Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 302/ШШ2025/00186

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 302/ШШ2025/00186

 

 

ТОГТООХ нь:

 

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Ш овогт Б.Ө, У овогт Ы.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ө.К, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ө.В, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Ө.Ш, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ө.Ш нарыг эх нь болох Ы.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ө.К, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ө.В, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Ө.Ш, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ө.Ш нарыг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг нь болох Б.Ө-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч хариуцагч Б.Өмирбекээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ы.Б-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК