| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/00069/И |
| Дугаар | 314/ШШ2025/00078 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 314/ШШ2025/00078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, *******гийн *******гийн хүсэлттэй,
“Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би *******тай 1968 оны 06 дугаар сарын 15-ны өдөр танилцаж 6 хүүхэд төрүүлсэн. ******* маань 1968 оноос хойш Өвөрхангай аймгийн ******* сумын Бурхандын 1-р багт мал маллаж байгаад Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт тасагт 2024 оны 05 дугаар сарын 07-нд хүнд өвчний улмаас нас барсан. Ингээд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтээ батлуулж байгаагүйн улмаас тэтгэмжээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд намайг *******тай 1969 оны 07 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаартай тодорхойлолтонд: ******* ******* /*******/ нь *******тай 1968-2024 оныг хүртэл ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт тус багт амьдарч байсан нь үнэн болно.
1997 оны 05 дугаар сарын 29-ны өдөр төрсөн хүү Р.Төмөрбатын төрсний бүртгэлийн лавлагаа,
1969 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин *******, 1971 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин *******, 1972 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин *******, 1975 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн ******* нарын төрсний гэрчилгээний хуулбарууд
*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа,
Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны 03-08/446 дугаартай лавлагаанд: он 1989, Аймаг/хот: Өвөрхангай, Сум/ дүүрэг: *******, Баг/хороо: *******, Өрхийн тэргүүний хамаарал ******* ******* 16 настай, эмэгтэй, ******* ******* 13 настай, эмэгтэй, ******* *******, Өрхийн тэргүүлэгч өөрөө 47 настай, эрэгтэй, ******* *******, эхнэр, 39 настай, эмэгтэй, ******* ******* 19 настай, эмэгтэй, ******* ******* 17 настай, эмэгтэй гэсэн,
Өвөрхангай аймгийн ******* сумын Архивын тасаг, хэлтсээс малчин-даатгуулагчид олгох архивын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай лавлагаанд: Өвөрхангай аймгийн ******* сумын 1-р багийн малчин ******* ******* /*******/ мал маллаж байсан хугацаа 1975-1986, 1990-2000, 2017-2024 он хүртэл гэсэн
Гэрч Ч.******* /РД:*******/-гийн мэдүүлэгт: *******, ******* хоёр нь 1968 онд гэр бүл болж 2024 он хүртэл хамт амьдарч байсан. гэсэн,
Гэрч ******* /РД:*******/-ын мэдүүлэгт: *******, ******* хоёр нь 1968 онд гэр бүл болж 2024 он хүртэл хамт амьдарч байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч ******* нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход *******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
3. Хүсэлт гаргагч *******гийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
4. ******* овгийн *******гийн ******* /РД:*******/ нь ******* овгийн ******* ******* /*******/-тай 1969 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаартай тодорхойлолт, 1997 оны 05 дугаар сарын 29-ны өдөр төрсөн хүү ******* төрсний бүртгэлийн лавлагаа, 1969 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин *******, 1971 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин *******, 1972 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин *******, 1975 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн ******* нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны 03-08/446 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн ******* сумын Архивын тасаг, хэлтсээс малчин-даатгуулагчид олгох архивын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай лавлагаа, гэрч Ч.******* /РД:*******/, гэрч ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* овгийн *******гийн ******* /РД:*******/ нь ******* овгийн ******* *******тай /*******/-тай 1968 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР