Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 149

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга С.Сүхжаргал, 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Г.Б, Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Г-гийн Б, Б овогт Ч-ын Г нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711008510056 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-гийн Б /РД: /,

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Чын Г /РД: /,

 

Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Шүүгдэгч Ч.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Найман шарга" валют арилжааны төвийн гадаа Б.Ууганбаяр луу ундааны сав шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Найман шарга" валют арилжааны төвийн гадаа Г.Бтай маргалдан улмаар маажин, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “ ... 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн үед 2 хүүхдээ хичээл сургуулиас нь аваад эхнэрийнхээ ажил дээр ирсэн. Тэгээд манай энхэр 2 залуутай муудалцан барьцалдсан зогсож байсан. Тэгээд юу болоод байгаа юм бэ яасан юм бэ гэж асуухад тэнд байсан 2 залуу чамд хамаагүй гэж хэлээд зам хөндлөн гараад явхад араас нь хүүхдээ хүнд өгчөөд зам хөндлөн гарсан. Тэгээд тэр 2 залуугийн бүдүүн залуу нь надруу ундаагаа шидсэн. Тэгээд манай эхнэрийг заамдаж байгаад унагаасан. Тэгээд би цагдаа дуудсан.." мэдүүлэг /хх-ийн 30-31х/

Яллагдагч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн орчимд 2500 орчим доллар солиулах гээд эхнэр Ажаргал, дүү Болдсайхан нарын хамт Найман шарга үйлчилгээний төвд ирсэн. Би гудамжаар явж байгаад сүүлд нэрийг нь мэдсэн Гэрэлтням гэдэг хүн долларыг чинь авья гэхээр нь тэгье гэж хэлээд бид доллараа өгөөд бэлэн мөнгийг тоолж авсан. Гэрэлтнямтай цуг байсан хүн нь миний өгсөн доллаыг аваад цаашаа алхаад явсан тэгэж байгаад буцаад хүрээд ирсэн. Хүрч ирээд 50 доллар нь булангүй доллар байна гэхээр нь би өөрөө наад долларыг чинь тоолж авч байсан тэр үед дандаа шинэ мөнгө авсан наадах чинь миний мөнгө биш байна гэхэд наймаагаа буцаая гэхээр нь тэг тэг харин надад сольж өгсөн долларыг буцааж өг гэж хэлэхэд юу яриад байгаан булан нь тасархай доллар байна гээд маргаан эхэлсэн. Ингээд маргалдаж эхэлхэд Гэрэлтням нь шууд орилж чарлаад л шууд энгэр заамнаас зулгаагаад зуураад байхаар нь би түлхчихсэн. Ингээд маргаан болоод бид нар хоорондоо маргалдаж байхад Гэрэлтнямын нөхөр Ууганбаяр гэж хүн хүрч ирээд дундуур ороод байхаар нь би цаашаа бай чамд ерөөсөө хамаа байхгүй чи бид 2 наймаа хийж байхад мэдэхгүй дуугүй бай гэхэд өөдөөс пизда энэ тэр гээд хараагаад байхаар нь газар байсан ногоон өнгийн нэмэх С нэртэй ундааны савыг шидсэн чинь хөлрүү нь оночихсон тэр ундааны сав хоосон сав байсан юм. Ууганбаярлуу ундааны сав шидсэний дараа Гэрэлтням нь чи яахаараа юм шиддэг юм гээд дайрч байрдаа миний нүүрийг самардчихсан. Ингээд зогсож байтал цагдаа дуудсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 3-4х/

Гэрч Ч.Гын мөрдөн байцаалтад өгсөн: "....Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Найман шарга валют арилжааны төв дээр эгч Туяатайгаа хамт валют сольдог юм. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үдэээс хойш 17 цагийн орчимд дэлгүүр орж бохь авчаад буцаад явж байсан чинь сүүлд нэрийг нь мэдсэн Болдбаатар нэг залуу, хүүхний хамтаар доллар барьчихсан байхаар нь доллараа өгнө үү гэж хэлэхэд нилээн их хэмжээний 50 доллар бариад явж байсан. Би хараад хуучин оны дугаартай доллар байна тэгэхээр ханш нь жоохон бага байдаг шүү гэж хэлээд явчихсан. Би ажлынхаа газрын нэг залуутай юм яриад зогсож байсан чинь Болдбаатар намайг дуудаад доллараа өгье гэхээр нь нийт хэдэн доллар байгаан гэхэд 7 сая орчим төгрөгтэй тэнцэх хэмжээний барьчихсан байсан. Би мөнгө авчруулаад нөгөө залууд өгөхөд тоолж эхэлсэн бөгөөд би бас тэр үед долларыг нь аваад тоолж эхэлэсэн юм. Би тоолж байхад 50 долларуудын дунд 1 ширхэг доллар нь өнцөг нь уранхай байхаар нь миний дүү эсвэл энийг солиод өг тэгэхгүй бол хүн авдаггүй юм гэж хэлэхэд та сая сольчихлоо гээд Болдбаатар хэлхээр нь үгүй ээ эгчид нь солих бололцоо байхгүй чи намайг эсвэл нэгжээд үз гэхэд за тэгвэл болье гээд доллараа буцаагаад авсан. Би мөнгө авчаад нөгөө талд замын тэнд гараад бид нарын мөнгө бүрэн байна уу гээд тоолж байсан чинь Болдбаатар хамт явж байсан залуутайгаа над дээр хүрч ирсэнээ нөгөө доллараа базаад барьчихсан та 2 сольсон гээд гэрлийн шонлуу надтай хамт явж байсан Бандгай гээд залууг шахахаар нь тавиулах гэхэд намайг цааш түлхсэн. Түлхсэний дараа гар дээр барьж байсан мөнгийг газраар тараагаад шидхээр нь мөнгө авчаад эргээд хартал нөгөө залуутай ноцолдоод байсан, тэр үед манай нөхөр хүүхэдтэйгээ хүрээд ирсэн. Нөхөр Ууганбаяр хүрч ирээд та нар боль эмэгтэй хүн цохиж нүдээд гээд тэр 2 залуутай маргалдаж байсан чинь машиндаа суугаад явах гэхээр нь би очоод эмэгтэй хүн та нар цохьж зодчихоод ядаж уучлалт ч гуйхгүй явах гэлээ гээд маргалдсан чинь Болдбатаар нь машинаасаа бууж ирээд намайг шууд заамдаж аваад газар унагаасан. Газар унагаагаад дээр өвдөглөөд байхаар нь гарыг нь тавиулах гэсэн боловч болохгүй байхаар нь арга ядахдаа нүүрийг нь маажсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 35х/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11959, 11960 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-44х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Б, Ч.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Б, Ч.Г нарыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгж буюу 500.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Б овогт Г-ийн Б, Бовогт Ч-ын Гнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б, Ч.Г нарыг тус бүр 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Б, Ч.Г нар нь торгуулын ялыг төлөх хугацааг 2 /хоёр/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Б, Ч.Г нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ