Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2024/0929

 

 

 

    

 

         2024          11           21                                     128/ШШ2024/0929

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

         

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Д.Эрдэнэчимэг би, Увс аймгийн Засаг дарга Ч.Ч*******ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянаад,

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Увс аймгийн Засаг даргаас Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

           ҮНДЭСЛЭХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж, мөн зүйлийн 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

3.Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлийг шалгахгүй, түүнд үнэлэлт дүгнэлт өгөхгүй.

4.Харин шүүх хуралдаанд яригдсан буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзах үндэслэл болсон үйл баримтууд үнэ зөв мэдээлэл агуулаагүй байсан бол шүүхээс энэхүү захирамжийг буцаан хянах үндэслэл болохыг тэмдэглэж байна.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэснийг 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх гэсэн хуулийн заалтуудын агуулгыг тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​          6.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Увс аймгийн Засаг дарга Ч.Ч*******ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох, “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                            ШҮҮГЧ​ ​                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ