| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00005/И |
| Дугаар | 302/ШШ2025/00087 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 302/ШШ2025/00087
| 2025 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 302/ШШ2025/00087 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Т банкны Б салбар (захирал Д.Р)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, М овогт Х.Х-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт нийт 877,387.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т банкны Б салбараас хариуцагч Х.Х-т холбогдуулан Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт нийт 877,387.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Т.Мейрамбек, Х.Х нар нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай банктай МN80034291001853246 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 3,100,000 /Гурван сая нэг зуун мянган/ төгрөгийн зээлийг сарын 1,1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар цалин зээл авсан.
1.2. 2022 оны 07-сарын 06-ны өдөр МN080034291001853246 тоот нэмэлт зээлийн болон барьцааны гэрээ байгуулж сарын 1,2 хувиар 30 сарын хугацаатай 1,800,000 /Нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хэрэглээний зориулалтаар нэмэлт цалингийн зээл авсан. Энэхүү зээлийн барьцаанд цалингийн орлого болон буйдан барьцаалсан болно.
1.3.Үндсэн зээлдэгч Т.М нь ор сураггүй алга болсон хамтран зээлдэгч болох Х.Х зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, тухайлбал хамтран зээлдэгчид утсаар ярьсан, биечлэн уулзсан ч зээл төлөх сонирхолгүй өнөөдрийг хүрлээ.
1.4.Иймээс банк зээлдэгч болон хамтран зээлдэгч болох Т.М, Х.Х нартай байгуулсан зээлийн гэрээний 3.2.4 дэх заалтуудыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул 6.2.1 заалтыг үндэслэн 2025 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар гэрээг цуцалж, дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.
-Үндсэн зээлийн үлдэгдэл 863,868.62 төгрөг
- Зээлийн хүүгийн төлбөр 12,448.40 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,070.32 төгрөг
-Нотариатын зардал 0 төгрөг
1.5.Нийт зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт 877,387.34 /Найман зуун далан долоон мянга гурван зуун наян долоон төгрөг 34 мөнгө/ төлөгдөөгүй байна. Иймд хамтран зээлдэгч Х.Х-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт 877,387.34 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгөхийг хүсье гэжээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т банкны Б салбарын захирал Д.Р 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 47/61 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтэд: Б аймгийн Т сумын 5 дугаар багийн иргэн Т.М, Х.Х нар нь 877,387.34 төгрөгийг нэхэмжлэл гаргасны дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан тул тус банкнаас гаргасан нэхэмжлэлийг хялбаршуулсан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Т банкны Б салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Х-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт нийт 877,387.34 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн Т банкны Б салбарын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 47/61 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Нэхэмжлэгч Т банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,607 төгрөгийн тал 12,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Т сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 12,803 төгрөг, мөн хариуцагч Х.Х-аас 12,803 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т банкны Б салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х.Х нь нэхэмжлэгч Т банкны Б салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт нийт 877,387.34 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,607 төгрөгийн тал 12,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Т сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 12,803 төгрөг, мөн хариуцагч Х.Х-аас 12,803 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т банкны Б салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК