| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2031003470173 |
| Дугаар | 2023/ДШМ/55 |
| Огноо | 2023-09-12 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2023/ДШМ/55
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Прокурор А.Баясгалан
Шүүгдэгч Б.******* /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, М.Цэдэнпунцаг /цахим/
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2023 оны 0 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.*******ын давж заалдах гомдлоор Б.*******, Ш.******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, 175/2023/0073/Э/208/2023/0035 индекстэй 3 хавтас хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт *******, Монгол улсын иргэн, ****** оны * дүгээ****р сарын *****-ний өдөр аймгийн суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ******боловсролтой. мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***** хамт. аймаг, сум, **** дугаар баг, ****тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ****/,
овогт *******, Монгол улсын иргэн, *****оны **** дүгээр сарын ****-ний өдөр аймаг, Уянга суманд төрсөн, **** настай, *****эгтэй, ***** боловсролтой, ********* мэргэжилтэй, “*********” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, Ам бүл ******** Улаанбаатар хот, дүүрэг, ****-р хороо. ****** хороолол, **** байр, **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:***********/,
Шүүгдэгч Б.*******, Ш.******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Саудын гарам гэх Засгийн 2012 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий хамгаалалтын бүс, Засгийн 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий хамгаалалтын бүсэд хамаарах 0.08 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид ,88,098 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.*******, Ш.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч овогт *******, овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч овогт *******т 1 /нэг/ жил 8 /найм/-н сарын хугацаагаар, шүүгдэгч овогт *******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус бүр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт оршин суугаа газар, ажпаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Б.*******т 1 /нэг/ жил 8 /найм/-н сарын хугацаагаар, шүүгдэгч Ш.*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулан,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, , 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******, Ш.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72.000.000 /далан хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Хюндай LC7” маркийн эксковатор, 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж, 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан үүсгүүр зэрэг тоног төхөөрөмжийн нийт үнэ болох .500.000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Улсын орлогод оруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн Цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 1.050.000 /нэг сая тавин мянга/ -н төгрөгийн үнэ бүхий 7.5 гр алтыг худалдан борлуулж улсын орлогод оруулж, Хюндай LС7 маркийн эксковаторын компютерийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгож,
Шүүгдэгч Б.*******, Ш.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Б.******* миний бие нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0-р сарын 19-ны өдрийн 2023/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
...Б.******* миний бие хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан цагаас эхлэн анхнаасаа өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тус гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол 12 00 61 төгрөг/, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох нөхөн сэргээлтийн зардал /6 889 656/ төгрөгийн ихэнх хэсгийг төлж барагдуулсан. Энэ нь миний хувь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ үнэн санаанаасаа гэмшиж, дахин ийм үйлдэл гаргахгүй байгааг илтгэж байгаа юм.
Мөн миний хувьд урьд өмнө нь ийм төрлийн болон ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, эхнэр бага насны хүүхдийн хамт ам бүл зургуулаа амьдардаг. Эдгээр нь миний хувийн байдал ямархуу талаар илтгэж байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байгаа болно. Эрүүгийн хуулийн 5.1-р зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 6.1-р зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0-р сарын 19-ны өдрийн 2023/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг дахин хянан үзэж 01 жил 08 сар тэнссэнийг торгуулийн ялаар сольж өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч М.Цэдэнпунцаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүгдэгчид эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргасан, гомдлыг дэмжиж оролцож байна.
...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Миний үйлчлүүлэгч өмнө нь ямар нэгэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдэж байгаагүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь тухайн Саудын гарам гэх газарт өмнө нь уул уурхайн олборлолт явуулж байсан, эвдэгдсэн газарт зөвшөөрөлгүйгээр халдсан энэ үйлдлийг анхнаасаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрөөд явсан байдаг. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн дийлэнх хэсгийг төлсөн. Хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй ам бүл 6-уулаа амьдардаг. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг удирдлага болгоод ялыг оногдуулсан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны зарчим болон гэм буруугийн зарчимд нийцсэн. Шударга ёсны зарчим буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасанд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Учир нь нийгмийн аюулын шинж чанар буюу хохирол, хор уршгийг төлснөөрөө сэргээсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээг торгуулийн ялаар сольж өгөөч гэж хүсэж байна. Өмгөөлөгчийн зүгээс энэхүү хугацааг багасгаж, нэг жилийн хугацаагаар багасгаж өгөөч гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дан ганц хорих ял оноогдуулах шийтгэлийг тусгаагүй. Сонгох санкц буюу торгуулийн ял оногдуулах боломжтой. Өөрөөр хэлбэл 500 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох хуулийн зохицуулалттай. Тэгэхээр шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах зорилгоор торгуулийн ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан үндсэн шинжийг хангаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж торгуулийн ял шийтгэл оногдуулбал эрүүгийн хариуцлагыг оновчтой оногдуулах боломжийг бий болгож байна гэж үзэж байна. Иймд М.Цэдэнпунцагийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар болон өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. торгуулийн ялаар сольж өгнө үү гэсэн саналтай байна гэв
Прокуроры шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Б.*******т оногдуулсан тэнссэн шийдвэрийг өөрчилж, торгох ял оногдуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.-т “давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэр гаргана” гэж заасантай зөрчилдөнө. Учир нь ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж байгаа шийдвэр нь ямар нэгэн байдлаар ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар хянан харгалзана гэсэн үг. Энэ хугацаанд хэрвээ шүүгдэгч дахин гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутайд тооцогдсон хэрэгтээ ял оногдуулахаар шийдвэрлэдэг. Тэгэхээр одоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулаад шийдвэрлэвэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу ялыг хүндрүүлсэн шийдвэр болох тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаардахгүйгээр Б.*******, Ш.******* нарт холбогдох эрүүгийн дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч Б.*******ын зүгээс гаргасан “...миний хувьд урьд өмнө нь ийм төрлийн болон ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, эхнэр бага насны хүүхдийн хамт ам бүл зургуулаа амьдардаг. Эдгээр нь миний хувийн байдал ямархуу талаар илтгэж байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байгаа болно. Эрүүгийн хуулийн 5.1-р зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 6.1-р зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0-р сарын 19-ны өдрийн 2023/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг дахин хянан үзэж 01 жил 08 сар тэнссэнийг торгуулийн ялаар сольж өөрчлөлт оруулж өгнө үү?” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******, Ш.******* нарын гэм бурууг хэлэлцэж, тэднийг бүлэглэн 2020 оны 09 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Саудын гарам гэх Засгийн 2012 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий хамгаалалтын бүс, Засгийн 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий хамгаалалтын бүсэд хамаарах 0.08 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид ,88,098 төгрөгийн хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:
а.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн “...тус хэрэгт учирсан 11.773.75 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх, эвдэрсэн нөхөн сэргээлтийн бүрэн хийлгэх санал хүсэлттэй байна ...” гэх, /1 дүгээр хх-ийн 65/,
б. Гэрч Г.гийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны Саудын гарам гэх газарт энэ оны 9 дүгээр сарын 07-ны өдөр экскаваторын операторчоор ажиллах гэж ирээд одоог хүртэл энд ажиллаж байгаа. ..хариуцаж байгаа эзэн нь манай нутгийн ******* гэж хүнийх. 3 техник хэрэгсэл, 8 хүн байсан. Одоогоор тогоочоор нэг хүн, 3 операторчин байна. ...******* ах энд намайг ирэхэд байж байгаад сая гурван хоногийн өмнө аймаг руу явсан” “...*******, ******* хоёр хамтарч уг уурхайг ажиллуулж байгаа гэж байсан, энэ хоёр дундаасаа техник хэрэгслээ гаргаж уурхайг ажиллуулж байсан, экскаватор, ковшийг хамтарч авсан гэж байсан. Надтай гэрээ байгуулаагүй, цалинг энэ хоёр дундаасаа гаргаж байсан байх, тухайн үедээ сарын 1.5 сая төгрөгөөр цалинжихаар очсон ханш нь тийм байсан, цалингаа бэлнээр цувруулаад сарын цалин авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32, 2-р хх-ийн 60 дугаар хуудас/,
в.Гэрч Л.Нацагдоржийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би энэ газарт энэ оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2 цагт ирсэн. Намайг ирэхэд операторчин , усан буучин , тогооч нэг эгч энэ гурав байсан. Намайг ХХК-ийн уулын мастер энэ оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний утас руу залгаад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд хөлсөөр ажил хийж байгаа ковш эвдэрсэн байгаа, засварлаад өгөөч гээд би энэ газарт ирсэн. Намайг ирснээс хойш гадаа байгаа нэг экскаватор, хоёр ковш, усан буу зэрэг техникүүд ажиллаагүй. Энд байгаа хүмүүс тухайн газар нэг сар гаран байж байгаа гэж байсан. Тухайн газарт ажиллаж байгаа техник, хүмүүс нь ямар аж ахуйн нэгжийнх гэдгийг би мэдэхгүй. Би энд ковш засварлах ажлаар ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-3 дүгээр хуудас/,
д.Гэрч Ш.*******ын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт Их алт гэх нэртэй газарт 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр уурхайд алт угаах төхөөрөмж болох скрүүбэрийн усан буучаар ирсэн. Намайг аймгаас уурхайн захирал ******* гэх хүн нэг сарын 1,000,000 төгрөгийн цалин өгнө гэж тухайн газарт авч ирсэн. Тухайн уурхайд алт угаах төхөөрөмж усан бууг ажиллуулсан. Нийт ойролцоогоор экскаваторын шанагаар 500 шанага шороог усан буунд хийж угаасан. Тэгээд хэдэн грамм алт гарсныг мэдэхгүй байна. Уурхайн захирал ******* өөрөө алтыг нь авдаг байсан...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 35-36, 2-р хх-ийн 55 дугаар хуудас/,
е.Ашигт малтмал, тосны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8/8 дугаартай: “...солбицол бүхий талбайг кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд Засгийн 2012 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий хамгаалалтын бүс, Засгийн 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий хамгаалалтын бүстэй болон 2007 оны 06 дугаар сарын 0- ний өдөр цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын ХВ-010317 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай тус тус бүхэлдээ давхцалтай байна. Харин бичил уурхайн зориулалтаар олгосон талбайтай давхцалгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-67-68 дугаар хуудас/,
ё.Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 066/7171 дугаартай: “...солбицол бүхий газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дүгээр зүйлийн .3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Засгийн 2012 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий хамгаалалтын бүс, Засгийн 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалтай байна...” албан бичиг /1-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
ж.“Мөнгөн Марал” ХХК-ийн шинжээчийн: “...хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас 0,08 га талбай ба шороон замын 2 га талбай өртсөн байна. ...Хууль бус үйл ажиллагаанаас эдэлбэр газар, ургамлын нөмрөг, хөрсөн нөмрөгт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг тус бүр харгалзах тоогоор үржүүлэхэд ,88,098 төгрөг хохирол учруулсан байна. Эвдэгдсэн нөхөн сэргээлт хийх зардал 6,889,656 төгрөг...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 93-123 дугаар хуудас/,
з.“******* ******* *******” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/06 дугаартай үнэлгээний: “...Hyundai 2900 LC-7 маркийн, ******* ******* улсын дугаартай эксковатор, зах зээлийн үнэ 80,000,000, элэгдлийн хувь 10 хувь, үнэлгээ 72,000,000 төгрөг, “Doosan SD-300” маркийн ******* ******* улсын дугаартай ковш, зах зээлийн үнэ 100,000,000 төгрөг, элэгдэл 10 хувь, үнэлгээ 90,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж үнэлгээ 10,000,000 төгрөг, алт 7,5 грамм, зах зээлийн үнэ 10,000 төгрөг, үнэлгээ 1,050,000 төгрөг, нийт 173,050,000 төгрөг...” гэх тайлан /1-р хх-ийн 130-137 дугаар хуудас/,
и.“******* ******* *******” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/05 дугаартай үнэлгээний: “...Ковш зах зээлийн үнэ 50,000,000 төгрөг, элэгдлийн хувь 70 хувь, үнэлгээ 15,000,000 төгрөг...” гэх тайлан /1-р хх-ийн 11-15 дугаар хуудас/,
й.“******* ******* *******” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/1 дугаартай үнэлгээний: “...Ковш зах зээлийн үнэ 50,000,000 төгрөг, элэгдлийн хувь 70 хувь, үнэлгээ 15,000,000 төгрөг, цахилгаан гаргагч мотор үнэлгээ 500,000 төгрөг...” гэх тайлан /1-р хх-ийн 10-1 дүгээр хуудас/,
к.“******* ******* *******” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/1 дугаартай үнэлгээний: “...ZL-50 ковш, 2008 онд үйлдвэрлэгдсэн, хуучин, орлуулах үнэ 30,000,000 төгрөг, хуримтлагдсан элэгдэл 20 хувь, үнэлгээ 2,000,000 төгрөг...” гэх тайлан /1-р хх-ийн 17-152 дугаар хуудас/,
л. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5863 дугаартай шинжээчийн: “...1. Шинжилгээнд ирүүлсэн 7,5 грамм шаргал өнгийн металл нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн 7,5 грамм шаргал өнгийн металл нь алтны металл байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн 7,5 грамм алт нь 75,7%-ийн агууламжтай каратын сорьцтой алт байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 15-156 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.*******, Ш.******* нарын үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1-д заасан “...Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж гэм буруутайд тооцон дээрх зүйл ангид зааснаар эрүүгийн хариуцлагыг ногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байх ба шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, улсын яллагчийн зүгээс торгох ялын санал оруулсан боловч анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал болон бусад байдлуудыг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, дээрх хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ