| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2025/00032/И |
| Дугаар | 302/ШШ2025/00080 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 302/ШШ2025/00080
| 2025 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 302/ШШ2025/00080 |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар (дарга М.Ж)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Б” ХХК (захирал Х.Ш)-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,166,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан Цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,166,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар “Б” ХХК-ийн цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,166,878 төгрөг төлөгдөөгүй тул төлбөрийг барагдуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Б ХХК-аас цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,166,878 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,166,878 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн Төрийн банкны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Мөнгөн шилжүүлгээр нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 32,555 төгрөгийн тал нь болох 16,277 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын нэхэмжилсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,166,878 (нэг сая нэг зуун жаран зургаан мянган найман зуун далан найман) төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 32,555 (гучин хоёр мянган таван зуун тавин таван) төгрөгийн тал нь болох 16,277 (арван зургаан мянган хоёр зуун далан долоон) төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК