| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00022/И |
| Дугаар | 313/ШШ2025/00113 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 313/ШШ2025/00113
| 2025 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 313/ШШ2025/00113 | Даланзадгад сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонс******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т******* овогт С*******гийн Б*******
Д.С*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Б******* нь 1975 онд Өмнөговь аймгийн Х******* сумын Х******* бригадад ээж С*******гийн 7 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж, 1983 онд ерөнхий боловсролын сургуульд элсэн ороод 1991 онд б******* бус боловсрол эзэмшин, 1993 онд Техник мэргэжлийн сургуулийг төгсөөд 1993 оноос хойш Өмнөговь аймгийн Х******* суманд мал маллан амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1993 оноос 1999 оны Малын А данс миний ээж болох Д*******ын С*******гийн нэр дээр тоологдсоны улмаас өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна.
Иймд 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд миний бие С.Б*******ийг ээж Д.С*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1991-1993 оны хооронд Техник мэргэжлийн сургуульд барилгын чиглэлээр суралцаж, сургуулиа төгсөөд л ээжтэйгээ мал малласан. Мэргэжлээрээ ажиллаагүй. Ээж маань тухайн үед малчин байсан. Би ээжтэйгээ 1999 он хүртэл ээжтэйгээ мал маллаад, 2000 оноос Д******* гэдэг хүнтэй гэр бүл болж тусдаа гарсан. Аав Б******* маань бид нарыг хүүхэд байхад нас барсан. Одоо ээж маань 95 нас хүрч байгаа. Аймаг дээр хэвтрийн байдалтай байдаг гэв.
Нэхэмжлэгчээс өөрийн болон Д.С*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03-07/6767, 03-6768 дугаартай лавлагааны хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 620 дугаартай лавлагааны хуулбар, 1993-1999 оны жилийн эцсийн мал тооллогын баримтууд, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 176, 177, 178 дугаартай архивын лавлагаанууд, монтажны зураг,
гэрч Ч.М, Ц.Т нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Ч.Мөнх-Эрдэнийн ажилласан байдлаа тогтоолгосон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 551 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Ч.М, Ц.Т нарын гараар бичсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.М, Ц.Т нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Б******* нь 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ээж Д.С*******тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлав. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн болон ээж Д.С*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт,
2. -ны өдөр төрсөн С.Б*******ийн төрсний бүртгэлийн лавлагаанд: “Эцэг: Цийн Б, Эх: Д*******ын С*******” гэж бичигдсэн байдал,
3. С******* овогтой Б******* нэрээр олгосон хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
4. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03-07/6767 дугаартай 1989 оны хүн ам тооллогын архивын лавлагаанд: “тэргүүлэгч: Д*******ын С*******, нас: 58, эмэгтэй; хүү: Бын Ц, нас: 18, эрэгтэй; охин: Бын И, нас: 11, эрэгтэй” гэж бүртгэгдсэн байдал
5. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 03-6768 дугаартай 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаанд: “Тэргүүлэгч: Д*******ын С*******, сард төрсөн, ** настай, эмэгтэй; охин: С*******гийн Б*******, сард төрсөн, ** настай, эмэгтэй; хүү: С*******гийн И, сард төрсөн, 22 настай, эмэгтэй; хүргэн: Ю**гийн Д*******, сард төрсөн, 24 настай, эрэгтэй; ач: Д*******ын Б, сард төрсөн, 1 настай, эрэгтэй; ач: Цын Т, сард төрсөн, 5 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн байдал,
6. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 620 дугаартай “Өмнөговь аймгийн Х******* сумын Х******* багийн малчин Д.С*******гийн 1993-1999, 2000, 2004, 2012-2014, 2023 онуудын жилийн эцсийн А дансанд бүртгэгдсэн малын тоо”-ны талаарх лавлагааны хуулбар,
7. 1993-1999 оны жилийн эцсийн мал тооллогын баримтууд,
8. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 176, 177, 178 дугаартай Өмнөговь аймгийн Х******* сумын дунд сургуулийг 1988-1989, 1989-1990, 1990-1991 оны хичээлийн жилүүдэд суралцаж төгссөн С.Б*******ийн дүнгийн талаарх архивын лавлагаанууд,
9. монтажны зураг,
10. Гэрч Ч.Мөнх-Эрдэнийн “С.Б******* нь сургуулиа төгсөөд ээж С*******гийн хамтаар Өмнөговь аймаг, Х******* сум, Х******* баг, гэх газарт маллаж амьдардаг байсан. Нөхөр Ю.Д*******тай айл гэр болтлоо ээжтэйгээ хамт амьдарсан. С.Б*******, Д.С******* нартай С.Б*******ийн ах Цогоо, дүү Идэр нар хамт амьдардаг байсан.” гэсэн мэдүүлэг,
9. Гэрч Ц.Тн “С.Б******* нь 1993 онд сургуулиа төгсөөд ээж С*******гийн хамтаар Өмнөговь аймаг, Х******* сум, Х******* баг, гэх газарт маллаж амьдардаг байсан. С.Б******* нь 2000 онд нөхөр Ю.Д*******тай айл гэр болсон. Тэр үе хүртлээ ээжтэйгээ хамт амьдарсан. Тухайн үед С.Б*******, Д.С******* нартай С.Б*******ийн ах Цогбаатар, дүү И*** нар хамт амьдардаг байсан.” гэсэн мэдүүлэг,
10. Гэрч Ч.М, Ц.Т нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Ч.Мөнх-Эрдэнийн ажилласан байдлаа тогтоолгосон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 551 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Т******* овогт С*******гийн Б******* нь 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ээж Д.С*******тэй хамт амьдарч байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т******* овогт С*******гийн Б*******ийг 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Б овогт Д*******ын С*******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН