Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0890

 

 

 

 

 

   2024         11           12                                   128/ШШ2024/0890    

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

З

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,    

Нэхэмжлэгч: “В” ХХК  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Д*******, Р.М******* 

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ч*******, Ж.У, Д.Л    

Гуравдагч этгээд: О.О 

Гуравдагч этгээд О.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б

Гуравдагч этгээд: Н.М  

Гуравдагч этгээд:  Ц.Д

Гуравдагч этгээд: Э.М*******

Гуравдагч этгээд Э.М*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С 

Гуравдагч этгээд: Г.П

Гуравдагч этгээд: М.М

Гуравдагч этгээд Ц.Д, Г.П, М.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б

Гуравдагч этгээд: “Х*******” ХХК

Гуравдагч этгээд “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А  

Гуравдагч этгээд: “Ф ББСБ” ХХК

Гуравдагч этгээд “Ф ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Д 

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хан-Уул дүүргийн 1 хороо, Зайсан /1 Дүнжингаравын гудамж, 2******* дүгээр байрны 8*, 8*, 8*, 8*, 8*, 9*, 9*, 9*, 9*, 1* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг анх бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д*******, Р.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, Д.Л, гуравдагч этгээд Ц.Д, Н.М, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, гуравдагч этгээд “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, гуравдагч этгээд О.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд Э.М*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээд “Ф ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хан-Уул дүүргийн 1 хороо, Зайсан /1 Дүнжингаравын гудамж, 2******* дүгээр байрны 8*, 8*, 8*, 8*, 8*, 9*, 9*, 9*, 9*, 1* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг анх бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.    

2.Маргааны үйл баримтыг дурдвал          

2.1.Анх гуравдагч этгээд О.О нь Улсын бүртгэлийн байгууллагад 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1 хороо, Зайсан /1 Дүнжингаравын гудамж, 20** тоот хаягт байрлах 4791.36 м.кв 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг өөрийн нэр дээр бүртгэж өгөхийг хүссэн мэдүүлгийг гаргажээ. 

2.2.Гуравдагч этгээд О.О дээрх мэдүүлэгтээ бичгээр гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, “В” ХХК-тай хамтран ажиллах 0* дугаар гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, инженерийн шугам сүлжээний тоон зураглалыг хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан тухай акт, Ерөнхий төлөвлөгөөний газрын хаягжилт олгосон талаарх тодорхойлолт, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ, газар ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, барилгын эскиз зураг, барилгын фото зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас зэргийг хавсаргажээ.

2.3.Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гуравдагч этгээд О.Огээс гаргасан дээрх мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1** хороо, Зайсан Д*** гудамж, 2******* тоот хаягт байрлах, 4791.36 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр иргэн О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж, 00 дугаартай гэрчилгээг олгосон байна.

2.4.Гуравдагч этгээд О.Огээс 2021 оны 1 сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст маргаан бүхий орон сууцуудыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.

2.5.Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2022 оны 0 сарын 07-ны өдөр гуравдагч этгээд О.Огээс гаргасан дээрх хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /1, Дүнжингаравын гудамж, 2******* байрны 8* тоот 30 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 8* тоот 55 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 8* тоот 79.5 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 8* тоот 118 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.Д эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж, 8* тоот 49 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 90 тоот 118 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э.М*******ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 91 тоот 140 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт, 93 тоот 118 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 97 тоот 118 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Пг эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 102 тоот 90 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт тус тус бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг олгосон байна.  

2.6.Тус шүүх “В” ХХК-аас гаргасан “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хан-Уул дүүргийн 1 хороо, Зайсан /1 Дүнжингаравын гудамж, 2******* дүгээр байрны 8*, 8*, 8*, 8*, 8*, 9*, 9*, 9*, 9*, 1* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг анх бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.     

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай "В” ХХК нь Хан-Уул дүүргийн 1 хороо, Дүнжингаравын гудамж, Зайсанд байрлах "П " хотхоны 2******* тоот барилгыг тухайн үед иргэн О.Огийн ашиглах эрхтэй байсан газар дээр "О” ХХК-тай хамтран өөрийн 100 хувийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан байтал манай компанийн зөвшөөрөлгүй тус байрны 8*, 8*, 8*, 8*, 8*, 9*, 9*, 9*, 9*, 1* тоот орон сууцуудыг бусдын нэр дээр бүртгэж, үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгсөн нь манай компанийн эрх, хууль ёсны ашгийг зөрчиж, ноцтой хохироосон. Хамтран барилгын захиалга гүйцэтгэгч "О” ХХК Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2******* тоот байрыг "В” ХХК хөрөнгөөр баригдсан тул үл хөдлөхийн гэрчилгээнүүд гаргаж өгнө үү гэх албан бичгүүдийг удаа гаргаж өгсөөр атал улсын бүртгэлийн хэлтэс уг албан бичгүүдийг үл хэрэгсэн манайд мэдэгдэлгүй дээрх орон сууцуудыг бүртгэсэн нь үндэслэлгүй. Тухайлбал Улсын бүртгэлийн ерөнхий хуульд 19 дүгээр зүйлийн зүйлийн 19.4.1-д зааснаар “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох" 19.4.2-т зааснаар "энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах", 19.4.3-т зааснаар “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах" зэрэг улсын бүртгэгчийн үүргийг биелүүлээгүй. Барилгад хамтран хөрөнгө оруулж барьсан манай компанийн зөвшөөрөлгүй уг барилгын орон сууцанд эрхийн бүртгэл хийсэн нь хууль зөрчсөн. Мөн "П” хотхоны 2******* тоот байрны 1, 2, 3 дугаар давхруудад О.О нь хууль, дүрэм журам, норм стандартыг зөрчин барилгын төлөвлөлтийг өөрчилж барилгын даацын хана нурааж, хүний амь нас, эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас байрны оршин суугчдын гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэсэн. Дээрх хууль бус үйл ажиллагааг шалгаад мэргэжлийн хяналтын байцаагч акт үйлдсэнийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор барилгын хана нураах үйл ажиллагааг бүхэлд нь зогсоохыг даалгасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 8** дугаар захирамжаар дээрх зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг албадан гүйцэтгэхийг захирамжилсан. Мэргэжлийн хяналтын газрын акт, прокурорын тогтоол, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зэргээр дээрх хууль бус үйл ажиллагаа зогсоосон, хориглосон байхад Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газарт уг үл хөдлөх хөрөнгийг бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль бус юм.

Түүнчлэн "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 5.6.2-т “хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулсан, эсхүл хоёр болон түүнээс олон захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл”-ийг авахаар зохицуулсан. Гэтэл манай компанийн хөрөнгө оруулалт хийж өөрийн хөрөнгөөр барьсан барилгад манай байгууллагын нотариатаар баталгаажуулсан зөвшөөрөл өгөөгүй байхад үл хөдлөхийн гэрчилгээ бичиж өгсөн нь дээрх журмыг зөрчсөн үйлдэл болжээ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д "үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн манай компани удаа дараагийн уг байранд бусад этгээдүүдэд үл хөдлөхийн гэрчилгээ гаргахгүй байхыг хүссэн албан бичгүүдийг хүргүүлсээр атал түүнийг үл хэрэгсэн нь хууль бус юм.

Энэ хууль бус актыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилсан шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын байцаагчид гомдол гаргасан боловч "захиргааны шүүхэд ханд" гэсэн хариу өгсөн тул тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэлд дурдагдсан орон сууцуудыг өөрийн компанийн өмчид бүртгүүлж, тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ эдэлж чадахгүй болж хохирч байгаад туйлын гомдолтой байна.

Иймд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2022 оны 0 сарын 07-ны өдрийн дараах үл хөдлөх хөрөнгүүдийн бүртгэлүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс маргаан бүхий 10 орон сууцын анхны бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн байр сууриас оролцож байна. Анхны бүртгэсэн бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-т хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт 24.1 дэх хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ захиргааны байгууллага зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дэмжиж байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5-д нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иргэн О.Огээс анх өргөдөл гаргахдаа жагсаалтыг хавсаргаж өгөөгүй, газрын мэдээлэлтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, нотлох баримтууд дутуу авагдсан байхад бүртгэл хийсэн нь улсын бүртгэлийн дээрх зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байгаа.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд мэдүүлэхдээ доорх нотлох баримтуудыг хавсаргана гэж заасан. Үүнд өмчлөх эрхийн нотолсон баримт бичгүүд гэдгийг хавсаргаж өгсөн боловч өмчлөх эрхтэй холбоотой нотлох баримтууд нь бүгд маргаантай байсан. Газар өмчлөх эрх олгосон шийдвэрийг хавсаргаж өгөөгүй, мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалтыг хавсаргаж өгнө гэсэн хуулийн зохицуулалттай байтал барилга барьсан, барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн, иргэдтэй холбоотой нэг ч материалыг авалгүйгээр бүртгэл хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, мэдүүлэг, түр хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агу нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бол бүртгэл хийхээс татгалзах ёстой. Гэтэл улсын бүртгэгч дээрх материалууд дутуу байхад бүртгэл хийсэн, мөн арилжааны гэрээн дээр 103 тоотыг иргэн н.А******* шилжүүлнэ гэсэн байхад, зөрүүтэй нотлох баримт байсаар байхад үнэлж бүртгэл хийсэн нь хууль зөрчсөн. О.О мэдүүлэг гаргахдаа мэдүүлгийг гүйцэт бөглөөгүй. Мөн Эд хөрөнгө бүртгэх журмын 5.6.2-т 2 болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулсан эсвэл 2 болон түүнээс олон захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэсэн зохицуулалттай. Гэтэл “В” ХХК-аас авалгүйгээр бүртгэл хийсэн анхны бүртгэлүүд хууль бус гэж үзэж маргаж байна.” гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцуудыг улсын бүртгэлд анх бүртгэж байгаа үйл явц Монгол улсад хууль байлаа ч түүнийг биелүүлдэггүй, ямар нэгэн байдлаар тойрч гардаг, дараа нь Монгол улсад хууль үйлчлэхгүй байна, эрх мэдэлтэй, мөнгөтэй, танил талтай хүмүүс хуулийг гууль болгож байна гэсэн бухимдал яваад байдаг. Үүний маш том жишээ байгаа юм. Анхнаасаа энэ барилга хууль зөрчиж баригдсан. Тухайн барилга баригдсан газар нь Зайсангийн зам гэж ярьж байгаа. Газар нутаг нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс гэдэгт харьяалагддаг. Хязгаарлалтын бүсэд хуулиараа барилга, байгууламж барихыг хориглосон байдаг. Аялагч түр отоглох, амрах тусгай зөвшөөрлийн дагуу, зөвшөөрөгдсөн байгууламжийг барьж болно. Түүнээс үл хөдлөх хөрөнгө, тэр тусмаа орон сууцын барилга барих боломжгүй, Улсын бүртгэлийн байгууллага бүртгэх боломжгүй, хориотой асуудал юм. Үл хөдлөх хөрөнгө гэдэг газартайгаа холбоотой, газрынхаа эрхийг дагаж бүртгэл явагддаг. Гэтэл О.Од газар ашиглах эрхийн гэрчилгээг олгохдоо аялал, жуулчлалын зориулалттайгаар газар олгосон. Гэтэл барилгын компаниудтай ярилцаж байгаад би энд газар ашиглах эрхтэй болчихлоо, газар нь надад байгаа, би газраар хөрөнгө оруулъя, чи бүх хөрөнгөөрөө барилгаа барь, энэ барилгын чинь 30 хувийг нь би газраар хөрөнгө оруулсныхаа ашиг болгож авна гэсэн ерөнхий гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч компани 6 барилгын нүх ухаад 5 барилга барьж дуусгасан байдаг. Газар нь хүчингүй болсон учир нэг барилгаа бариагүй. Бүх барилгаа барьж чадахгүй болсон учир нэмэлт аж ахуйн нэгжүүдийг оруулж ирж барилгын суурь дээрээ үргэлжлүүлээд “О” ХХК болон иргэнээр барилга бариулахаар болоод 2******* тоот барилгыг нэхэмжлэгч компани барихаар болж барьж дуусгасан.  

О.Огийн нэр дээрх 50 хувийн гүйцэтгэлтэй барилга дээр гэрчилгээ гарсан. Гарахдаа аялал жуулчлалын зориулалтаар гарсан байдаг. Гэтэл энэ бүртгэл нь гэнэт орон сууцны зориулалтаар бүртгэгдчихэж байгаа юм. Хуулиараа хориотой бүртгэл хийсэн нь буруу, яагаад ийм бүртгэл хийгдсэн нь ойлгомжгүй. Энэ орон сууц нь 33 айлын орон сууц юм. Гэтэл энэ орон сууцын 20 орчим руу О.Огийн этгээдүүд дайрч ороод, хаалгыг нь эвдээд, хүчээр буад авчихсан байгаа. Энэ асуудал үүсэж эхлэхэд Улсын бүртгэлийн байгууллага руу бүртгэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа гэдэг албан бичгийг удаа дараа явуулж байсан. Хамтран ажиллах гэрээнээсээ татгалзсан, татгалзсан учир гэрээнээс үүсэх хохирлын асуудал яригдана гэдгийг Улсын бүртгэлийн байгууллага маш сайн мэдэж байсан. Энэ асуудлыг мэдэж байсан учир Улсын бүртгэлийн байгууллага 2 жил бүртгээгүй. Ингэж байж байснаа гэнэт бүртгэчихсэн. Бүртгэсэн бүртгэлийг нь шалгаж үзтэл О.Огийн гаргаж өгсөн жагсаалтаар бүртгэл хийгдчихсэн байсан. Нэг барилгыг хэд хэдэн хөрөнгө оруулагч барьсан бол нэгдсэн жагсаалт гаргаж өгөх ёстой. Энэ жагсаалтыг харж, үндэслэж бүртгэл хийх ёстой байтал үзэж, шалгахгүйгээр Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийсэн. Тийм учир анхны хууль бус бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. Манай компанийн эрх ашиг маш их хөндөгдөж байгаа, манай компанийн өмчлөх ёстой хөрөнгийг өөр хүмүүс өмчлөөд авчихсан, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрсэн байна.” гэв.   

6.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “В" ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-22, Y22, Y-22, Y-22, Y-22, Y-22, Y-22*******, Y-22, Y-22, Ү-22 дугаартай Хан-Уул дүүргийн 1 хороо, Зайсан /1 Дүнжингарав гудамж 2******* дүгээр байрны 8*, 8*, 8*, 8*, 8*, 9*, 9*, 9*, 9*, 1* тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна" гэж заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч тал хариуцдаг хуулийн зохицуулалттай. Хан-Уул дүүргийн 1 хороо, Зайсан Дүнжингарав гудамж 2******* тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай 50 хувийн хувийн гүйцэтгэлтэй 4791.36 м.кв талбайтай дуусаагүй барилгын өмчлөх эрх бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт О.Огийн өмчлөлд 2016 оны 2 дугаар сарын 19-ны өдөр бүртгэгдсэн байна. Иргэн О.О тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьж дуусган, Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд нийт 27 автозогсоол, 67 айлын орон сууцны зориулалттай орон сууцыг 2021 оны 1 сарын 28-ны өдөр иргэн О.О өмчлөлдөө бүртгүүлэхээр, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, бусад нотлох баримтыг Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлсэн байна. "В" ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьж дуусган, Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд нийт 24 автозогсоол, 112 айлын орон сууцны зориулалттай орон сууцыг захиалагчдын өмчлөлд бүртгүүлэхээр 2022 оны 2*, 2* дугаартай албан бичиг, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, бусад нотлох баримтыг Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт "хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл зөрүүтэй", мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т "мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агу нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн" гэж заасны дагуу татгалзах үндэслэл байхгүй тул иргэн О.Огийн гаргасан мэдүүлэг, план зураг зэрэг нотлох баримтыг Хан-Уул дүүргийн 1* дүгээр хороо, Зайсан /1, Дүнжингарав гудамж 2******* дүгээр байрны 8* тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2022 оны сарын 7-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт иргэн О.Огийн өмчлөлд;

Хан-Уул дүүргийн 1* дүгээр хороо, Зайсан /1, Дүнжингарав гудамж 2******* дүгээр байрны 8** тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2022 оны сарын 7-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт иргэн О.Огийн өмчлөлд;

Хан-Уул дүүргийн 1* дүгээр хороо, Зайсан /1, Дүнжингарав гудамж 2******* дүгээр байрны 8** тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2022 оны сарын 7-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт иргэн О.Огийн өмчлөлд;

Хан-Уул дүүргийн 1* дүгээр хороо, Зайсан /1, Дүнжингарав гудамж 2******* дүгээр байрны 9** тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2022 оны сарын 7-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт иргэн О.Огийн өмчлөлд;

Хан-Уул дүүргийн 1* дүгээр хороо, Зайсан /1, Дүнжингарав гудамж 2******* дүгээр байрны 9** тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2022 оны сарын 7-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт иргэн О.Огийн өмчлөлд;

Хан-Уул дүүргийн 1* дүгээр хороо, Зайсан /1, Дүнжингарав гудамж 2******* дүгээр байрны 1** тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2022 оны сарын 7-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт иргэн О.Огийн өмчлөлд;

Хан-Уул дүүргийн 1* дүгээр хороо, Зайсан /1, Дүнжингарав гудамж 2******* дүгээр байрны 8** тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2022 оны сарын 7-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт иргэн Ц.Дын өмчлөлд;

Хан-Уул дүүргийн 1* дүгээр хороо, Зайсан /1, Дүнжингарав гудамж 2******* дүгээр байрны 9** тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2022 оны сарын 7-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт иргэн Э.М*******ы өмчлөлд;

Хан-Уул дүүргийн 1* дүгээр хороо, Зайсан /1, Дүнжингарав гудамж 2******* дүгээр байрны 9** тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2022 оны сарын 7-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт иргэн Г.П өмчлөлд тус тус бүртгэгдсэн байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-т заасны дагуу Хан-Уул дүүргийн 1* дүгээр хороо, Зайсан /1, Дүнжингарав гудамж 2******* дүгээр байрны 8* тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2022 оны сарын 7-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт иргэн О.Огийн өмчлөлд бүртгэгдэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 зүйлийн 11.2-т "үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана" гэж заасны дагуу 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Бгийн өмчлөлд, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Н.Мын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна.

Иймд дээрх эрхийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Иргэн О.Огийн газар дээр 6 объект барилга баригдсан байдаг. Анхны гэрээгээрээ 6 блок барилгыг барьж байгуулна, хамгийн эхэнд баригдсан барилгыг нь иргэн О.Огийн нэр дээр гэрчилгээ гаргаж өгөхөөр гэрээн дээрээ тодорхой тусгачихсан байдаг. 6 блок барилгынхаа 50 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээг тус тусын гэрээ хийсэн компаниуддаа гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Нотлох баримт бүрдээгүй, зөвшөөрөл аваагүй байхад Улсын бүртгэлийн байгууллага гэрчилгээ олгочихсон мэтээр яриад байна. 2******* дүгээр байрны захиалагчдын гэрчилгээг “В” ХХК анх гаргуулсан. 2021 оны 03 дугаар сараас эхлэн иргэн н.Т, н.З, н.Т, н.У гэх мэт иргэдэд 10 гэрчилгээ гаргуулсан байдаг. 104 тоотыг манай зөвшөөрөлгүйгээр О.Огийн зөвшөөрлөөр гаргасан гэж яриад байна. 104 тоот н.У гэдэг иргэн дээр нэхэмжлэгч компанийн зөвшөөрлөөр гарсан. Дараагаар нь О.О арилжааны гэрээ бусад түүнд нэмэлт өөрчлөлт орсон гэрээнүүдээ хавсаргаж өгөөд гэрээний дагуу манайх энэ тоотуудыг манайх захиран зарцуулах ёстой гээд жагсаалт өгсөн. Түүний дагуу бүртгэгдээд үлдсэнийг нь “В” ХХК-ийн албан тоот хүсэлтийн дагуу гэрчилгээнүүдийг нь гаргаад дууссан. Анх өөрсдөө гэрчилгээнүүдээ гаргаж эхэлчхээд шүүх дээр ирэхээрээ манай зөвшөөрлийг огт авахгүйгээр О.Огийн гэрчилгээнүүдийг гаргаж эхэлсэн гэж яриад байдаг, үүнийг ойлгохгүй байна. Нотлох баримтуудын хувьд хангалттай байсан учраас бид нар бүртгэсэн. Маргаантай байгаа гэдэг албан тоотууд манайд огт байдаггүй. Үзлэг хийхэд юу ч гараагүй байх гэж бодож байна. Маргаантай байгаа учраас битгий бүртгээрэй гэдэг албан бичгийг О.Огийн талыг бүртгэгдээд нэхэмжлэгч талынх бүртгэгдээд дууссаны долоо хоногийн дараагаас эхлэн хөрөнгүүд маргаантай учраас битгий бүртгээрэй гэсэн албан тоотуудыг өгч эхэлсэн байдаг. Бид нар улсын комиссын актаа дагана. Аялал жуулчлалын газар дээр тэр чигт нь орон сууц бариад Улсын комиссын актаа хараад бид нар байр сууц гэж авсныг нь байр сууцаар нь бүртгээд явж байгаа.” гэв. 

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т газар өмчлүүлэх шийдвэр олгосон шийдвэрийг хавсаргаагүй гэж нэхэмжлэгч ярьж байна. Газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлдэг. Тухайн маргаан бүхий барилга ашиглаж байгаа газар дээр баригдсан. Тэгэхээр 6.2-т заасан нотлох баримтыг бүрдүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Бүртгэл хөтлөх журмын 5.6.2-т зөвшөөрөлгүйгээр олон захиалагчтай бол 2 болон түүнээс дээш этгээд хөрөнгө оруулсан, захиалгаар бариулсан бол зөвшөөрөл аваагүй гэдэг зүйл ярьж байна. Нэхэмжлэгч компанийг хөрөнгө оруулагч гэдгийг нотлох баримт нь комиссын акт дээр байдаггүй. Захиалагч нь О.О, “О” ХХК гэж байгаа. Манайх комиссын актыг үндэслэж бүртгэж байгаа. Маргаан бүхий орон сууцуудыг улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл болсон гэрээнүүддээ уг тоотуудыг О.Огийн талд хүлээлгэж өгнө гэсэн заалтууд байгаа. Энэ заалтуудыг үндэслэж бүртгэсэн учраас нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах шаардлага байхгүй.” гэв.   

9.Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “В” ХХК нь иргэн О.Отэй 2013 онд анх хамтран ажиллах гэрээ байгуулан О.Огийн газар дээр барилга барихаар болсон. “В” ХХК-ийн зүгээс гэрээгээ удаа дараа зөрчиж барилгаа хугацаанд нь барихгүй дутуу орхиж явсан тул иргэн О.О нь “О” ХХК-тай хамтарч дутуу орхисон байсан дуусаагүй барилгыг барьж ашиглалтад оруулсан. Энэ утгаараа 50% гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээ нь иргэн О.Огийн нэр дээр байдаг. О.О нь өөрөөс хамаарах бүх үүргээ гүйцэтгэн дээр нь өөрөө улсын комисст байраа хүлээлгэх өгөхтэй холбоотой бүх зүйлийг хийсэн.  

Ингээд улсын комисст байраа хүлээлгэн өгч байнгын ашиглалтад орсны дараа гэрээнд заасны дагуу гэрээнд заагдсан байрыг “В” ХХК “О” ХХК-аас ирүүлсэн албан бичиг бусад баримтыг үндэслэн гэрчилгээг гаргуулан авсан. Харин иргэн Б.Б, Ч.Д, Э.М*******, г.П, н.М нар нь орон сууцны захиалгын гэрээ болоод бэлэг төлөлтөөр тухайн байрны шударга эзэмшигчид юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.   

10.Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие Э.М*******, М.М, Г.П нарыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Иргэн М.М бусад нь  тухайн барилгыг баригдаж эхлэхээс өмнө орон сууц захиалгын гэрээ байгуулсан байдаг. Орон сууц ашиглалтад орсон үеэс эхэлж амьдарч эхэлсэн. Тухайн үеийн бичиг баримтууд бүгдээрээ О.Огийн нэр дээр, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, барилгын эскиз зураг, бүх бичиг баримтууд дээр О.Огийн захиалгын дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө нь баригдсан байдаг учраас тухайн бичиг баримтыг үндэслээд орон сууц захиалгын гэрээгээ байгуулаад хувь хүн төлбөрөө төлөөд орсон байдаг. Тухайн бичиг баримтууд дээр нь О.Огийн нэр байгаа. Нэхэмжлэгч компанийн нэр зөвхөн арилжааны 02 гэрээн дээр байдаг. Өнөөдөр О.О “В” ХХК-ийн 16 орон сууцыг хүчингүй болгуулъя гээд явбал явахаар байсан. Гэтэл бизнесийн ёс зүй, хамтран ажиллаж байсан ёс зүй, тухайн нөхцөл байдлаа үндэслээд маргаан үүсгээгүй. Гэтэл “В” ХХК-аас О.Огийн 10 орон сууцын бүртгэлийг хүчингүй болгуулъя гэж байгаа нь үндэслэлгүй. “В” ХХК тухайн 16 орон сууцаа бүртгэсэн учраас О.Огийн зүгээс үлдэгдэл 10 орон сууцаа бүртгээд өгөөч гэдэг хүсэлтээ Улсын бүртгэлд өгөөд үүний дагуу Улсын бүртгэлд бүртгэж авсан. Арилжааны 02 гэрээ хамгийн сүүлд байгуулагдсан гэрээ юм. Гэрээг үндэслээд бүртгэлүүд бүгдээрээ хийгдсэн. Тухайн гэрээн дээр О.Огийн авах орон сууц нь нэхэмжлэгчийн маргаад байгаа орон сууцууд юм. Тухайн гэрээн дээр ямар ч маргаангүйгээр хүлээлгэж өгнө гэдэг байдлаар байгуулсан гэрээ байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Гэтэл энэ нөхцөл байдлууд нь эсрэгээрээ гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн нөхцөл байдал үүсээд байгаа болохоос биш нэхэмжлэгчийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх байхгүй байна. Хэрвээ зөрчигдчихсөн байна гэж үзэж байгаа иргэний шүүх дээр маргаан явж байгаа. Тухайн иргэний шүүхийн маргаанаар шийдвэрлэх ёстой. Захиргааны шүүхийн харьяаллын маргаан биш байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

11.Гуравдагч этгээд О.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2023 оны 08 дугаар сараас анхны хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байдаг. Хан-Уул дүүргийн 1 хороонд байгаа 5 га газрыг иргэн О.Од хууль ёсны дагуу олгосон байгаа. Арилжааны гэрээнүүд болон 9** дугаартай нэмэлт гэрээг харвал орон сууцын давхар, тоот, талбайнуудыг тодорхой тусгаж өгсөн учраас нэхэмжлэгч компани болон О.О нарын хоорондын гэрээнүүд хэсгээр өмчлөх агуар хийгдсэн байдаг. Өөрт ногдох хэсгээ бүртгүүлэх эрхтэй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрх байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгийг анх удаа бүртгэхдээ нэгж талбарын дугаар дээр буюу газрын эрх дээр суурилж бүртгэнэ гэж заасан байгаа. Тухайн үед О.О улсын комиссын актаараа тухайн барилгын захиалагч байсан. Мөн Улсын бүртгэлд 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ буюу 4700 метр квадратыг бүхэлд нь өмчлөх эрхтэй этгээд байсан. Хуульд заасан нотлох баримтуудыг бүгдийг нь гаргаж өгсөн. Тухайн нотлох баримтууд нь хоорондоо зөрчилтэй эсвэл хуурамч зүйл байгаагүй. Зохих журмын дагуу бүхий л өөрт байгаа болон үнэн зөв мэдээллүүдийг гаргаж өгсөн. Улсын бүртгэлийн газар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох журамд заасан журмынхаа дагуу бүртгэлээ хийсэн. Гэрээ хэрэгжээд дууссан, талууд хэсгээр өмчлөх агуараа өөр, өөрсдийнхөө авах ёстой хэсгүүдийг авсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн эрх ашиг нь хөндөгдөөгүй, гэрээний дагуу шилжүүлж өгнө гэсэн, өнөөдөр өгөхгүй байх боломжгүй байна гэдэг талаасаа шүүхийн маргаан үүсгээд явж байна гэсэн байр суурьтай байгаа. Газраараа хөрөнгө оруулсан гээд зөвхөн ашиглах эрхтэй газрыг яриад байна. Энэ газар дээр техникийн нөхцөл болон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлүүд, цахилгаан, дулаан, цэвэр бохир усны дэд бүтцүүдийг бүгдийг нь О.Огийн зүгээс гүйцэтгэсэн. 11 жилийн дараа хүний газрыг ашиглачхаад гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй шүүхийн маргаан үүсгээд явж байгаад О.Огийн зүгээс маш их гомдолтой байгаа. Гэтэл энэ хүний хууль ёсны ашиглах эрхтэй газар дээр барилга орон сууцаа барьчхаад өгнө гэсэн гэрээнийхээ дагуу өгөхгүй чирэгдэл үүсгээд гуравдагч этгээдүүдийн өмчлөх эрхийг хязгаарлуулаад сууж байгаад нэхэмжлэгч талд үнэхээр гомдолтой байгаа. Хуулийн дагуу явсан бүртгэл дээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүйгээс гадна бодит нөхцөл байдалдаа ч тохирохгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

12.Гуравдагч этгээд Н.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ““Миний бие Н.М ХУД-ийн 11-р хороо, P*** хотхоны 2******* байрны 8*** тоотод оршин суудаг бөгөөд “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. 2023.04.28-ний өдөр шүүгчийн туслах н.Б утсаар залгасны дагуу энэхүү хэргийн мэдсэн бөгөөд үүнээс хойш өмгөөлөгч авах, Х*******тай уулзах, шүүх хуралдаан оролцох гэх зардал болон цаг хугацаа их зарцуулж байгаа тул гомдолтой байна. Миний бие 2022 оны 07 сард энэхүү байрыг хуулийн дагуу нотариат орж Х*******анд шалгуулсны дагуу ипотекийн зээлийн шийдвэрээр худалдан авсан болно. 175.000.000 /нэг зуун далан таван сая/ төгрөгийн зээлтэй болно. Шүүх хуралдааны явцад гарах бүх зардлыг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй болно. Үүнд өмгөөлөгч авах, орон сууц худалдан авсан төлбөр, орон сууцад хийсэн иж бүрэн засвар, бусад зардал маш их гарсан болно.” гэжээ.   

13.Гуравдагч этгээд “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “В ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн улсын бүртгэгч нарын 2021.01.07-ны өдөр хийгдсэн Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 2******* дүгээр байрны 8*, 8*, 8*, 8*, 8*, 9*, 9*, 9*, 9*, 1* тоот орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг анх бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Манай банк нь Н.М, Э.Б******* нартай 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-22 дугаартай, ХУД-ийн 11-р хороо, Зайсан, Дүнжингаравын гудамж, 2******* дүгээр байр 8* тоот хаягт байрлах 79.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэрэг хөрөнгө барьцаалсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл /Улсын бүртгэлийн зарчим/-ийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх" гэж заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан журмын дагуу, үнэн зөв бүртгэл хийсэн. Барьцаалагч буюу Х******* нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлд Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч өмчлөгчөөр Н.М бүртгэгдсэн, ямарваа нэгэн үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй, улсын бүртгэлд тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэл бүртгэгдээгүйг үнэн зөв гэж тооцож тус үл хөдлөх хөрөнгийг барьцаалж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсны үндсэн дээр зээл олгосон болно. Банкны зүгээс уг хэрэгт хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын “... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-т “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна” гэж заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч тал хариуцдаг, 8 дугаар зүйлийн 8.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах хуулийн байгаагүй тул бүртгэсэн” гэсэн хариу тайлбарыг дэмжинэ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь Хамтран ажиллах гэрээг зөрчиж учруулсан хохирол төлбөрийг н.Огээс иргэний хэргийн шүүхийн журмаар шаардах эрхтэй бөгөөд Улсын бүртгэл үнэн зөв байх тул холбогдох бүртгэлийг хүчингүйд тооцох хуулийн үндэслэлгүй байна.

Иймд барьцаалагчийн зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

14.Гуравдагч этгээд “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ”Х*******ны зүгээс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн буюу 8* дугаартай гэрчилгээ Н.Мын нэр дээр байсныг үндэслээд Х******* зээлийг олгосон. Зээл олгохдоо Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасан зарчмыг үндэслэж зээл олгосон. Энэхүү барьцааны гэрээ өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа учраас үүнтэй холбоотой үүнтэй асуудал яригдахгүй гэж үзэж байна. Н.Мын нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ шилжчихсэн байсан учраас Н.М нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу шударга эзэмшиж байна гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн тухайд эхний бүртгэл хүчингүй байлаа гээд 2, 3 дахь бүртгэл хүчингүй байна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Улсын бүртгэл үнэн зөв гэдэг зарчмаар явдаг агуулгын хүрээнд дараа дараагийн бүртгэлүүд нь хуулийн хүчин төгөлдөр байна гэж үзэж байгаа. Бүртгэл хийхдээ өмнөх бүртгэл нь хүчин төгөлдөр байна уу, өмнөх бүртгэл асуудалтай байна уу гэдгийг үзэх зохицуулалт байхгүй. Шударга эзэмшигч буюу Н.М болон барьцаалагч банкны эрх ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж үзэж байна.” гэв. 

15.Гуравдагч этгээд  “Ф ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийг төлөөлж “З" ХХК (“Ф” ХХК нь 2024 оны 05 сарын 27-нд Факторингийн тусгай зөвшөөрлийн дагуу шаардах эрхийг “З” ХХК-д шилжүүлсэн).

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт манай харилцагч М. М нь холбогдсон.

Иргэн М. М нь 2023 оны 01 сарын 23-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 18 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож ЗГ/2 TOOT "Зээлийн гэрээ” байгуулж 31,000,000.00 төгрөгийг Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 11 хороо, Зайсан Дүнжингаравын гудамж 2******* байр 8** тоотод байрладаг орон сууцны зориулалттай 55 м.кв байрыг барьцаалан “З” ХХК-аас авсан байдаг.

Мөн 2023 оны 01 сарын 23-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн үлдэгдэл 15,235,683.19 дээр нэмж 13,000,000.00 сая төгрөгийг нэмж зээлсэн байдаг. Нийт 44,000,000.00 сая төгрөгийг манай байгууллагаас зээлж авсан байдаг. Дээрх зээлийн гэрээнүүд нь Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны журмын дагуу хүчин төгөлдөр үйлдэгдсэн бөгөөд /2024.09.24/-ны байдлаар зээлийн үлдэгдэл 5,998,039.81 /таван сая есөн зуун ерэн найман мянга гучин есөн төгрөг наян нэгэн мөнгө/ байна.

Өнөөдрийг хүртэл харилцагч М.М зээлийн гэрээний салшгүй хэсэг болох эргэн төлөх төлбөрийн хуваарийн дагуу төлж ирсэн бөгөөд зээл төлөлт хэвийн байдалтай үргэлжилж байна.” гэжээ.    

16.Гуравдагч этгээд  “Ф ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манайхтай холбогдож байгаа иргэн н.Мгийн эзэмшлийн 2******* дүгээр байрны 8** тооттой, 55 метр квадраттай орон сууцтай холбогдож байгаа. Манайх н.М нь тухайн үл хөдлөх хөрөнгийг бүрэн эзэмшиж байгаа гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу зээлийн гэрээ байгуулж зээл олгосон. Х*******ны төлөөлөгчийн хэлсэн тайлбартай ижил байр суурьтай байгаа.“ гэв.   

17.Гуравдагч этгээд Э.М*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би иргэн О.Огээс байр худалдаж авсан. Өөрсдийнхөө хөдөлмөр мөнгөөр авсан байр авсан байхад 5, 6 жилийн дараагаар бүртгэл хүчингүй болгоно гэж байгаа нь ойлгомжгүй байна. Улсын бүртгэл хийгдсэн учраас бид нар итгэж мөнгө төгрөгөө өгч байр авсан. Шүүх үүнийг бүрэн зөв, үнэнч шударгаар шийдэж шийдэж өгнө үү гэдэг хүсэлттэй байна.” гэв.   

18.Гуравдагч этгээд Ц.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би энэ байрыг авахын тулд гэрээ хийгээд, байраа зараад, Солонгос улсад олон жил ажиллаад бүх хөрөнгөөрөө энэ байрыг авсан. Цааш нь зарах, түрээслэх бүх эрх хаагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

2.Нэхэмжлэгчээс “... Хариуцагч маргаан бүхий 10 орон сууцны анхны бүртгэлийг хийхдээ хуульд заасан зарчмуудыг үндэслэл болголгүйгээр анхны бүртгэлтэй холбоотой нотлох баримтуудын дутуу байхад маргаан бүхий бүртгэлүүдийг хийсэн нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгч “В” ХХК гуравдагч этгээд О.О нарын хооронд байгуулагдсан арилжааны гэрээ, түүний хавсралт, хуульд заасан нотлох баримтуудыг үндэслэн маргаан бүхий орон сууцуудын анхны бүртгэлийг хийсэн хууль, журам зөрсөн зүйл байхгүй.” гэж,  гуравдагч этгээд нараас “... Маргаан бүхий орон сууцуудын анхны бүртгэл хууль, журам зөрчсөн зүйл байхгүй мөн бидний хувьд маргаан бүхий орон сууцуудын шударга өмчлөгч тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч “В” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хан-Уул дүүргийн 1 хороо, Зайсан /1 Дүнжингаравын гудамж, 2******* дүгээр байрны 8*, 8*, 8*, 8*, 8*, 9*, 9*, 9*, 9*, 1* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг анх бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.   

4.Анх гуравдагч этгээд О.О нь Улсын бүртгэлийн байгууллагад 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1 хороо, Зайсан /1 Дүнжингаравын гудамж, 2******* тоот хаягт байрлах 4791.36 м.кв 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг өөрийн нэр дээр бүртгэж өгөхийг хүссэн мэдүүлгийг гаргажээ. 

5.Гуравдагч этгээд О.О дээрх мэдүүлэгтээ бичгээр гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, “В” ХХК-тай хамтран ажиллах 01 дугаар гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, инженерийн шугам сүлжээний тоон зураглалыг хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан тухай акт, Ерөнхий төлөвлөгөөний газрын хаягжилт олгосон талаарх тодорхойлолт, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ, газар ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, барилгын эскиз зураг, барилгын фото зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас зэргийг хавсаргажээ.

6.Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гуравдагч этгээд О.Огээс гаргасан дээрх мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 2******* тоот хаягт байрлах, 4791.36 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр иргэн О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж, 00 дугаартай гэрчилгээг олгосон байна.

7.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйл.“Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах”, 13.1.“Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно.”, 13.5.“Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 13.5.1.“тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг;”, 13.5.4.“газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар;”, 13.5.5.“барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;”, 13.5.6.“улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт;”, 13.5.7.“өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;”, 13.5.8.“энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл.”, 16 дугаар зүйл.Шинээр бий болсон болон баригдаж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх”,16.2.“Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно.” гэж тус тус заажээ.

8.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, мэдүүлэг түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн баригдаж дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгож болохоор байна.

9.Маргаан бүхий тохиолдолд, Нийслэлийн улсын бүртгэлийн газраас гуравдагч этгээд О.Огийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 2******* тоот хаягт байрлах, 4791.36 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр иргэн О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж, 00 дугаартай гэрчилгээг олгосон нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.     

10.Гуравдагч этгээд О.Огээс 2021 оны 1 сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст маргаан бүхий орон сууцуудыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.

11.Дээрх хүсэлтдээ “... О овогтой О миний бие Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд БОАЖЯ олгосон ашиглах гэрчилгээтэй газар дээрээ “В” ХХК-тай хамтран ХУД 1*-р хороо Зайсан, Дүнжингарав гудамж ** хотхоны 2******* тоот хаягт байрлалтай 4791,36 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй миний нэр дээрх Ү-22 дугаартай дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилгыг 2018 онд улсын комисст өгч ашиглалтад оруулсан юм.

1.2013.08.26 өдрийн №** тоот хамтран ажиллах гэрээ

2.2018.05.28 өдрийн №** тоот арилжааны гэрээ

3.2018.11.15 өдрийн “В” ХХК-ийн хүсэлт

Тус гэрээнүүдийн дагуу хөрөнгө оруулалт, ашиг хуваарилалтын дагуу Peace village хотхоны 2******* байрны 8*, 8*, 8*, 8*, 8*, 9*, 9*, 9*, 9*, 1* тоот, 2018.11.15 өдрийн “В” ХХК-ийн хүсэлтийн дагуу 9*, 1* тоот байр мөн 1, 2, 3, 4, 5, 6 тоот 6 ширхэг дулаан зогсоолыг улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгож өгнө үү.  

Хавсралтаар: Хамтран ажиллах гэрээ, хүсэлт мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар өгөв.” гэжээ.   

12.Гуравдагч этгээд О.О нь дээрх хүсэлтдээ Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 2*******-р байр хаягт байрлах өөрийн нэр дээр бүртгүүлэхийг хүссэн орон сууцны жагсаалт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00 дугаар бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, “В” ХХК-ийн 2018 оны 1 сарын 15-ны өдрийн 1 дугаартай албан бичиг, “В” ХХК-ийн 2018 оны 1 сарын 23-ны өдрийн 1 дугаартай албан бичиг, иргэн О.О “В” ХХК нарын хооронд байгуулсан 0** дугаартай хамтран ажиллах гэрээ, иргэн О.О “В” ХХК, “С” ХХК нарын хооронд байгуулсан 1 дугаартай арилжааны гэрээ, иргэн О.О, “В” ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1*** дугаартай амтран ажиллах гэрээ, иргэн О.О “В” ХХК, “С” ХХК нарын хооронд байгуулсан ** дугаартай арилжааны гэрээ, барилгын эскиз зураг, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2 дугаартай дүгнэлт, “В” ХХК-аас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 1 сарын 15-ны өдрийн 1*** дугаартай албан бичиг зэргийг хавсаргажээ.

13.Анх маргааныг бүхий орон сууцуудыг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2022 оны 0 сарын 07-ны өдөр гуравдагч этгээд О.Огээс гаргасан дээрх хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн:  

13.1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1*** хороо, Зайсан /1, Дүнжингаравын гудамж, 2******* байрны 8* тоот 30 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 8* тоот 55 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 8* тоот 79.5 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 8* тоот 118 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.Д эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж, 8* тоот 49 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 9* тоот 118 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э.М*******ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 9* тоот 140 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт, 9* тоот 118 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 9* тоот 118 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Пг эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 1** тоот 90 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт тус тус бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг олгосон байна. 

14.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/ 10 дугаар зүйл.“Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх”, 10.6.“Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:”, 10.6.1.“өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг;”, 10.6.2.“газар өмчлөх эрх олгосон шийдвэр;”, 10.6.3.“газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг;”, 10.6.4.“иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт;”, 10.6.5.“барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг;”, 10.6.6.“тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг;”, 10.6.7.“улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт;”, Монгол Улсын Засгийн 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын Тав.“Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх”, 5.6.“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасны дагуу дараахь баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана:”, 5.6.2.“хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулсан, эсхүл хоёр болон түүнээс олон захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл;”, 5.7.“Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тж нягтална.” гэж тус тус заажээ.

15.Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл, мэдүүлэг гаргагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх бүртгүүлэхдээ  мэдүүлэг болон хүсэлтдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой, газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой, барилга байгууламжийн зураг төсөлтэй холбоотой, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хаяг байршилтай холбоотой баримтууд, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт зэргийг хавсаргахаар байна.

16.Маргаан бүхий тохиолдолд, гуравдагч этгээд О.О нь хариуцагчид гаргасан хүсэлтдээ үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхтэй холбоотой “В” ХХК-ийн 2018 оны 1 сарын 15-ны өдрийн 1 дугаартай албан бичиг, “В” ХХК-ийн 2018 оны 1 сарын 23-ны өдрийн 1 дугаартай албан бичиг, иргэн О.О “В” ХХК нарын хооронд байгуулсан 01 дугаартай хамтран ажиллах гэрээ, иргэн О.О “В” ХХК, “С” ХХК нарын хооронд байгуулсан ** дугаартай арилжааны гэрээ, иргэн О.О, “В” ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаартай амтран ажиллах гэрээ, иргэн О.О “В” ХХК, “С” ХХК нарын хооронд байгуулсан 2 дугаартай арилжааны гэрээ зэргийг хавсаргаж өгсөн байх тул маргаан бүхий орон сууцуудын өмчлөх эрхтэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн байна гэж үзэхээр байна.

17.Мөн гуравдагч этгээд О.О нь анх 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1** дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамж, 2******* тоот хаягт байрлах байрыг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ ерөнхий төлөвлөгөөний газрын хаягжилт олгосон талаарх тодорхойлолт, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ, газар ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, инженерийн шугам сүлжээний тоон зураглалыг хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан тухай акт, барилгын эскиз зураг, барилгын фото зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас зэргийг хавсарган өгсөн байх тул хуульд заасан газрын ашиглах эрхтэй холбоотой, барилга байгууламжийн зураг төсөлтэй холбоотой, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хаяг байршилтай холбоотой баримтуудыг мөн гаргаж өгсөн байна гэж үзэхээр байна.

18.Гуравдагч этгээд О.О нь 2022 оны 0 сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтдээ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2 дугаартай дүгнэлтийг хавсаргаж өгсөн зэргээс үзвэл, гуравдагч этгээд О.О нь маргаан бүхий орон сууцуудыг анх өөрийн болон гуравдагч этгээд Ц.Д, Г.П нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авахдаа хуульд заасан бүхий л шаардлагыг хангасан баримтуудыг гаргаж өгсөн байна гэж үзэхээр байна.

19.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гуравдагч этгээд О.Огийн гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн хариуцагчийн маргаан бүхий орон сууцуудын анхны бүртгэлийг хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

20.Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/ 8 дугаар зүйл.“Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах”, 8.1.“Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана:”, 8.1.3.“хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй;”, 29 дүгээр зүйл.“Эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 29.1.“Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:”, 29.1.3.“мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агу нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн;” гэж тус тус зааснаас үзвэл, хариуцагч нь мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах, улсын бүртгэлд бүртгэл хийхээс татгалзах эрхтэй байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын бүртгэлийг хийж, гэрчилгээг олгосон үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

21.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “В” ХХК-аас иргэн О.О, “Б” ХХК, Л.А нарт холбогдуулан “2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0*** дугаар хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, дээрх хэлцлийн үндсэн дээр хийсэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дугаартай хамтран ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2017 оны 1 сарын 03-ны өдрийн 9** дугаартай хамтран ажиллах гэрээ, 2017 оны 1 сарын 21-ний өдрийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний нэмэлт хавсралт гэрээ тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 1 хороо, Зайсан *** дүнжингарвын гудамж, П хотхоны 33 айлын 2******* тоот байрнаас нийт 14 орон сууцыг буцаан гаргуулах, боломжгүй бол үнийг төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.  

22.Дээрхээс үзвэл, тус хэргийн нэхэмжлэгч “В” ХХК болон гуравдагч этгээд иргэн О.О нарын хоорондын маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан иргэний хэргийн шүүхэд эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байх бөгөөд тус хэргийн тухайд маргаан бүхий орон сууцуудыг улсын бүртгэлд бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.    

23.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/ 7 дугаар зүйлийн 7.7-д “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна.” гэж зааснаас үзвэл, мэдүүлэг болон түүнд хавсаргасан баримтын үнэн зөвийг мэдүүлэг гаргагч хариуцах үүрэгтэй байх бөгөөд үүрэг зөрчсөнөөс бусдад хохирол учирвал мөн мэдүүлэг гаргагч хариуцахаар байна.

24.Дээрхээс үзвэл, хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь мэдүүлэг болон түүнд хавсарган ирүүлсэн  баримт бичгийн үнэн зөвийг нягтлан шалгах үүрэг хүлээгээгүй байна гэж үзэхээр байна.

25.Гуравдагч этгээд О.Огийн хүсэлтээр маргаан бүхий 8**, 8** тоот орон сууцууд нь гуравдагч этгээд М.М, Н.М нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн, 8** тоот орон сууцыг өмчлөгч гуравдагч этгээд М.Мгийн хүсэлтээр З-ын, 8** тоот орон сууцыг өмчлөгч гуравдагч этгээд Н.Мын хүсэлтээр “Х*******” ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй. 

26.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий Хан-Уул дүүргийн 1 хороо, Зайсан *** Дүнжингаравын гудамж, 2******* дүгээр байрны 8*, 8*, 8*, 8*, 8*, 9*, 9*, 9*, 9*, 1* тоот орон сууцуудын анхны бүртгэлийг хийхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон түүнтэй холбоотой журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.8, 16 дугаар зүйлийн 16.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/ 7 дугаар зүйлийн 7.7, 8 дугаар зүйлийн 8.1.3, 10 дугаар зүйлийн 10.6.1, 10.6.2, 10.6.5, 10.6.6, 29 дүгээр зүйлийн 29.1.3-д тус тус баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хан-Уул дүүргийн 1** дүгээр хороо, Зайсан * Дүнжингаравын гудамж, 2******* дүгээр байрны 8*, 8*, 8*, 8*, 8*, 9*, 9*, 9*, 9*, 1*тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг анх бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ГАНБАТ