| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2025/00023/И |
| Дугаар | 302/ШШ2025/00047 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 302/ШШ2025/00047
| 2025 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 302/ШШ2025/00047 |
Хүсэлт гаргагч: Б аймгийн У сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Жн Х.
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн У сумын 1 дүгээр багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч М.А-д шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.Х нь Б аймгийн У сумын 1 дүгээр багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Малчин Ж.Х-ны Б аймгийн У сумын 1 дүгээр багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна.
1.2.Учир нь, малчин Ж.Х-ны 2009 оны мал тооллогын А картад түүнийг малчин өрх гэж тэмдэглэгдээгүй учраас тэрээр 55 нас хүрсэн боловч малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.
1.3.Бодит байдалд Ж.Х нь 1990 оноос одоо хүртэл Б аймгийн У сумын 1 дүгээр багт мал маллаж байгаа малчин юм.
1.4.Иймд малчин Ж.Х-ны Б аймгийн У сумын 1 дүгээр багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2009, 2010, 2011 онуудын мал тооллогын баримт, Ж.Х-ны 0000 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн дэвтэр, 21100192 дугаартай, 21100193 Малчин мэргэжлийн үнэмлэх, Ж.Х, Н.Р нарын 24 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчаас Я.С-д олгосон итгэмжлэл, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2021/00917 дугаартай, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2023/00594 дугаартай шийдвэр зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 29, 30 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12/35 дугаар албан бичгээр ирүүлсэн Ж.Х-ны ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус аймгийн У сумын мал тооллогын А дансны 2009 оны баримт зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагчаас Б аймгийн У сумын 1 дүгээр багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Тус шүүхэд Б аймгийн У сумын 1 дүгээр багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор хандсан. Учир нь, 2009 оны мал тооллогын А картад намайг малчин өрх гэж тэмдэглэгдээгүй учраас тэрээр 55 нас хүрсэн боловч малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байх тул шүүхэд хандсан гэжээ.
5.Хүсэлт гаргагч Ж.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус аймгийн У сумын мал тооллогын А дансны 2009 оны баримтын 24-рт Х, малтай өрхийн тоо 1, малчин өрхийн тоо 5, малчдын тоо:2, эр 35-59, эм 35-54: 2, бүгд-36, адуу-1, үхэр-5, ямаа-30, бүгд-18, гүү-1, үнээ-2, эм ямаа-15, бүгд-18, гүү-1, үнээ-2, эм хонь-15, эм ямаа-10, эм хонь-10 ... гэж тухайн онд тоолуулсан малын тоо бүртгэгдсэн байна.
6.2.Мөн хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн У сумын мал тооллогын А дансны 2010 оны баримтын 21-рт Х, малтай өрхийн тоо:1, малтай өрхийн ам бүлийн тоо:5, малчин өрхийн тоо:1, малчин өрхийн ам бүлийн тоо:5, малчдын тоо:2, бүгд-36, адуу-1, үхэр-5, хонь-15, ямаа-15, бүгд-15, гүү-1, үнээ-2, эм хонь-12, бүгд-6, эм хонь-6, бүгд-1, эм хонь-1, эм ямаа-1 ... гэж, мөн 2011 оны баримтын 4-рт Х, малтай өрхийн тоо:1, малтай өрхийн ам бүлийн тоо:5, малчин өрхийн тоо:1, малчин өрхийн ам бүлийн тоо:2, малчдын тоо:2, бүгд-31, адуу-1, үхэр-5, хонь-15, ямаа-10, бүгд-15, гүү-1, үнээ-2, эм хонь-7, эм ямаа-5, бүгд-1, эм хонь-1, бүгд-2, гүү-1, эм хонь-1... гэж тухайн онуудад тоолуулсан малын тоо тус тус бүртгэгдсэн байна.
6.3.Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2021/00917 дугаар шийдвэрээр Б овогт Ж.Х Б аймгийн У сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосон байна.
Мөн тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2023/00594 дугаар шийдвэрээр Б овогт Жн Хы Б аймгийн У сумын 1 дүгээр баг буюу “Их ойгор” гэх газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож шийдвэрлэсэн байна.
7.Хүсэлт гаргагч Ж.Хы 708451 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн эхний хуудсанд Даатгуулагчийн эцгийн нэр: Ж, нэр: Х, төрсөн он сар өдөр: 1968-07-22, регистрийн дугаар: 00000000, дэвтэр олгосон: Б аймгийн У сумын нийгмийн даатгалын салбар (төлөөлөгч)-ын дарга К.А гэж бичиж, хүсэлт гаргагчийн тухайн үеийн цээж зургийг нааж баталгаажуулсан ба уг нийгмийн даатгалын дэвтрийн 2-7 дугаар хуудсанд 2005-2009 онуудад төлсөн нийгмийн даатгалын шимтгэл тусгагдсан байна.
8.2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргагч Ж.Х-д Мал маллах арга ухааныг эзэмшсэн тул 21100192 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх олгогдсон байна.
9. Хүсэлт гаргагч Ж.Х нь Н.Р-тай 1991 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдөр У сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь тэдний ll А №24 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
10.Иймд хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүсэлт гаргагч Ж.Х нь Б аймгийн У сумын 1 дүгээр багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож шийдвэрлэв.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Жн Х нь Б аймгийн У сумын 1 дүгээр багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Хы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК