| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 145/2024/00337/И |
| Дугаар | 314/ШШ2025/00087 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 314/ШШ2025/00087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ****** сумын 5 дугаар баг, *********** тоотод оршин суух, ************* онд төрсөн, 38 настай, ****** овгийн ******ийн ******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ****** сумын 1 дүгээр баг, *********** тоотод оршин суух, ********** онд төрсөн, 28 настай, ****** овгийн ******ын ****** холбогдох,
“4,560,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.******, хариуцагч ********, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.****** нь хариуцагч Э.****** холбогдуулан “4,560,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч Б.****** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын хооронд дансаар мөнгө зээлүүлж хэрэгтэй байна эргүүлээд өгнө гээд олон удаа мөнгө авч байсан. ******** үйл ажиллагаа явуулах гэж байгаа гээд мөнгө авсан байгаа. Тэр мөнгийг нэхэмжилсэн. Өмнө нь шүүх хурлаар орж байсан. Тэр хурлаар яг данс руу шилжүүлсэн мөнгийг хасаад зөрүү 1,660,000 төгрөг шүүх гаргуулж шийдвэрлэсэн. Энэ мөнгөн дүнгээр эвлэрэх боломжтой. Улаанбаатар хотод байсан зардал 4-5 сая гэж байна. Тэгж зардал гарсаныг мэдэхгүй юм байна. Намайг хот явуулахын тулд надад билет бичиж өгч байсан гэж байна. Өөр хүнтэй андуураад байх шиг байна. ******** гар утасны төлбөр
39,000 төгрөг төлсөн гэж байна. Тийм зүйл байхгүй. Миний ******** гэсэн дугаарыг хэсэг хугацаанд барьж ашиглаж тэрнийхээ хөлсөнд миний дугаарын нэг сарын хөлсийг төлчихье гэж тухайн үед тохиролцож байсан. Хариуцагчийн ярьж байгаа 550,000 төгрөг, 200,000 төгрөгийг өмнө нь шүүх шийдэхдээ хасаж тооцож байсан. Иймд ********гээс 4,560,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч ******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн мөнгийг буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэж байгаа 4 сая гаран төгрөгөөс 2 сая гаран төгрөгийг зээлж авсан нь үнэн. Бусад нэхэмжлээд байгаа мөнгө нь өөрийнх нь хэрэглэсэн мөнгө юм. Миний бие өөрийн ХААН банкны ******** тоот данснаас Б.******гийн данс руу нийт хийсэн гүйлгээ 2,900,000 төгрөг болж байна. Эндээс торгуулийн мөнгө 200,000 төгрөг, сүүлд нотлох баримтаар гаргаж өгсөн 9UUD гэсэн гүйлгээний утгатай 550,000 төгрөгийн гүйлгээ, 2024 оны 02 дугаар сард Б.******г Улаанбаатар хот руу явахад нь би автобусны билет 44,600 төгрөгийг төлж билет захиалж өгсөн, Б.******гийн ******** дугаарын утасны төлбөрийг Юнител ХХК-ны данс руу орсон 40 орчим мянган төгрөг, Б.****** надаар машинаа янзлуулсан 120,000 төгрөг, эдгээр зардлуудыг хасуулах хүсэлттэй байна. 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр болон 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд Улаанбаатар хот руу явсан нийт зардал нь 4-5 сая төгрөгийн зардал гарсан. Энэ дээр маргахаар бол шинээр нотлох баримтаа бүрдүүлээд маргаж болно. Би ******гаас 1,000,000 төгрөг зээлээгүй. Б.****** Улаанбаатар хотод эгчийгээ үзүүлнэ хамт явья гэж шавдуулсан. Би үгүй гэхэд хотод очоод хэрэглэх мөнгө, би дансандаа байлгавал үрчихнэ гээд миний данс руу шууд шилжүүлсэн. Тийм учраас миний гаргаж өгсөн Хас банкны хуулгаар 200,000 төгрөг, Б.******гийн данс руу орсон 550,000 төгрөг мөн утасны төлбөр, хот руу явах зардал зэрэг нь Б.******гийн данс руу орсон гэдэг нь нотлогдож байх тул дээрх мөнгөнүүдийг хасаж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн: Б.******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.******гийн эзэмшлийн Төрийн банкны ******** тоот дансны депозит хуулга, мессенжер чатны хуулга зэргийг гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний лавлагаа, ********гийн эзэмшлийн Хас банкны ******** тоот, Хаан банкны ******** тоот дансны хуулгууд, “********” зочид буудлын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт, Худалдаа, үйлдвэр үйлчилгээний “Цэцэн хангай” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хаан банкны гүйлгээний утга Мөнхсайхан торгууль гэсэн “Шилжүүлгийн мэдээлэл” гэх баримт, “Гүйлгээний утга 9UUD, харьцсан данс ****** ******ь орлого 550,000, зарлага 550,000 гэсэн ********гийн ХАС банкны ******** гэсэн дугаартай дансны хуулга”, 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Хаан банкны гүйлгээний утга qga2000003933630992 ******** 1 NAT_TRANS гэсэн ********гээс Авто тээврийн үндэсний төвийн дансанд 44,600 төгрөг шилжүүлсэн “Шилжүүлгийн мэдээлэл” гэх баримт, 2024 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн Хаан банкны гүйлгээний утга ******** гэсэн ********гээс Юнител ХХК-ны дансанд 39,951 төгрөг шилжүүлсэн “Шилжүүлгийн мэдээлэл” гэх баримт, гэрч ********, ******** нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг гаргаж өгсөн.
Гэрч ******** /РД:********/-гийн мэдүүлэгт: ****** нь ********гээр 3, 4 удаа машинаа засуулж байхыг нь би харсан. 2023 оны 11 дүгээр сард ********гийн гадаа байдаг грашинд засуулж байсан. Хаяг нь 1 дүгээр баг 13-06 тоотод байдаг. Би ********гийнд орж, гарч байхдаа харсан. Би гэрээр нь орж гардаг. Манай хүү ********гийнх машин өргөж засдаг юмтай юм. Тэрэн дээр нь Б.******гийн машиныг гаргасан. Жолоочийн эсрэг талын урд гар, өндгөн тулгуур хавийн юмыг засаж байхыг харсан. Он хөгшин ******** гэсэн цагаан кровн машин байсан. ******** ******тай хамт ирээд манай контенариас тос, масло авч байсан. Би он сарыг нь санахгүй байна. 3,4 удаа засуулсан гэдэг нь энэ тохиолдлууд. Удаа дараа манай хүүхдээр машинаа засуулж байсан. Хавар маргалдахад танай хүүхдээр машинаа засуулаад мөнгийг нь өгсөн гэж хэлсэн. 4 литр бензин драгон гэдэг маслын мөнгө өгөөгүй гэж хэлсэн. Би техникийн зах дээр суудаг. Манай хүүхдээр машинаа засуулаад. Манай лангуунаас тос авсан. ******** ******тай хамт ирээд надаас бензин драгон 4 литрийг авсан. Мөнгийг нь надад өгөөгүй. Он, сар, өдрийг нь санахгүй байна. Машин өргөдөг юман дээр гаргасан байхыг харж байсан. ...********, ****** хоёрыг мөнгө өгч авч байхыг нүдээрээ харсан зүйл байхгүй. Энэ хоёрын амнаас сонсоогүй. ******гийн өөрийнх нь амнаас сонссон. Танай хүүхдээр машин засуулж байсан тооцоогоо бол хийсэн. Нарийн тооцвол 4 литр маслын мөнгө өгөгдөөгүй яваа гэж хэлсэн. ...********гийн авсан 4 литр маслыг ******** энэ машинд хийнэ гэж байсан. ******гийн машинд хийсэн байх гэж бодож байна гэсэн,
Гэрч ******** /РД: ********/-ийн мэдүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын дундуур өвлийн амралтаараа ******** ахын засварын газар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа энэ ********, ****** хоёрыг гэр бүлээс гадуурах харилцаатай гэж мэдсэн. 2024 оны 01 дүгээр сарын 05-нд орой 10 цагийн үед Б.******, ******** хоёр хар өнгийн Хариеэр машинтай орж ирсэн. ****** болон ******** хоёр машины арын суудал дээр юм ярьж байсан. Цонх нь онгорхой болохоор надад сонсогдож байсан. Энэ хоёр явна, явахгүй гэдэг зүйл яриад маргалдаж байсан. Удалгүй ****** нь хотод очоод зарцуулах мөнгө гээд шилжүүлчихлээ гээд ярьж байхыг нь би сонссон. 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******, ******** хоёртой би хамт Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод Багшийн дээдийн баруун талын автобусны буудал дээр Дэмбэрэлцэрэн гэх үеэлийнхээ машинд би суусан. Тэгээд хоёр машинтайгаа буудал хайсан. Арслантай гүүрний зүүн талд байрлах буудал авч ******, ******** хоёрыг өрөөнд нь оруулж өгсөн. Буудалд хувцас хунар, гар тээшийг нь тавиад шөнийн цэнгээний газруудаар хамт явсан. ...******** нь явахгүй гээд Б.****** нь явна гэж байсан. ...Оройхондоо граш дулаахан байдаг. Машиных нь цонх онгорхой байсан. Миний засаж байсан машины хажууд зогссон байсан. ...Ерөнхийдөө грашид дуу чимээ сонсогддог. Гэхээ тэр үед цонх нь нээлттэй байсан. Би грашид ганцаараа байсан. ******, ******** хоёроос өөр хүн байгаагүй. ...Тухайн үед байхгүй Дэмбэрэлцэрэн байхгүй байсан. Сүүлд нь ирсэн. ...Хотод очоод хэрэглэх мөнгийг хийсэн. Хотод очоод нэг буудалд байсан болохоор би тэгж ойлгосон. ...Хотод очоод хэрэглэх мөнгө. Надад байвал би үрчихнэ гэж ярьж байхыг нь би сонссон гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. а/ Нэхэмжлэгч Б.****** нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон “...Э.****** үйл ажиллагаа явуулна гэж 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын хооронд 4,560,000 төгрөг зээлүүлсэн...” гэжээ.
б/ Хариуцагч ******** нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ “...Б.******гаас авсан мөнгийг буцаан шилжүүлсэн. Одоо нэхэж байгаа мөнгө нь миний данс руу шилжүүлж өөрөө захиран зарцуулсан...” гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ********гийн эзэмшлийн ******** тоот данс руу нийт 4,560,000 төгрөгийг шилжүүлсэн нь Б.******гийн эзэмшлийн Төрийн банкны ******** тоот дансны хуулгаар тогтоогдож байна.
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
5. Зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч ******** 4,560,000 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан Б.******гаас авсан талаар маргаагүй байна.
6. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, 222 дугаар зүйлийн 222.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан ба хариуцагч ******** нь зээлийн гэрээний дагуу үлдэгдэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй, нэхэмжлэгч талаас удаа дараа сануулсаар байтал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Б.****** Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй байна.
7. Нэхэмжлэгч Б.******гийн эзэмшлийн Төрийн банкны ******** тоот, хариуцагч ********гийн эзэмшлийн ******** тоот дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Б.******гийн данснаас хариуцагч руу 4,560,000 төгрөгийг шилжүүлсэн мөн хариуцагч ******** нь нэхэмжлэгчийн данс руу 3,450,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
8. Мөн хариуцагч ******** 2024 оны 02 дугаар сарын 27-нд Юнител компаны данс руу ******** гэсэн утгатайгаар 39,951 төгрөг шилжүүлсэн, ******** дугаарыг нэхэмжлэгч Б.****** өөрийн дугаар гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр Б.****** өөрийн ******** дугаарыг ******** барьж байсны хөлсөнд энийг төлсөн гэж байгаа ч энэ нь нотлогдохгүй байна. Иймд дээрх 39,951 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж шийдвэрлэлээ.
9. Мөн хариуцагч ********гийн данснаас 2023 оны 10 дугаар сарын 17-нд “Мөнхсайхан торгууль” гэсэн гүйлгээний утгатайгаар гарсан 200,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.****** нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулахыг зөвшөөрсөн тул хасаж шийдвэрлэсэн.
10. Нэхэмжлэгч нь 9UUD утгатайгаар шилжүүлсэн 550,000 төгрөг, Мөнхсайхан торгууль 200,000 төгрөгийг өмнө нь хасаж тооцсон тул хасуулахгүй гэж маргаж байгаа ч дээрх 750,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй байна. Мөн 50,000 төгрөгийг аппликейшны хүүд төлсөн гэж байгаа ч үүнийгээ нотлоогүй байх тул дээрх 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч ********гийн ХААН банкны ******** тоот данснаас нэхэмжлэгч Б.******гийн Төрийн банкны ******** тоот дансанд “huu” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 50,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж шийдвэрлэсэн болно.
11. Хариуцагч ******** нь шүүх хуралдаанд Б.****** нь машинаа засуулсан төлбөр 120,000 төгрөг, Автотээврийн үндэсний төвд Б.******г Улаанбаатар хот явах зардалд 44,600 төгрөгийн билетийг бичүүлсэн, Б.****** Улаанбаатар хотод эгчийгээ үзүүлнэ хамт явъя гэж шавдуулсан. Би үгүй гэхэд хотод очоод хэрэглэх мөнгө, би дансандаа байлгавал үрчихнэ гээд миний данс руу шууд шилжүүлсэн тул эдгээр мөнгийг хасуулахаар тайлбарласан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зохигчид “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагын үгүйсгэсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй байна. Гэрч ******** нь мэдүүлэгтээ Б.****** нь ********гээр машинаа засуулж байсан талаар мэдүүлдэг ч мөнгө өгч авалцаж байсныг нотлоогүй, энэ талаар хараагүй талаар мэдүүлсэн болно. Гэрч ******** нь “...2024 оны 01 дүгээр сарын 05-нд орой 10 цагийн үед Б.******, ******** хоёр хар өнгийн Хариеэр машинтай орж ирсэн. ...****** нь хотод очоод зарцуулах мөнгө гээд шилжүүлчихлээ гээд ярьж байхыг нь би сонссон. 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******, ******** хоёртой би хамт Улаанбаатар хот руу явсан. ...Хотод очоод хэрэглэх мөнгө. Надад байвал би үрчихнэ гэж ярьж байхыг нь би сонссон” гэсэн талаар мэдүүлсэн хэдий ч энэ нь бусад баримтаар давхар нотлогдохгүй байна гэж үзлээ.
12. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч ********гээс 870,049 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 3,689,951 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас 25,431 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,910 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч ********гээс 870,049 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 3,689,951 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас 25,431 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,910 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР