгээний хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны гаргасан шийдвэрийг дараагийн шатны байгууллага буюу Сангийн яам хянан үзээд үндэслэл бүхий байна гэдэг шийдвэрийг гаргаад “Ө” ХХК-ийн гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй гэдэг шийдвэр нэгэнт гарчихсан. Нэмээд хэлэхэд Сангийн яаманд гаргасан гомдолдоо ямар материал хавсаргасныг нь мэдэхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дах заалтад тендер хүлээлцэх эцсийн хугацаанаас хойш тендерийг өөрчлөх эсхүл буцаахыг хориглоно гэж заачихсан байгаа. “Ө” ХХК-ийн ирүүлсэн тендерийн гэрээн дээр нь зөрөө байсан. Нэмээд хэлэхэд “Ө” ХХК 6 инженер техникийн ажилтанд санал болгосон. Үүнээс 1 л инженер техникийн ажилтан өөрийн үндсэн ажилтан, бусад нь хөлсөөр ажиллах гэрээ ирүүлчихсэн байсан. Энэ гэрээнүүдийг хянан үзэхэд гэрээн дунд зөрөөтэй мэдээлэл байсан 1 гэрээнд нь бид тодруулга авсан. Мөн тендерийн материалд ирүүлсэн гэрээн дээр байгаа утасны дугаар Э.Я зөвлөх инженерийн албан бланк дээр байгаа утасны дугаар бас зөрөөтэй байсан.” гэжээ.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна гэж заасан. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалаар батлагдсан цахим системээр худалдан авах ажлыг зохион байгуулах, тасралтгүй ажиллах, аюулгүй ажиллагааг хангах журмын 4.5-т аж ахуй эрхлэгч холбогдох цахим системээр дамжуулан авч буй өөрийн тендертэй холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягталж алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ гэж заасан. Тухайн иргэн Э.Ятай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээн дээр гэрээний огноо 06 дугаар сарын 10-ны өдөр, гарын үсэг зурсан огноо зөрөөтэй байгаа. Тэгэхээр оролцогч “Ө” ХХК-ийн хувьд Сангийн сайдын тушаалаар баталсан журамд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байгаа. Тэгээд тендерт ирүүлсэн материалын эргэлзээтэй байдалтай холбоотойгоор манай Төрийн худалдан авах ажиллагааны газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт захиалагч тендерийн тодорхойгүй эсвэл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчдын өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт ирүүлэх, хүсэлтэд хариу өгүүлэх хугацаа, мөн хуулийн 25.2-т захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулга, холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудан эсвэл албан бичгээр авч болно гэсний дагуу тухайн ус татуургын инженерийн санал болгосон, гэрээ байгуулсан Э.Яаас тодруулга авсан. Үүний хүрээнд тухайн Э.Я “энэ гэрээн дээр гарын үсэг зураагүй, энэ бол хүний мэдээллийг хуурамчаар хэрэглэсэн байна” гэсэн тодруулга хариуг ирүүлснийг бид тендерийн үнэлгээнд харгалзан үзсэн. “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “бид гэрээг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн” гэдэг зүйл нь тендерт хавсарган ирүүлсэн материалд баталгаажуулсан зүйл байхгүй. Тэгээд Э.Я “энэ гэрээ хүчин төгөлдөр” гэсэн хариу тайлбар ирүүлсэн гэж байна. Үнэлгээнд ашигласан, харгалзан үзсэн тодруулгын хариунаас хойших хугацаатай ийм процесс юм. Хэрвээ манай шаардлагыг үнэлсэн бол манайх үнийн дүнгээр хамгийн сайнаар үнэлэгдэх байсан гэж хуулийн 27 зүйлийн 27.5 дахь хэсгийг нэхэмжлэгчийн зүгээс дурдаж байсан. Тэгэхээр хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ гэж заасан. Үүнд мөн 27.5-т тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн тендер хамгийн сайн гэж үнэлнэ гэж заасан. Мөн 11.4 дэх хэсэгт захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг заана гэж заасан байгаа юм. Тэгэхээр эрэмбэлэх асуудал 27.5-д заагаад байгаа газрын асуудлаа шаардлагад нийцсэн тендерүүдийн хувьд үнийн санал яригдана. Тэгээд Үнэлгээний хорооны үнэлгээтэй холбоотой асуудлаар Сангийн яамнаас 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03/630 дугаартай албан бичигт гомдол хянасан тухай албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж заасан байгаа.” гэжээ.
13. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “”” ХХК нь барилга угсралт, засварын ажил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Барилга хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Манай компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан "Д, 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/ төслийн барилгын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “М” ХХК-тай хамтран оролцсон болно.
Тодруулбал, дээрх тендер шалгаруулалтын баримт бичигт техникийн чадавх болон туршлагын зохих шаардлага, шалгуур үзүүлэлтийг заасан бөгөөд “” ХХК нь тэдгээр шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хугацаанд холбогдох баримтуудыг тендерт оролцохоор илгээсэн.
Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр манай компани холбогдох бүхий л стандарт шаардлагыг бүрэн хангасан, хамгийн сайн үнэлэгдэж тендерт шалгаруулсан талаар бидэнд мэдэгдсэн байдаг.
Гэтэл уг тендер сонгон шалгаруулалтад оролцохоор мөн адил хүсэлт илгээсэн “Ө” ХХК нь алдаатай, зөрүүтэй баримт бичиг илгээсэн өөрсдийн буруутай үйл ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны газрын алба хаагчийн буруу мэт, зөвхөн уг компани зохих шаардлагыг хангасан тендерийг авах ёстой мэтээр тайлбарлан нэхэмжлэл гаргасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харвал бодит байдалд нэхэмжлэгч “Ө” ХХК нь маргаан бүхий тендерийн сонгон шалгаруулалтад тавигдсан ус хангамж ариутгах татуургын инженер ажиллуулах шаардлагыг хангаагүй, уг албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэх иргэн Э.Я нь өөрөө “Ө” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, хамтран ажиллаагүй болохоо Төрийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь “Ө” ХХК болон нэхэмжлэгч компанийн хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэх иргэн Э.Я нарын гаргасан зөрүүтэй тайлбар, тендерийн баримт бичгээс шалтгаалж нэхэмжлэгч “Ө” ХХК тендерт шалгараагүй хэрнээ зохих хууль тогтоомж, журмын дагуу, холбогдох шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж шалгарсан манай компанийг шаардлага хангаагүй мэтээр бодит нөхцөл байдлыг өөрчлөн, шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна.
Одоогоор гуравдагч этгээд “” ХХК нь маргаан бүхий тендер “Д, 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/ төслийн барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, дараах ажлуудыг хийсэн байна. Үүнд:
аймгийн Ө сумын дотуур байрны хуучин барилга буулгаж хүлээлгэж өгөх ажил бүрэн дууссан,
Суурийн газар шорооны ажил дуусч зоорийн давхарын баганан суур дууссан, зоорийн хана хучилтын ажил хийгдэж байна.
Иймд “Ө" ХХК-ийн нэхэмжлэлтэй Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
14. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “... 1. Д 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/ БШУЯ/*******017/02/01 урилгын дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зарлаж, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нээсэн бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тус тендерт “” ХХК, “М” ХХК-тай хамтран оролцож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн хуульд заасан хугацаанд материалаа хүргүүлсэн.
2. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газраас “” ХХК, “М” ХХК-д 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-5 дугаартай албан тоотоор Д 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/ дугаартай төсөл арга хэмжээний тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу “Гэрээ байгуулах эрх олгосон” тухай албан бичгийг хүргүүлсэн.
3. Дээрх албан бичгийн дагуу Боловсролын ерөнхий газрын дарга Т.*******, “” ХХК-ийн захирал Э. нар нь Төсвийн тухай хууль, Барилгын тухай хуулинд нийцүүлж, харилцан тохиролцож 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээг байгуулан хуулийн хүрээнд ажлаа гүйцэтгэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгт дурдагдсан асуудлуудыг гуравдагч этгээдийн зүгээс дараах байдлаар няцааж байна. Үүнд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ далдан авах хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заах” гэж заасан бөгөөд “” ХХК, “М” ХХК-иудын түншлэлийн хүргүүлсэн тендерийн хүчинтэй хугацаа 45 хоног гэж заасан нь хуулийн заалтад нийцэж байна.
Халаалт агаар сэлгэлтийн инженерээр санал болгосон Ц. нь Шинжлэх ухаан, ******* их сургуулийг 2019 онд Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр төгсөж, ******* дугаартай дипломын эзэмшигч буй Ц. нь Шинжлэх Ухаан, технологийн их сургуулийн Барилга, Архитехтурын сургуулийг Халаалт, агаар сэлгэлтийн инженер мэргэжлээр төгссөн байгаа нь тендерийн баримт бичигт заасан халаалт, агаар сэлгэлтийн инженер байх шаардлагыг хангасан. /Дипломыг нотлох баримтын шаардлага ханган хавсаргав./
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дугаартай “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтад ******* дугаартай индекс нь “Ус хангамж ба бохир ус зайлуулах техник” хэсэн мэргэжлийн чиглэлийг заасан байна. “” ХХК, “М” ХХК-иудын түншлэлийн Ус хангамж ариутгах татуургын инженерээр санал болгосон М.Г нь ******* индексийн дугаартай мэргэжлийг эзэмшсэн байгаа нь тендерийн баримт бичигт заасан “Ус хангамж ариутгах татуурга, сантехникийн инженер” байх шаардлагыг хангасан.
1084 УН улсын дугаартай эксковаторын эзэмшигч А.Х бөгөөд “” ХХК нь иргэн А.Хтай тус төсөл, арга хэмжээнд уг эксковаторыг түрээсээр ашиглах гэрээ байгуулан ирүүлсэн нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
15. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн худалдан авах ажиллагааны газраас д, 160 суудал, аймаг, Ө сумын 5 дугаар багт Боловсрол шинжлэх ухааны яамны *******/0201 дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Тухайн тендерт хуулийн хугацаандаа “С” ХХК болон “М” ХХК-иуд бичиг баримтаа өгсөн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар байх гэж заасан байгаа. Үүнд “С” ХХК болон “М” ХХК-иудын түншлэлийн хүргүүлсэн тендерийн хүчинтэй хугацаа 45 хоног гэж заасан болохоор хуулийн заалтад болбол нийцэж байгаа. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага дээр 2 ажилтны талаар дурдсан байсан. Би тайлбарыг нь хэлээд өгчихье. Халаалт агаар сэлгэлтийн инженерээр санал болгосон Ц. нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийг 2019 онд Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр төгссөн. дугаартай дипломын үндсэн эзэмшигч нь байгаа. Ц. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийг Халаалт, агаар сэлгэлтийн инженер мэргэжлээр төгссөн. Энэ нь тендерийн баримт бичигт заасан халаалт, агаар сэлгэлтийн инженер байх шаардлагыг хангасан. М.Гын хувьд Боловсрол шинжлэх ухааны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дугаартай мэргэжлийн чиглэл индекс шинэчлэн батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтад ******* дугаартай индекс нь Ус хангамж, бохир ус хангамж ба бохир ус зайлуулах техник гэсэн чиглэлийн мэргэжлийн чиглэлийг заасан байдаг. “С” ХХК болон “М” ХХК-иудын түншлэлийн ус хангамж, ариутгах татуургын инженерээр санал болгосон М.Г ******* дугаартай индексийн мэргэжлийг эзэмшсэн байгаа нь тендерийн баримт бичигт заасан ус хангамж, ариутгах татуурга, сантехникийн инженерийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ 1084 улсын дугаартай экскаваторын эзэмшигч нь н.Хэрлэнбаатар бөгөөд “С” ХХК тус төсөл арга хэмжээн дээр түрээсээр ажиллах гэрээ байгуулсан нь бас тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан байгаа. Ингээд “С” ХХК-ийн хувьд тухайн тендерт шалгараад гэрээ байгуулснаас хойш багагүй ажлыг гүйцэтгэсэн. “С” ХХК-иас Ө суманд нийтдээ 37 ажилтан нь ажил гүйцэтгээд явж байгаа. Одоогийн байдлаар ажил зогсчихсон. Яагаад гэвэл өмнө нь “С” ХХК энэ хэрэгт өмгөөлөгч аваад ажиллаж байсан боловч өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий үйл баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс үүдэлтэйгээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамж гарсантай холбоотойгоор “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрөө өмгөөлөгчөөсөө татгалзсан. Шүүхэд нотлох баримтыг гаргаж өгөөгүйгээс үйлдэлтэй актын биелэлтийг түдгэлзүүлсэн тухай шүүгчийн захирамж гарсан гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар “С” ХХК өөрөө ажил гүйцэтгээд Голомт банкнаас 490,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн Ө сум дээр ажиллаж байгаа нийт ажилчдын татвар, нийгмийн даатгал, цалин хөлс гээд маш олон татварууд нь шүүхээс үл хамаарч төлөгддөг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар “С” ХХК одоо цалингаа тавьж чадахгүй. Энэ шүүхийн маргаантай холбоотой, үүнээс үүдэлтэйгээр ажил гүйцэтгээд явж байхад асуудал гараад шүүхийг хүндэтгээд ажлаа зогсоочихсон. Тиймээс бид ажлаа зогсоосон байгаа. Ажил зогссон учраас бид ажилтандаа цалингаа өгч чадахгүй, нийгмийн даатгалуудыг төлж чадахгүй, ямарваа нэгэн бүх татварууд дээр татварын өр үүсэх магадлалтай болоод байгаа. “С” ХХК-ийн хувьд маш олон тендерт оролцож байсан. Тендерт ялж ч байсан, ялагдаж ч байсан. Бид нар Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд шууд хамарч болохгүй. Энэ хүмүүсийн үнэлж байгаа үнэлгээнд бид оролцох эрхгүй субъект. Тэгэхээр би хувьдаа энэ Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн Үнэлгээний хороонд ямар нэгэн байдлаар итгэж байгаа. Үнэлгээ зөв хийгдсэн байна. 1 дүгээрт энэ чинь төрийн байгууллага учраас мэдээж хэрэг хуульд заасан үндэслэлээр үнэлгээгээ хийж байгаа. Тийм болохоор “С” ХХК-ийн зүгээс “Ө” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Түүнчлэн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш шүүхэд гуравдагч этгээдээр татагдсан “С” ХХК болон “М” ХХК-иуд нийтдээ 978,495,434 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд хуучин барилгыг нураасан. Хуучин дотуур байрны барилгыг буулгах ажил бүрэн дууссан байгаа. Газар шорооны ажил бол суурийн ул бетоны ажлууд, богино суурийн ажлууд, зоорины давхрын ажлуудыг хийсэн. Шүүхэд маргаан гарснаас хойш зоорины давхрын хана буулгах, хучилтын ажил хийгдэж байсан. Одоогоор зогсчихсон байгаа. Ингээд “С” ХХК нь маш олон ажлуудыг гэрээ хийснээс хойш хийж гүйцэтгээд явж байгаа. Түүнчлэн энэ ажилд зориулагдаад Голомт банкнаас маш их хэмжээний зээл авчихсан. Тэгээд нэгэнт гэрээ байгуулагдсанаас хойш хийсэн ажлуудаа цаашид үргэлжлүүлэн хийх бодолтой байна. Дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзаж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.
16. Гуравдагч этгээд төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь гэрээ байгуулах эрх олгогдсоноос хойш барилгын ажлаа 20%-ийн гүйцэтгэлтэй гүйцэтгээд явж байгаа. Ерөнхийдөө Төрийн худалдан авах ажиллагааны газраас давхар ганц зүйлийг хэлэхэд орон нутгийн компанийг тендерийн хуулийн хүрээнд дотоодын давуу эрхийг тооцсон гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө 2 инженер маань тендерийн бичиг баримтад нийцэж байгаа гэж бодож байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.1. Нэхэмжлэгч нь тендерийн материалдаа усан хангамж, ариутгах татуургын инженер Э.Ятай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хавсаргасан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4.”Тендер хянан үзэх, үнэлэхэд энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох этгээдээс тодруулга авах шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хорооны хурлыг хойшлуулж болно.” гэж зааснаар дээрх гэрээний огноо нь 2024 оны 06 дугаар сарын 10, баталсан огноо 2024 оны 04 дүгээр сарын 20 гэсэн зөрүүтэй байгаа асуудлыг тодруулахаар хуралдааныг хойшлуулсан байна.
1.2. Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А-1/2808 дугаар албан бичгээр иргэн Э.Яаас тодруулга авахад 2024 оны 07 дугаар сарын 01-ний 24/001 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулаагүй болохоо илэрхийсэн байна.
1.3. Улмаар хариуцагч тендерийн үнэлгээний хороо нэхэмжлэгчийн тендерийг шаардлагад нийцээгүй буюу хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтаны гэрээ хуурамч гэж үзэн татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.”Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.3.”шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.” гэж заасанд нийцжээ.
1.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргасан Сангийн яаманд хүргүүлсэн зөвлөх инженер Э.Яын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-24/002 дугаар албан бичигт нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсан болохоо илэрхийлсэн боловч энэ нь түүнээс өмнө гарсан нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан хариуцагч нарын шийдвэрийг үгүйсгэхгүй бөгөөд тендерийн материалыг бүрдүүлэхдээ тендерт оролцогч хариуцлагатай хандаж тендерийн баримт бичигт заасан шаардлага хангасан материал хавсарган гаргах боломжтой байжээ.
2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.”Сонирхогч этгээд болон оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт нийцүүлэн техникийн болон үнийн саналыг бэлтгэх ба тендер нь дараах шаардлагыг хангасан байна: 21.1.1.тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заах;”, Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан "Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 2.3-т “Аж ахуй эрхлэгч Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам”-ын дагуу цахим системд бүртгэгдсэнээр тендер шалгаруулалтад дараах байдлаар оролцоно. Үүнд: … 2.3.6.энэ журмын 2.3.5-д заасан нотлох баримт, тендерийн үнэ, тендерийн хүчинтэй байх хугацаа, санал болгосон үнийн хөнгөлөлт болон холбогдох бусад мэдээллийг цахим системийн холбогдох талбарт бүрэн оруулж, мэргэжлийн байгууллагын гаргасан зааварчилгааны дагуу тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулан илгээх;”, 2.13-т “Оролцогчоос ирүүлсэн тендер энэ журмын 2.3.6-д заасны дагуу цахим системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл цахим системийн мэдээллийг баримтална.” гэж заажээ.
2.1.1. Хэрэгт хавсаргасан гуравдагч этгээд түншлэлийн тендерийн материалд авагдсан “” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Материал хүргүүлэх тухай” 10 дугаартай албан бичигт тендер нээснээс хойш ажлын 45 хоногт хүчинтэй байна гэсэн боловч цахим системээр ирүүлсэн тендерт 30 өдрийн хугацаанд хүчинтэй гэсэн нь дээр дурдсан хуулийн 30-аас доошгүй өдөр байх гэж заасанд нийцсэн байна.
2.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.“Түншлэлийн гишүүд дараах шаардлага хангасан гэрээний үндсэн дээр тендер ирүүлнэ: … 6.3.2.худалдан авах ажиллагаанд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч болон бусад этгээдийн өмнө хариуцах нэг гишүүнийг томилсон байх.” гэж заажээ.
2.2.1. “С” ХХК, “М” ХХК-иудын байгуулсан Түншлэлийн гэрээнд түншлэлийг “С” ХХК төлөөлөхөөр заасан нь хөлсөөр ажиллах ажилтантай гэрээ байгуулах харилцаанд хамаарахгүй бөгөөд харин тендер оролцогчийн хувьд захиалагчтай харилцах этгээдийг тодорхойлж байгаа зохицуулалт юм.
2.2.2. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1.”гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх гишүүний хамтран болон тус бүр хүлээх үүрэг, хариуцлагыг заасан байх;” гэж зааснаар тендерт оролцогч түншлэлийн гишүүн бүр тендерийн баримт бичигт заасан шаардлагыг түншлэлийн гэрээнд заасан чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагааны нөхцөл шаардлага, санхүүгийн болон техникийн чадавхийг нотлох баримтыг тогтоосон хугацаанд бүрдүүлэн оролцох бөгөөд зөвхөн түншлэлийг төлөөлөх эрх бүхий этгээд хөлсөөр ажиллах ажилтантай гэрээг байгуулах эрхтэй байсан гэх нэхэмжлэгчийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
2.3. Мөн тендерийн баримт бичигт ажиллах хүний нөөцийг заавал үндсэн ажилтан байхаар заагаагүй байх бөгөөд түншлэлийн гишүүн компаниуд гэрээнд заасан чиг үүргийнхээ дагуу ажилтнуудаа санал болгосон нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээдийн санал болгосон Ц. нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийг (D071204) халаалт, агаар сэлгэлтийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн нь тогтоогдож байх бөгөөд энэ нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан халаалт агаар сэлгэлтийн инженер байх шаардлагад нийцсэн байна.
2.4.1. Мөн гуравдагч этгээдээс санал болгосон М.Г нь Монголын Үндэсний Их сургуулийг хүрээлэн буй орчны инженер (D*******) -сантехникийн инженерийн байгууламж мэргэжлээр төгссөн байх ба Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/11 дүгээр тушаалаар батлагдсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад мөрдөх чиглэл, индекс зааснаар ******* индекс нь “усан хангамж ба бохир ус зайлуулах техник” мэргэжлийн чиглэлд хамаарч байгаа нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан усан хангамж ариутгах татуурга, сантехникийн инженер байх шаардлагыг зөрчөөгүй гэж үзлээ.
2.5. Тендерийн баримт бичигт заасан ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник хэрэгсэлд эксковатор 1 ширхэг байхаар заасан бөгөөд хэрэгт хавсаргасан гуравдагч этгээдийн тендерийн материалаас үзвэл гуравдагч этгээд нь эксковаторыг иргэн А.Хтай байгуулсан “Автомашин/механизм түрүүслэх тухай гэрээ”-ээр ашиглахаар санал болгосон байх бөгөөд энэ нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-ын 2-т заасаныг зөрчөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг тус тус баримтлан “Ө ” ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газар, Д, 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/, төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Тендерийн үнэлгээний хорооны Д, 160 суудал /, Ө сум, 5 дугаар баг/, дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг үнэлсэн шийдвэр /зөвлөмж/, “” ХХК, “М” ХХК-иудын түншлэлийн тендерийг шалгаруулсан тухай мэдэгдэл, ажил гүйцэтгэх тухай гэрээг тус тус хүчингүй болгуулах, манай компанийн тендерээс татгалзсан 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А-3 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тендерт шалгаруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН