Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 302/ШШ2025/00049

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 302/ШШ2025/00049

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар  багт оршин суух, Н овогт К.Х.  

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар А овогтой М-г өвөг эцэг Х, эмэг Х.Х нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч К.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч К.Х нь Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар А овогтой М-г өвөг эцэг Х, эмэг Х.Х нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие К овогтой Х нь Ө сумын 13 дугаар багт оршин суудаг.

1.2.Миний хүү болох Х.А-ны анхны хүүхэд А овогтой М-г Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн захирамжийн дагуу 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үрчилж авсан.

1.3. 2020 онд эхнэр болох Х.Х нас барсан. Би цаашид ганцаараа Мг өсгөж, асарч халамжилж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Мөн М-ийн ирээдүйн төлөө төрсөн эцэг эхийн асрамжид буцааж өгөх хүсэлтэй байна.

1.4 Иймд Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар А овогтой М-г өвөг эцэг Х, эмэг Х.Х нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 13/313 дугаартай тодорхойлолт, Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 170 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарах 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Үрчилсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х.М-ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж, Х.Х-ны нас барсны бүртгэлийн лавлагаа, Х.А, Б.Б нарын нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 31 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12/37 дугаартай албан бичгээр ирүүлсэн К.Х, Х.Х, Б.Б, Х.А нарын ХААТР маягтууд, Х.М-ийн төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие өөрийн хүү болох Х.А-ны анхны хүүхэд Аманжан овогтой Мг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Ө сумын Засаг даргын захирамжийн дагуу 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үрчилж авсан. 2020 онд эхнэр болох Х.Х нас барсан бөгөөд  би цаашид ганцаараа Мг өсгөж, асарч халамжилж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Мөн М-ийн ирээдүйн төлөө төрсөн эцэг эхийн асрамжид буцааж өгөх хүсэлтэй байна. Иймд Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар А овогтой М-г өвөг эцэг Х, эмэг Х.Х нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

5.Хүсэлт гаргагч К.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар А овогтой М-г өвөг эцэг  Х эмэг Х.Х нарт үрчлүүлсэн байна.

7.Охин М нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 9 дүгээр ангид суралцаж байгаа болох нь тус сургуулийн захирлын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 170 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.

8.Н овогт А М /РД:Б000000/-г Н овогт К.Х /РД:Б11111111/, Ж овогт Х.Х /РД:Б2222222/ нарт үрчлүүлж, 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б аймгийн Ө сумын бүртгэлийн 13-рт  Н овогт Х. М болгон бүртгэсэн нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн CVL2483000001003148 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, мөн өдрийн  CVL2583000001000091 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, мөн өдрийн CVL2583000001000090 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа , Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж, Х.М-ийн төрсний гэрчилгээ, хүсэлт гаргагч болон үрчлүүлэгч нарын шүүхэд гаргасан хүсэлтээр тус тус нотлогдож байна.

9.Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 13/313 дугаартай тодорхойлолт болон Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Нас барсны бүртгэлийн лавлагаагаар Ж овогт Х.Х       нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нас барсныг Б аймгийн Ө сумын нас барсны бүртгэлийн 0077-рт бүртгэсэн болох нь тогтоогдож байна.

10.Охин Мг үрчлүүлсэн эцэг эх  нь болох Х.А, Б.Б нарын ... Миний бие Х.А нь Ө сумын 13 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг. 2009 онд Б.Б-тэй гэр бүл болж анхны хүүхэд болох Мг эцэг К.Х, эх Х.Х нарт 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үрчлүүлсэн. Үүнээс хойш 2020 онд ээж Х.Х нар барсан. Аав маань ганцаараа Мг асарч, өсгөж чадахгүй гэж өөрийн хүсэлтээр охин Мг бидний асрамжид буцааж өгөхийг хүсэж байна. Иймд зохих журмын  дагуу Мг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, охин Мг бидний асрамжид буцааж өгнө үү гэх,

Үрчлэн авагч К.Хийн ... Эхнэр болох Х.Х нь 2020 онд нас барсан бөгөөд миний бие ганцаараа Мг өсгөж, асарч чадахгүй нөхцөл байдал үүссэн тул М-ийн ирээдүйг бодож үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсэж байгаа  тул хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг тус тус үндэслээд хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Аманжан овогтой Мг өвөг эцэг Х, эмэг Х.Х нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, охин Мг төрүүлсэн эцэг нь Х.А, эх нь Б.Б нарын асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зааснаар Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар А овогтой Мг өвөг эцэг Х, эмэг Х.Х нарт үрчлүүлснийг хүчингүйд  тооцож, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай захирамжийн М-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар охин Мг  төрүүлсэн эцэг, эх нь Х.А, Б.Б нарын асрамжид шилжүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК