| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00871/И |
| Дугаар | 302/ШШ2025/00192 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 302/ШШ2025/00192
| 2025 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 302/ШШ2025/00192 | Баян-Өлгий аймаг |
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан С овогт Н.Н, Ж овогт А.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Н, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Н.М нарыг эх нь болох А.Н-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Н, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Н.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг нь болох Н.Н-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 176,264,017 төгрөгөөр үнэлэгдсэн Б аймгийн Ө сумын 8-р баг, А Д -1 гудамж, 000 тоот хаягт байршилтай 207.5 м.кв талбайтай сууц, 14,104,093 төгрөгөөр үнэлэгдсэн Б аймгийн Ө сумын 8-р баг, Х хаягт байршилтай 55 м.кв сууц, 2,340,000 төгрөгөөр үнэлэгдсэн Б аймгийн Ө сумын 8-р баг, Д-1 гудамж, 000 тоот хаягт байршилтай 936 м.кв газар, Б аймгийн Ө сумын 10-р баг, Ц-30, 001 хаягт байршилтай нэгж талбарын 000000 дугаартай, гэр, орон сууцны хашааны зориулалттай 700 м.кв газар, 20,318,200 төгрөгөөр үнэлэгдсэн гэрийн тавилга, эд хогшил, гэр ахуйн бараа болох 25 төрлийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүд болох А.Н, Н., Н.М нарт, 82,510,000 төгрөгөөр үнэлэгдсэн KIA grandbrid маркийн, аеро автобус, Б аймгийн Ө сумын 10-р баг, Н-23, 1111 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 000001111 дугаартай, 600 м.кв эзэмшил газар, Б аймгийн Ө сумын 10-р баг, Н-23, 0000 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 00000000 дугаартай, 600 м.кв эзэмшил газрыг хариуцагч Н.Н-д тус тус олгосугай.
5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Н-ын Т банкны Б салбартай байгуулсан MN380034291401880900 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн үлдэгдэл 53,028,924 төгрөгийн 50 хувь болох 26,541,462 төгрөгийн зээлийг хамтран зээлдэгч А.Н-д хуваарилуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Н.Н-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 290,515 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Н.Н-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Н-д олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК