| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2024/0611/З |
| Дугаар | 128/ШШ2024/0953 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0953
2024 11 27 128/ШШ2024/0953
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Д.Эрдэнэчимэг би, Ө.Б*******гийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан: “Ө.Б******* би тус шүүхэд хандан Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан БГД, 24-р хороонд баригдаж буй барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Улмаар 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн 128/ШЗ2024/5887 тоот захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Их Х******* к******* ХХК-ийн зүгээс хойшоо харсан цонхуудыг битүүлж гомдлыг барагдуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж, мөн зүйлийн 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.
3.Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлийг шалгахгүй, түүнд үнэлэлт дүгнэлт өгөхгүй.
4.Харин шүүх хуралдаанд яригдсан буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзах үндэслэл болсон үйл баримтууд үнэ зөв мэдээлэл агуулаагүй байсан бол шүүхээс энэхүү захирамжийг буцаан хянах үндэслэл болохыг тэмдэглэж байна.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэснийг 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх гэсэн хуулийн заалтуудын агуулгыг тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.
6.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заsасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Ө.Б*******гийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох, “2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн МЗХ******* тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б******* тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ