| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00006/И |
| Дугаар | 302/ШШ2025/00067 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 302/ШШ2025/00067
| 2025 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 302/ШШ2025/00067 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, “С” ББСБ ХК-ийн Б аймаг дахь салбар (захирал Ө.М)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, У овогт И.Н-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ЗГ/1503200139 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 3,676,020.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “С” ББСБ ХК нь хариуцагч И.Н-д холбогдуулан ЗГ/1503200139 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 3,676,020.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “С” ББСБ ХК-ийн Б салбар нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр И овогтой Н-тай ЗГ/1503200139 тоот зээлийн гэрээг Хаан банкны 0000000 тоот дансанд зээл олголтыг хийж тухайн гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байгаа тул ЗГ/1503200139 тоот зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 3,276,582.19 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 332,864.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 66,572.98 төгрөг, нийт 3,676,020.98 төгрөгийг гаргаж “С” ББСБ ХК-ийн Б салбарыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч И.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие И овогтой Н нэхэмжлэгч “С” ББСБ ХК-ийн Б аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагаас зээл авсан маань үнэн бөгөөд зээлийн төлбөрийг тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй байсан. Одоо тус байгууллагын надаас нэхэмжилж байгаа зээлийн нийт төлбөр 3,676,020.09 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч “С” ББСБ ХК-ийн Б аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч И.Н-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Н нь нэхэмжлэгч “С” ББСБ ХК-ийн Б аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээлийн нийт төлбөр 3,676,020.09 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Нэхэмжлэгч “С” ББСБ ХК-ийн Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,766 төгрөгийн тал 36,883 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 36,883 төгрөг, мөн хариуцагч И.Н-аас 36,883 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч И.Н нь зээлийн нийт төлбөр 3,676,020.09 /гурван сая зургаан зуун далан зургаан мянган хорин төгрөг есөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч “С” ББСБ ХК-ийн Б аймаг дахь салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ББСБ ХК-ийн Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,766 (далан гурван мянган долоон зуун жаран зургаан) төгрөгийн тал 36,883 (гучин зургаан мянган найман зуун наян гурван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас тал 36,883 (гучин зургаан мянган найман зуун наян гурван) төгрөг, мөн хариуцагч И.Н-аас тал 36,883 (гучин зургаан мянган найман зуун наян гурван) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “С” ББСБ ХК-ийн Б аймаг дахь салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч И.Н сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК