Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 138

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга С.Сүхжаргал, 

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Х овогт Б-ийн О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711015760101 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, 20 дугаар сургуульд тогтооч ажилтай гэх, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-гийн О /РД: ШУ97070737/,

 

Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Кевинс" пабын гадна Б.Энхбадралыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Энхбадралын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчимд Ард кино театрийн хойд талд байрлах "Кевинс" нэртэй бааранд орж тараах материалаа тараагаад 1 шил пиво уучихаад гарах гэж байгаад үүдэнд нь Отгонбаяртай тааралдсан чинь Отгонбаяр 2-уулаа суугаад ганц хоёр шил пиво ууя гэхээр нь би үгүй өглөө эрт ажилтайнайз нь явлаа гэсэн чинь миний үүрч явсан цүнхийг булааж аваад орчих гэхээр нь би орохгүй гэсэн чинь миний цүнхийг тас зуурчихаад өгөхгүй байхаар нь цүнхээ авах гэж гадаа баахан ноцолдоод сүүлдээ Отгонбаярыг за чи цүнх өгөхгүй бол манай гэр лүү хамт явъя гээд таксинд суулгатал гэнэт би явахгүй гэж бууснаа намайг үсдэж байгаад нүүр лүү гараараа цохиод дараа нь хэд хэдэн удаа өшиглөчихөөд зугтаасан, энэ үед миний хамраас маш их цус гарч нүд харанхуйлаад байсан. тэгээд би хэсэг хугацааны дараа араас нь хөөгөөд гүйж байсан чинь Отгонбаяр нэг таксинд суучихаар нь нөгөө такси руу гүйж байгаад мөсөн дээр хальтирч унаад хөлөө гэмтээсэн. Отгонбаяр миний хөл рүү өшиглөсөн зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-9/

гэрч М.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...00 цагийн үед манай найз Энхбадрал миний утас руу залгаад чи Ард кино театрын хойд талд байдаг "Кевинс" гэдэг нэртэй бааранд хүрээд ирээч гээд нилээн согтуу ярихаар нь би гараад 01 цагийн орчимд тус баарны гадна ирээд Энхбадрал руу залгатал гарч ирчихээд намайг баар луу хамт оръё гэхээр нь би орохгүй гэсэн чинь Энхбадрал би тэгвэл дотроос цүнхээ аваад ирье гэж хэлж орчихоод эргэж гарч ирэхдээ нэг залуутай гэрч ирсэн ба нөгөө залуу нь Энхбадралын цүнхийг үүрчихсэн байсан тэгээд хамт явж байсан нөгөө залуу нь хаячихаад явтал Энхбадрал намайг байж байгаарай би тэр залуугаас цүнхээ авчихаад ирье гэж хэлчихээд ирэхгүй удаад байхаар нь би утас руу нь залгаад яачихваа гэсэн чинь манай энэ найз цүнх өгдөггүй чи хүрч ирээд цүнх аваад өг гэхээр нь би араас нь очтол нөгөө залуу Энхбадралын цүнхнээс зуурчихсан Энхбадрал оройтчихлоо, би явмаар байна гээд зогсож байсан. тэгээд ноцолдоод дээр доороо гарч байгаад ганц нэг цохилцож аваад байхаар нь би дундуур нь орж салгаж нөгөө залуугаас Энхбадралын цүнхийг авч бид 2 такси бариад сууж байсан чинь нөгөё залуу Энхбадралын нүүр амгүй нүдчихэээд зугтаасан. Дараа нь Энхбадрал сууж байсан таксинаасаа буугаад араас нь очтол нөгөө залуу нь өөр такси бариад зугтаасан . тэгээд Энхбадрал бид 2 гэмтлийн эмнэлэг явсан. Бид 2 Отгонбаяр гэх залууг бүлэглэн зодсон зүйл байхгүй. Отгонбаяр нь Энхбадралын нүүрэн тус газар нь цохиж өшиглөж гэмтээсэн. Отгонбаяр гэдэг залуу такси бариад суугаад зугтах үед нь Эхбадрал араас нь гүйж явах үедээ унасан байх гэж бодож байна. Намайг буугаад очиход уначихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-17/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №61 тоот дүгнэлтэд: "...Б.Энхбадралын биед...хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх уаг хугацаанд үүсэх боломжтой. ...хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дотор булан, доод зовхины цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин духан дахь зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх дүгнэлт /хх-22/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Оыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Х овогт Б-гийн О-ыг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Оыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ