Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         *******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал лж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Шинэбал /цахим/

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням

Нарийн бичгийн А.Энхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнбат лж, шийдвэрлэн 03 оны 0 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 03/ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн дугаартай, 19/03/0011/Э/08/03/0036 индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 03 оны 05 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овгийн *******, Монгол Улсын иргэн, 198 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, Халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоо Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ажилтай, ам бүл , эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар баг, 6 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:МИ810511/

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Сэлэнгэ аймгийн Мандал сум, Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тултын тохой” гэх амралтын амрагч нарын байранд 0 оны 10 дугаар сарын 0-ны өдрөөс 0 оны 10 дугаар сарын 08-нд шилжих шөнө 05-06 цагийн орчимд иргэн *******г ажилчдадаа шаардлага тавилаа гэсэн үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд нь хэлэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч овгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 50 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 50000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 0 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн,

Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэрэг маргаан гэх зүйл болсон газар байсан гэрчүүдийн мэдүүлгийг дүгнээгүй зөвхөн хохирогчийн мэдүүлэг болон хохирогчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд асуулгаж гэрчийн мэдүүлэг авсан гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

******* би хохирогч *******д ямар нэгэн гэмтэл учруулах санаа зорилго огт байгаагүй, бидний дунд хувийн таарамжгүй харилцаа, өс хонзон огт байхгүй болно. Миний бие анх шүүхэд 01 онд шүүгчийн туслахаар ажилд орж ******* шүүгчийн туслахаар олон жил хамтран ажилласан. Одоо ч хамтран ажиллаж байна. *******гийн биед хөнгөн гэмтэл учирсанд туйлын ихээр харамжсаж байна. Иймд Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байхтул Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэрэгт давж заалдах шатны шүүхээс цагаатгах байр сууринаас оролцож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд гэмтлийг санаатай учруулсан байхыг зайлшгүй шаарддаг. Гэтэл *******ы зүгээс болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр хөнгөн гэмтлийг санаатай учруулсан зүйл огт байхгүй.

Хавтаст хэрэгт авагдсан 3 шинжээчийн дүгнэлт буюу Ган-Эрдэнэ, Нэмэхдулам нарт анхан болон ердийн шинжээчийн дүгнэлт гаргаад дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Мөн анхны эмнэлгийн тусламж үзүүлсэн Энхтөрийн эмчийн үзлэгээр “...хэлэнд баруун зүүн талд нь мм орчим урагдсан байна ...” гэж дүгнэсэн байдаг. Түүнээс биш ...тархи, толгойд нь зөөлөн эдийн гэмтэл учирсан зүйл байхгүй, ил харагдах шархгүй... гэж тодорхойлолтод дурдсан байдаг. Үүнээс дүгнээд үзэхэд хэл хазсан хэлэнд ямар нэгэн гэмтэл учирсан гэж дүгнэдэг. Тэгэхээр хэлийг хэн хазсан бэ, ямар шалтгаан нөхцөлийн улмаас хазсан бэ, эсхүл хэлийг ******* хазсан уу гэдэг нь гарч ирж байна. ******* хэлийг хазах боломжгүй. Яагаад гэвэл  хохирогч *******гийн аманд байгаа хэл нь өөрийнх нь зуулт буюу хазалтын улмаас үүсэх боломжтой.

Тэгэхээр энэ гэмтлийг санаатайгаар шүдийг нь нийлүүлээд, хэлийг нь хазуулах үйлдэл хийсэн үү гэдэгт дүгнэлт зайлшгүй хийх шаардлагатай. Яагаад гэвэл хэлэнд учирсан гэмтэл нь санаатай юу гэдэгт дүгнэлт хийх ёстой. Хэлэнд учирсан гэмтэл нь санаатайгаар учирсан байх боломжгүй. Санаатай үйлдэл гэдэг нь хохирогчийн хэлийг хазуулъя гэдэг шууд чиглэсэн үйлдэл байх ёстой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. *******ы хувьд сая дурдлаа. Мөн гэрч Соёлзулын мэдүүлэг байгаа. Соёлзул нь “... ******* руу ******* шүүгч дайрч ирсэн. Зууралдаад энэ унасан...” гэж мэдүүлдэг. Тэгэхээр *******ы мэдүүлээд байгаа “...бид -ын хооронд зодолдсон зүйл болоогүй, над руу дайраад ирэхэд нь тэврэлдээд унасан...” гэж мэдүүлдэг. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогчийн биед шууд халдсан, довтолгоо хийсэн зүйл байхгүй гэж үзэж байна. *******ы зүгээс довтолсон үйлдэл хийгээгүй байхад хохирогчийн биед гэмтэл учирсан байгаа нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан байх шинж байхгүй, үгүйсгэгдэж байна гэж үзэж байна.

Мөн процессын шинжтэй нөхцөл байдал байна. Хавтаст хэргийн 1 дугаар талд “...ерөнхий шүүгч ******* өөрөө шүүгч Эрдэнэбатынд хоносон...” гэдэг. Үүнд хамаарал, ашиг сонирхолын зөрчлөөс хамгаалахын хувьд зайлшгүй мэдэгдэж татгалзах нөхцөл байдал хийгдэх ёстой. ******* өөрөө хохирогч байж дээд шатны албан тушаалтан доод шатны албан тушаалтныг томилж хэргийг шийдвэрлүүлж байгаа процесс нь алдаатай юу гэдэгт дүгнэлт хийх ёстой.

Хавтаст хэргийн 83 дугаар талд байгаа Энхтөр эмч анх үзлэг хийсэн байдаг. Үзлэг нь цэрэг татлагын үед ******* нь Энхтөр эмчийг байхад нь орж үзүүлсэн. ******* нь өөрт учирсан зовиурыг эмнэлэг тусламж авахаар зориудаар очсон зүйл байхгүй. Энэ нь хөнгөн зэргийн гэмтэл мөн үү, зовиурлаж байгаа зүйл байна уу  гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай. Яагаад ийм дүгнэлт хийлгэх болсон бэ гэхээр хавтаст хэргийн 83 дугаар талд “...яаралтай тусламжийн хуудаст 0.11.16-ны өдөр...” гэсэн бичиг байдаг. Гэтэл хэрэг учрал болсон үйл явдал нь 0.10.0-10.08-ны өдрийг шилжих шөнө болсон байдаг. Энхтөр эмч 0.11.16-ны өдөр  буюу 38 хоногийн дараа эмнэлэгт үзүүлсэн баримтыг бүрдүүлж өгсөн. Үүнээс дүгнээд үзвэл *******гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох хэмжээнд биш байсан байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд эмчид үзүүлсэн болохоос биш, эм, эмнэлэгийн хэрэгсэл хэрэглэж, эмнэлгийн тусламж авсан зүйл байхгүй. Хөнгөн гэмтэл гэдэг нь эмнэлэгийн тусламж аваад 1 хоног хугацаагаар хөдөлмөрийн чадварыг алдагдуулсан байхыг шаарддаг.  Хөнгөн гэмтэл мөн үү биш үү гэдэгт эргэлзээ үүсэж байна. Энхтөр эмч үзлэг хийгээд, түүний үзлэгээр дүгнэлт гаргасан Ган-Эрдэнэ эмч нь Энхтөрийн тодорхойлолтыг үндэслээд, хэлэнд гэмтэл учирсан байна гэж дүгнэдэг. Гэтэл тэр тодорхойлолтод толгойны ар дагзанд зөөлөн эдийн гэмтэл учирсан тухай дурдаагүй. Бүрэлдэхүүнтэй шинжээч эмч Ган-Эрдэнэ, Ганболд нарын гаргасан дүгнэлтээс үзэхэд “...*******г өөрийн биеэр ирж дүгнэлт хийлгүүлэх гэхэд татгалзсан...” гэсэн тэмдэглэгээ хийсэн байдаг.

Ган-Эрдэнийн шинжээч эмчийн дүгнэлтэд *******гийн биед шинжээчийн дүгнэлт гаргахад үзлэг хийсэн тухай тэмдэглэл огт байхгүй. Үнэхээр үзлэг хийсэн үү, эмчийн тодорхойлолтыг үндэслээд дүгнэлт гаргаж байна уу гэдэг нь эргэлзээтэй.  

Толгой өвдсөн, толгой бариулсан гэх үг байгаа боловч хэнээр бариулсан юм. Хэдэн удаа бариулсан юм, ямар хэмжээний толгой доргисон байгаа юм, баруун талдаа юм уу, зүүн талдаа юм уу, эсхүл тархины ар талд доргисон юм уу, толгой руу нь цохисноос үүссэн юм уу, эсхүл унаснаас үүссэн юм уу гэдэгт дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Энэ бүгд орхигдсон.

Энхтөр эмч тодорхойлолтыг эмнэлгийн хувиар хийгээгүй. Хэрэв эмнэлгийн хувиар хийсэн бол Мандал сумын өрхийн эмнэлэг гэсэн гурвалжин тамга заавал дарагдах ёстой. Гэтэл тэрхүү тодорхойлолтод хүний их эмч Энхтөр гэсэн тамга дарсан байдаг.

Ган-Эрдэнэ дүгнэлт гаргаж байгаа бол эмнэлгээс зайлшгүй тодорхойлолт гарах ёстой. Энэ нь *******ы хувь заяа шийдэгдэж байгаа. Мөн хэрэг шалгаж байгаа мөрдөн байцаагч Гантулга хохирогч хэдэн сарын хэдний өдөр Мандал сумын эмнэлэг дээр ирж үзлэгт хамрагдсан талаар тодорхой бичих ёстой. Бүх эмнэлэг цахимжсан, хэдэн сарын хэдний өдөр орж үзүүллээ гэсэн бүртгэл байх ёстой. Гэтэл хэрэгт тийм зүйл байхгүй. Тэгэхээр энэ бүгдээс үзэх юм бол Энхтөр эмчийн тодорхойлолт хуульд заасан шаардлагад нийцээгүй бөгөөд энэ баримтыг үндэслээд Ган-Эрдэнэ дүгнэлт гаргасан нь Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчиж байна.

Үүнийг үндэслээд гаргаж байгаа бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт мөн ялгаагүй Шүүхийн шинжилгээний тухай хуультай нийцэхгүй байна. Яагаад гэвэл өвчтөнд үзлэг хийх ёстой. Үзлэг хийгээгүй бол өвчний түүхийг, эмнэлэгийн албан ёсны баримтыг үндэслэх ёстой. Тиймээс хөнгөн гэмтэл мөн үү гэдэгт эргэлзээ үүсэж байна. Хөнгөн гэмтэл байлаа гэж үзэхэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан *******ы зүгээс *******гийн биед гэмтэл учруулахаар уулгалан довтолсон субьектив санаа байхгүй. Энэ нь гэрч Соёлзулын мэдүүлгээс тодорхой харагдана. *******г байж байхад хохирогч дайрч ирэхэд нь тэврэлдэж аваад унасан нь Соёлзулын мэдүүлгээс тодорхой харагдана. Ямар нэгэн байдлаар *******ы хувьд хохирогчид гэмтэл учруулъя гэсэн субьектив санаа байхгүй. Байлаа гэж бодоход түүнийг гүйцэлдүүлэх завдалт, санаатай үйлдэл, довтолгоо огт хийгээгүй. Довтолгоо хийсэн талаар гэрчүүдийн мэдүүлэг байдаггүй. Хохирогч *******гийн зүгээс миний толгойг дарсан мэдүүлэг өгсөн гэж мэдүүлдэг. Толгойг нь дарж байсныг нь харсан гэрчүүдийн мэдүүлэг байхгүй. Тэгэхээр хохирогчийн мэдүүлэг бусад гэрчдүүдийн мэдүүлгээр давхар нотлогдох ёстой.

Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Хэрэв 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг санаатайгаар учрууллаа гэж үзэх юм бол ******* руу довтлоод байгаа хохирогчийн үйлдэл нь гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байгаа. Тийм учраас аргагүй хамгаалалт гэж үзэж болно. Хэрэв аргагүй хамгаалалт хийгээгүй гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хор уршиг учруулаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан хэрэгт цугларсан аливаа нотлох баримтыг үнэлж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь анхны тусламж үзүүлсэн Энхтөрийн дүгнэлт нь эмнэлэгт албан ёсоор очсон зүйл байхгүй. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан 0.11.16-ны өдөр нөхөж эмнэлэгт үзүүлсэн тухай баримтаар тогтоогдож байна. Мөн Энхтөрийн тодорхойлолтод зөөлөн эдийн гэмтлийн тухай дурдаагүй. Зөвхөн хэлэнд гэж байгаа. Зөөлөн эдийн гэмтэл үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. *******д *******ы зүгээс шууд санаатай үйлдэл байхгүй. Энэ бүхнийг эцэст нь дүгнэхэд гэмт хэргийн шинжгүй тул цагаатгах хангалттай үндэслэл байна гэж үзэж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн хэлсэн тайлбарыг сонслоо. Би улсын яллагч хүн. Өмгөөлөгчийн яриад байгаагаар яагаад нотлох баримтыг үгүйсгээд байгаа вэ. ******* нь дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр нь би 3 удаа дүгнэлт гаргасан. Өмгөөлөгч нь шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасан. Би *******г аваачиж үзүүлээд дүгнэлт гаргасан юм шиг юм яриад байх юм. Шинжээч эмч Ханхүү шүүх хуралдаанд орсон. Ханхүү өөрөө дүгнэлтийн үндэслэлийг тайлбарласан.

******* гэдэг хүн чинь өөрөө Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, эрх зүйн чадамжтай хүн бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай хүн. Өмнө нь байсан Мөнхбат өмгөөлөгч хүртэл хүсэлт гаргасан. Шинжээч томилуулах хүсэлт гаргасан, гурван хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон. 3 удаагийн дүгнэлт гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг бүгдийг хангасан. *******ы хийсэн үйлдлийн талаар гэрч нараас бүгдээс нь мэдүүлэг авсан. Гэрч Соёлзулын мэдүүлэг гэж яриад байх юм. Соёлзул ч гэсэн хэлсэн ш дээ. Цохиулсан хохирогч ухаанаа алдтал согтоогүй байсан. Хохирогч мэдүүлгийн эх сурвалжийг зааж байгаа. ******* нь хэлсэн зүйлүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн  нарын давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.*******г “..ажилчиддаа агсам тавилаа...” гэх  үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотлон тогтоогдоогүй, *******ы үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан эсэх нь эргэлзээтэй байхад түүнийг бусдын  эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ******* нь хохирогч Н.*******г зодсон гэх үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдоогүй байх тул түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болж байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэм буруутай этгээдийн хүний бие махбодид гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилгыг тухайн гэмтлийг учруулахад хүргэсэн үйлдлээр тогтоох боломжтой.

3.Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлдэг.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцохдоо зөвхөн хохирогч Н.*******гийн  мэдүүлгийг үндэслэл болгож, түүний гэмт үйлдлийг хангалттай тогтоосон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь: хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд хохирогч Н.******* нь Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл болон хохирогчоор  0 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “ ...шөнө дунд унтаж байтал янз бүрийн дуу чимээ гараад байхаар нь сэрээд босоод гадаа гарч орж ирээд хамт явж байсан ажилчдаасаа “юу болоод байгаа юм бэ? Яагаад унтуулахгүй байгаа юм бэ? гэсэн чинь  гэнэт  хажуу талаас *******  намайг доош нь дарж  тонгойлгоод  толгойн дагз хэсэг болон орой хэсгээс  хэд хэдэн удаа  цохиж толгойгоороо мөргөсөн”  гэсэн мэдүүлэг өгдөг боловч “хохирогчийг доош тонгойлгон толгой хэсэгт нь цохиж зодсон” гэх үйлдлийг харсан гэрч байдаггүй.

Маргаан үүссэн  үед хамт байсан  гэрч ын “...******* шүүгч босоод гараад явснаа  буцаж орж ирээд “Та нарыг халнаа” гээд орилсон, тэгэхээр нь “яасан бэ? Та” гэсэн чинь “чамайг ч гэсэн хална” гэж хэлсэн. Тэгээд  би “яахаараа  намайг халдаг юм” гээд уйлсан.  ******* шүүгч “бүгдийг чинь хална”  гэхээр нь  би “намайг халах  мөрөөрөө халахгүй эд нарыг яахаараа халдаг юм гээд уйлсан. ... ******* шүүгч ******* руу “би чамайг хална” гээд очиж байсан доошоо тонгойгоод уйлж байхад Баясгалан “хүүеэ”  гээд хэлэхээр нь харсан чинь ******* гараад явж байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13/

гэрч Б.*******ийн “...дуу гарахаар нь сэрээд харсан чинь ..*******...******* нар хоорондоо маргалдаад өөд өөдөөсөө харчихсан барьцалдаад  зогсож байсан.... би очоод  салгасан, салгах үед ...*******гийн амнаас  цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15/

гэрч *******гийн “...  ******* гаднаас орж ирээд тойруулж үзчихээд  хэнийг нь мэдэхгүй “ пизда минь зайлаарай” гэсэн гэтэл Шоовдор босож ирээд “та яасан бэ?”  гэхэд “чи ч гэсэн зайлаарай гэж хэлсэн Шоовдор “яахаараа” гээд уйлсан  .. тэгээд *******ы  хөнжлийг  хуулаад  “та зайлаарай”  гэж хэлсэн. ******* ...” та яагаад бид нарыг дээрэлхээд байгаа юм бэ?  гэж хэлж байсан тэгээд түс тас гэх чимээ гарсан, цохисон эсэхийг нь хараагүй, тэр чимээнээр ******* босож ирээд тэр хоёрын голоор орсон ...*******гийн амнаас цус гарчихсан байсан. ******* гэрээс гараад явчихсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 1/  

гэрч *******ийн “...унтаж байгаад сэрсэн юу болоод байгааг ойлгоогүй... намайг очих үед *******  *******г салгах гээд зогсож байсан тэгээд тэр хоёрыг салгаад амралтын өрөөнөөс гарсан ... *******гийн амнаас  нь цус гарчихсан байсан ... юу болсон бэ? гэхэд ******* ******* намайг цохичихлоо гэсэн....” гэх мэдүүлэг, /хх-ийн 3/

гэрч Д*******ын “... ******* ... “пизда нараа зайлаарай, та нар юу юм бэ?” гэх мэтээр баахан юм хэлээд би яахаараа шүүхийг ноёрхдоггүй юм бэ? гэж хэлсэн. ... ******* “ ... та яагаад байгаа юм бэ?  та согтчихсон байна  амар...” гэтэл “чи зайлаарай” гээд  ..******* руу далайх шиг болоод хоорондоо барьцалдаад авсан  Тэр хоёрыг би хоорондоо мөргөлдчихлөө гэж харсан ******* босож ирээд салгасан...” гэх /хх-ийн 5-6/ мэдүүлгүүдээр  шүүгдэгч *******ыг хохирогчийг зодож, улмаар биед нь гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэл  хангалттай тогтоогдоогүй байна.

.Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байдалд хууль зүйн дүгнэлт хийдэг.

Хэрэгт авагдсан  Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч Б.Энхтөрийн 0 оны 10 сарын 08-ны өдрийн Хохирогчийн биед үзлэг хийсэн Тодорхойлолтод “...  хэсэг үзлэгт:- хэлний баруун талд 3 хэсэг газар язарсан шархтай, зүүн талд хэсэг газарт хазагдаж язарсан шархтай, хэл хавдсан, цус хурсан харагдана. Бусад хэсэгт илэрхий гэмтэл үгүй ... цаашид толгойн СТ хийлгэх ” /хх-ийн 1/ гэсэн дээрхи тодорхойлтоор толгой хэсэгт цохиж зодуулсан, ул мөр байгаа эсэх  талаар дурьдаагүй,

Харин Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 0 оны 10 сарын 1-ний өдрийн 11 дугаартай “...*******гийн биед хэлэнд шарх цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.  Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.  Шүдээр хазагдах үед үүсгэгдсэн байх боломжтой хэлний шарх эдгэрч буй байдалтай хуучин гэмтэл болно.  Хэлний баруун зүүн талд учирсан шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна “ гэсэн дүгнэлт, /хх-ийн 39-0/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 0 оны 11 сарын 1-ны өдрийн 185 дугаартай “Хүний биед хийсан шүүх эмнэлгийн нэмэлт  шинжилгээ 189 “ ... *******гийн биед үүссэн  гэмтэл  хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт, / хх-н -8/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 оны 1 сарын 05-ны өдрийн  Давтан шинжилгээ №1030 “ ... *******гийн биед хэлэнд шарх цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу  хазах үед үүсгэгдсэх  боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 56-58/ хэрэг учрал болсон гэх үед хохирогч *******гийн хэл хазагдсаны улмаас шарх үүссэн байх ба учирсан гэмтэл нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамрагдана гэжээ.  

Хохирогчийн биед хэний идэвхтэй үйлдлийн улмаас хэл нь хазагдаж гэмтэл авсан, шүүгдэгчийн санаатай үйлдэл байгаа эсэх нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Шүүхийн шинжилгээний ерөнхий шинжээч Г.Ханхүүгийн ”хохирогчийн хуйханд бол ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй, хэлэнд учирсан цус хуралт зөөлөн эдийн бяцрал гэмтэл нь  аманд чөлөөтэй хөдөлгөөнтэй байгаа  хэлээ гүйцэд гаргахгүйгээр цохигдох үед үүсэх гэмтлүүд байгаа юм...  шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн “хэлийг хазсан байдал нь толгой дагз руу араас нь   цохиход үүсэх үү”  гэсэн асуултад гэрч: Тийм магадлал багатай. Мөргөх үед хэл чөлөөтэй чангараагүй байхад хазагдах тохиолдол байж  болно. Түүнээс толгойн ар хэсэгт цохиход хэл хазагдах боломж багатай.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд  болон шүүх хуралдаанд  ” ... *******г намайг цохих гээд далайх үед нь сандраад шууд тэвэрч аваад хамт газар унасан ...” гэх мэдүүлэг  өгдөг.

Дээрхи баримтуудаас дүгнэлт хийхэд  хохирогч *******гийн “******* доош тонгойлгоод  толгойн дагз болон оройн хэсэгт хэд хэдэн удаа цохисон” гэсэн мэдүүлэг,  гэрчүүдийн хоорондоо зууралдсан, барьцалдсан, мөргөлдөх шиг болсон гэсэн мэдүүлгүүд, шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн тайлбар зэргээс  хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч ******* санаатай учруулсан гэж үзэхэд эргэлзээ үүсэж байна.

Иймд уг хэрэгт шүүгдэгч *******ы гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарсан, түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тус хэргийн хохирогч ******* нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр ажилладаг боловч өөртэй холбоотой хэргийг тухайн шүүхээр шийдвэрлэж, хуралдаан лагчийг өөрийн захирамжаар томилсон байх тул энэхүү үйлдлийг нь хэргийн оролцогчийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж маргасан.

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана.” гэсний дагуу анхан шатны шүүх хохирогчийн зүгээс хуульд заасан ашиг сонирхолын зөрчил үүсэхээс хамгаалах хуульд заасан арга хэмжээ аваагүй байгааг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1., дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 03 оны 0 дүгээр сарын 13-ны өдрийн 03/ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгасугай.

 .Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

3.Магадлал хүчин төгөлдөр болтол *******д шүүхээс урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                          ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН