Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/56

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         *******т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Наранмөнх

Хохирогч *******

Яллагдагч *******

Яллагдагчийн өмгөөлөгч С.Чинбат

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЗ/264 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох ******* дугаартай, 208/2023/004 индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 0 дугаар сарын 0-ны   өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дуулиар овогт Галягийн Тогтохбаатар, Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “ ” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, дугаар гудамж, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, /РД:/; урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 501 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Яллагдагч ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сумын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч *******ийг өөрт нь зарах палк моднууд байгаа, “Ковид-19” цар тахлын улмаас тогтоогоод байсан хөл хорио тавигдахаар Сэлэнгэ аймгийн сумаас тус палк моднуудыг авчирч өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 8.250.000     төгрөг, нийт 23,250,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-мөн хохирогч *******ийн өөрт нь итгэмжлэн хариуцуулж Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн ******* тоот хашаанд буулгаж хадгалуулсан байсан 24 ширхэг палк модыг завшиж, 6,15,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорт буцааж,

...Яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд 2023 оны 0 сарын 05-ны өдрийн №19 дугаартай эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, шүүх хууль буруу тайлбарлаж, хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Иргэн *******өөс цагдаагийн байгууллагад бусдад залилуулсан талаар гомдол гаргасны дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд *******ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 1 дүгээр зуйлд заасны дагуу хохирогчоор тогтоосон.

Хздийгээр ******* эхнэр *******гийн дансаар дамжуулж *******т 23.250.000 төгрөг шилжүүлсэн боловч хохирогчоор дундын өмч хөрөнгөө алдсан гэх гэр бүлийн гишүүдийн нэг нь буюу анх хэлцэл хийсэн гэх иргэнийг тоггоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх хэрэгт хохирогчоор тогтоосон гэх М.Гантөмер болон гэрчүүдээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйл заасзн “Худал мэдүүлэх” талаар хууль сануулахдаа хүчингүй болсон хуулийн зүйл, заалтыг сануулж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой алдаанд хамаарна гэж үзэхдээ хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хэрэгт хохирогч ******* болон гэрч *******, *******, *******, *******, ******* нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулж мэдүүлэг авсан.

Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл “Худал мэдүүлэх” заалтад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн, 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн, 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "шүүхэд" гэсний дараа " эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд” гэж нэмэлт өөрчлөлт орсон байна.

Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийн хасах буюу хязгаарлах замаар эсхүл, бусад хэлбэрээр шүүх хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол, магадлал гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар хуулийн шаардлагыг зөрчснийг хамааруулан үздэг ба ноцтой зөрчсөн нь тогтоогдсон бол шүүхийн тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойлгон хэрэглэх ба харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн зөрчил бүр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шалтгаан болохгүй тул шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарахад нөлөөлөхгүй зөрчлийг ноцтой зөрчилд тооцдоггүй болно..." гэж тайлбарласан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ашиглагдаж буй эрх зүйн хэлбэрт бичиг техникийн шинжтэй өөрчлөлт нэмэлтийг оруулалгүйгээр ашигласан зөрчилтэй байх боловч уг зөрчил нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт болон агуулга, үзэл санааны хувьд, хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлог зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн хохирогч, гэрчид Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд...” гэсэн хуулийн өөрчлөлтийг тусгаж хууль сануулж мэдүүлэг авах шаардлагагүй байна.

Анхан шатны шүүх хэргийн талаар нотолбол зохих зүйлс бүрэн нотлогдсон, эдгээр нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулсан эсэх, түүнчлэн үнэн бодит байдлыг илэрхийлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв агуулгаар ойлгож хэрэглэлгүйгээр шүүхийн хууль зүйн дүгнэлтэд үл хамаарах техникийн шинжтэй зөрчлийг үндэслэн шийдвэр гаргасан нь буруу байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/264 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  

Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Тус хэргийн хохирогч ******* гомдол гаргасанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг хохирогчоор тогтоосон байдаг.  Хохирогч ******* нь шүүгдэгчид мөнгийг өөрийн эхнэр болох *******гийн эзэмшлийн дансаар шилжүүлсэн байдаг.  Шүүх тус хэргийн хохирогч нь хэн болох нь тодорхойгүй гэж байгаа боловч *******, ******* нар нь нэг гэрийн бүлийн гишүүн тул нэгийгээ төлөөлөн оролцох боломжтой.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл “Худал мэдүүлэх” заалтад  нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд тухайн зүйл хэсэг нь хүчингүй болоогүй тул хохирогч гэрч нарт дээрхи хуулийн хуучин заалтыг сануулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би ангийн охин болох ******* түүний нөхөр ******* нартай ярилцаад мод авч өгөхөөр болсон. Модны мөнгийг ******* над руу өөрийн дансаараа шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ******* иргэний журмаар шүүхэд хандаж эвлэрлийн гэрээ байгуулж авсан 23.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг өгөхөөр эвлэрсэн. ******* бид хоёрын хувьд ямар нэгэн харилцаа байхгүй тул анхан шатны шүүхийн захирамж үндэслэтэй гарсан гэж үзэж байна.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* ******* нарын хооронд л эрх зүйн харилцаа үүссэн. Энэ дагуу шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулж шүүгчийн захирамж гарсан. Энэ хэргийн хохирогч хэн гэдэг нь тодорхойгүй байгаа тул шүүгчийн захирамж үндэслэлтэй гэв.

Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь надад мод бэлтгэж өгнө гээд мөнгө авсан. Би мөнгөө эхнэр *******гийн дансаар шилжүүлсэн. Энэ хэргийн хохирогч нь би манай гэр бүл байгаа юм.  Шүүгчийн захирамж гарсан талаар эхнэр ******* надад сүүлд хэлсэн.  Нийт хохирлоос одоо 6 сая гаран төгрөг өгөөгүй байгаа нь үнэн гэв.  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Анхан шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийн хохирогчийг зөв тогтоогоогүй, хохирогч, гэрч нарт хууль сануулахдаа хүчингүй болсон хуулийг сануулж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчсөн алдаа гаргасан гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичжээ.

3.Хэрэгт авагдсан баримтаар иргэн ******* нь  Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгаж улмаар мөрдөгчөөс 2022 оны 05 сарын 18-ны өдөр *******ийг хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Хохирогч *******т шүүгдэгч ******* нь сумаас дүнз мод палк оруулж өгнө гэж тохиролцсоны дагуу модны мөнгө болох 23.000.000 төгрөгийг өөрийн эхнэр *******гийн Хаан банк дахь дансаар шилжүүлсэн байх ба прокуророос шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх явцад хохирогчийн эхнэр ******* нь залилуулсан гэх мод палкны үнэ 29.250.000 төгрөг гаргуулах тухай маргааныг шийдвэрлүүлэхээр шүүгдэгч *******т холбогдуулан Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандаж улмаар эвлэрлийн гэрээ байгуулсныг  Дархан -Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 сарын 13-ны өдөр  135/ШЗ2023/02340 захирамжаар баталгаажуулжээ.  

Шүүгчийн дээрх захирамж нь хүчин төгөлдөр болсон байх ба дээрхи эвлэрлийн гэрээний дагуу *******аас 23.000.000 төгрөгийг хохирогчийн эхнэр *******д шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрхи баримтаар ******* түүний эхнэр ******* нар нь *******тай холбоотой маргаанаа  гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар гомдол гаргаж түүний гомдлын дагуу *******т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхийн шатанд шийдвэрлэх үед Иргэний эрх зүйн маргаан гэж шүүхээр шийдвэрлүүлсэн нь өөр хоорондоо зөрчилтэй болжээ.

Хэрэгт Эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамж баримтаар авагдсан байхад прокуророос энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байх ба шүүхээс дээрхи үйл баримтаар хэргийн хохирогч тодорхойгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хууль сануулахдаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл “Худал мэдүүлэх”-ийн 1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан ба хууль хүчин төгөлдөр болсон байхад  нэмэлт өөрчлөлт оруулаагүй хуулийг тайлбарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

4.Иймд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/264 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2023 оны 0 сарын 05-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН