| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00341/И |
| Дугаар | 313/ШШ2025/00112 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 313/ШШ2025/00112
| 2025 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 313/ШШ2025/00112 | Даланзадгад сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т******* овогт Г*******гийн С*******
Хариуцагч: Б******* овогт Н*******ийн Д*******
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С*******, хариуцагч Н.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д*******тай 2017 онд танилцаж дотносон. 2020 оны 05 дугаар сарын 22-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2019 онд хүү Д.Т******* төрсөн одоо 5 настай. 2021 онд хүү Д.Т төрсөн одоо 3 настай. Н.Д******* нь архи ууж, ааш зан нь эвдэрч согтуугаар агсан тавьж, ажил дээрээ гэр бүлээс гадуур харилцаатай болсон байсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ элдвээр хэлж гар хүрдэг байсан. Ажил дээр хүртэл очиж агсан тавьж айлган сүрдүүлдэг байсан. Төрсөн аавтай минь хүртэл хардаж элдвээр хэлж аав, ээж хоёрт минь агсан тавьдаг болсон. 2022 оноос хойш хоёр биетэйгээ бүр л ойлголцохоо больж, хэрүүл маргаан тасрахгүй байсан тул 2023 оны 07 дугаар сараас одоог хүртэл тусдаа амьдарч байгаа.
Иймд Г.С******* миний бие Н.Д*******гаас хоёр хүүхдийн мөнгөн тэтгэмж гаргаж гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Иймд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай гэрлэлтийн баталгааг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Эвлэрэхгүй гэв.
Хариуцагч Н.Д******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Г.С*******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2017 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан энэ хугацаанд -ны өдөр Д.Т*******, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Д.Т нар нь төрсөн. Амьдрах хугацаанд тус тусын уурхайд ажил, амралт зөрөөд уулзсан хугацаанд маргалдаж байсан учир тус хугацаанд байнга маргалдаж байсан учир цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд Г.С*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Мөн Д.Т*******, Д.Т нарын төрсөн эцэг нь мөн болно. Ийм учир хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг өг******* нь үнэн болно. Маргах зүйлгүй болно. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүдийн асрамжийг ээжийнх нь асрамжид үлдээнэ гэв.
Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү Д.Т*******, хүү Д.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймаг, С сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмчийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.С******* нь хариуцагч Н.Д*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Н.Д******* нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.
Г.С*******, Н.Д******* нар нь 2017 онд танилцаж дотносон улмаар хамтран амьдарч 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гэрлэсний бүртгэлийн дугаарт бүртгэсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх ба тэдний дундаас -ны өдөр хүү Д.Т*******, -ний өдөр хүү Д.Т нар төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбараар мөн нотлогдож байна.
Д******* овогтой Т******* одоо 05 нас, 06 сартай; Д******* овогтой Т одоо 03 нас, 08 сартай, эх Г.С*******гийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймаг, С сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах зэргээр тэдний харьцаа таарамжгүй болж 2023 оны 07 дугаар сараас хойш тус тусдаа амьдарсан, талууд цаашид хамт амьдрах хүсэлгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон зэрэг нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.С******* нь Өмнөговь аймаг дахь сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хандсан боловч талууд 2023 оны 07 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа тул гэрлэлт цуцлуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ” гэж зааснаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг /3 сарын хугацаагаар/ эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй байна.
Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс цаашид хамт амьдрах хүсэлгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэрлэлт цуцалсан тохиолдолд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Д.Т*******, Д.Т нарыг эх Г.С*******гийн асрамжид байлгахаар зохигчид санал нэгдэж байгааг харгалзан гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл эхийнх нь асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй...” болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Н.Д******* нь хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул хүүхдээсээ тусдаа байгаа эцгээс нь нэхэмжлэгч дээрх үүргийг шаардах эрхтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Н.Д*******гаас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй Д.Т*******, Д.Т нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д*******гаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б******* овогт Н*******ийн Д*******, Т******* овогт Г*******гийн С******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар -ны өдөр төрсөн хүү Д.Т*******, -ний өдөр төрсөн хүү Д.Т нарыг 18 насанд хүртэл эх Г.С*******гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б******* овогт Н*******ийн Д******* /РД: КЮ92082219/-аас -ны өдөр төрсөн хүү Д.Т*******, -ний өдөр төрсөн хүү Д.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.
7. Зохигч дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д*******гаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С*******д олгосугай.
10. Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН