Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00078

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00078

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Б.М.

Хүсэлтийн шаардлага: Б  аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл багшаар, Б аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгаан монтёроор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-т шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Б.М нь Б  аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл багшаар, Б аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгаан монтёроор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Б.М би Зөвлөлт Холбоот Орос улсад суралцаж, дээд боловсролтой, цахилгаан инженер мэргэжил эзэмшиж ирээд тухайн үеийн боловсон хүчний дутмаг байдал, миний орос хэлийг төгс эзэмшсэн байдлыг харгалзан Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуульд орос хэлний багш Б-н оронд 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл түр томилж ажиллуулсан.

1.2.Мөн Б аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд “цахилгаан монтёр”-ын албан тушаалд 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдож ажилласан ба 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай байна.

1.3.Б.М миний дээрх байдлаар тухайн байгууллагад ажилласан үйл явц Архивын тасагт хадгалагдсан тушаалуудын хуулбараар нотлогдож байна.

1.4.Иймд миний Б  аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл багшаар, Б аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгаан монтёроор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны Ардын Боловсролын хэлтсийн даргын 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай тушаал, 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай тушаал хавсралтын хамт, Б аймгийн Алтан гадас одонт Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 254 дүгээр тушаал, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 32, 33 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12/42 дугаар албан бичгээр ирүүлсэн Б.М-ын  ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай албан бичгээр ирүүлсэн  Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны Ардын Боловсролын хэлтсийн даргын 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай тушаал, Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1988 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай тушаал, Б аймгийн Алтан гадас одонт Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 254 дүгээр тушаал, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар албан бичгээр Н.Ж-т олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Би тус аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуульд орос хэлний багш Б-н оронд 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл түр томилогдож ажилласан. Мөн Б аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд “цахилгаан монтёр”-ын албан тушаалд 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдож ажилласан ба 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай байна. Учир нь, дээрх хугацаануудад ажилд томилсон чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа. Иймд хүсэлтийн шаардлагыг  хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хүсэлт гаргагч Б.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6. Хүсэлт гаргагч Б.М нь Б  аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл багшаар, Б аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгаан монтёроор тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны Ардын Боловсролын хэлтсийн даргын 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай “Багш зохицуулан ажиллуулах тухай” тушаалын нэг дэх заалтаар ... 10 жилийн ll сургуулийн орос хэлний багш Б өвчтэй байгаа тул оронд 02-р сарын 16-наас Б.М-ыг тус тус түр ажиллуулсан байдал,

6.2.Б аймгийн төвийн 10 жилийн 2-р дунд сургуулийн захирлын 1988 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай “Багш М, А нарын амралтын тухай” тушаалын нэг дэх заалтаар багш А 1-р сарын 20-наас М, К-ийн оронд, багш М 2-р сарын 15-наас Б, Б, А-ийн  оронд тус тус ажилласан тул ажилласан хугацаанд нь ногдох амралт олгосон байдал,

6.3.Б аймгийн Алтан гадас одонт Техник туслалцааны барилгын 4 трестийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 254 дүгээр тушаалаар  Трестийн Намын хорооны товчооны 1989 оны 8-р сарын 16-ны өдрийн хурлын протоколыг үндэслэн ЗХУ-аас цахилгаан инженерийг төгсөж Улсын Барилгын Хорооны томилолтоор ирсэн Б овогт М-ыг 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цахилгаан монтёроор авч ажиллуулсан байдал,

6.4.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12/42 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Б.Мын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1(А) маягтад ... 5.овог: Б, 6.нэр: М, 8. Нийгмийн бүлэг: албан хаагч ... гэж бүртгэгдсэн байдал болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

7.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны Ардын Боловсролын хэлтсийн даргын 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай “Багш, хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь хүсэлт гаргагчийн энэхүү хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримт болохыг дурдах нь зүйтэй байна.

8.Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, Б.М нь Б  аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл багшаар, Б аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгаан монтёроор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ж овогт Б.М нь Б  аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл багшаар, Б аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгаан монтёроор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК