2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/02654

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 31 191/ШШ2025/02654

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13-р хороо,*******,*******,*******, ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Гарден резидэнс хотхон, тоот хаягт оршин суух, ы д /РД: / холбогдох

39,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ийн 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О. нь 2018 оны 08 сараас 2020 оны 02 сар, 2020 оны 12 сараас 2022 оны 02 сар хүртэл ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан.

Энэ хугацаанд хариуцагч О. орон сууц худалдаж авахтай холбоотойгоор ******* ХХК-д байр сууриа илэрхийлэн байрны урьдчилгаа 30,000,000 төгрөг, байр тохижуулах 9,000,000 төгрөгийн хүсэлт гаргасан.

Түүний хүсэлтийг хүлээн авч 2021 оны 08 сарын 27-ны өдөр Хаан банк дахь тоот дансанд нь 38,721,060 төгрөгийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн данснаас шилжүүлсэн. Дансаар мөнгө шилжүүлэхэд шимтгэл нь төлөгдөөд 38,721,060 төгрөг болсон.

Талууд тухайн үедээ уг байртай холбоотой зээлээ хэрхэн төлөх талаар харилцан тохиролцоогүй байсан. Байгууллагад тогтвортой ажиллана гэж байсан учраас уг байрны урьдчилгаа, засвартай холбоотой зээлийг өгсөн.

Гэвч О. 2022 оны 01 сард ажлаа хаяад явсан ба түүнтэй холбоо барьж буцаж ажиллах талаар тодруулж байгаад 2022 оны 03 сард ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

Ингээд түүнтэй ярилцаад тэрээр уг мөнгийг сард 500,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож, 2023 оны 01 сараас 05 сарын хооронд сар бүр 500,000 төгрөг төлж байсан боловч 2023 оны 06 сараас эхлэн зээлээ төлөөгүй.

2021 оны 08 сарын 27, 2021 оны 12 сарын 14-ний өдөр шилжүүлсэн мөнгө бол 2 тусдаа мөнгө. Урамшуулалд олгосон мөнгийг хуулийн дагуу авах боломжгүй. Иймд ******* ХХК-ийн зүгээс буцааж авах нөхцөлтэй өгсөн мөнгөө л авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул 39,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Ноён капитад ХХК-ийн нэхэмжлэлтэй О.д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Намайг 2018 онд ХХК-д ажиллаж байх үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж хүн миний найзаар дамжуулж надад ажлын санал тавьж, улмаар би ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажлын байранд 2018 оны 08 сараас 2020 оны 02 сар хүртэл ажилласан.

Үүний дараа 2020 оны 12 сард дахин надад ажлын санал тавьсны үндсэн дээр 2020 оны 12 сараас 2022 оны 02 сар хүртэл би ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажлын байранд ажиллласан.

Ажиллаж байх хугацаанд буюу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гүйцэтгэх захирал 2021 оны 12 сарын 09-ний өдрийн дугаартай урамшуулал олгох тухай тушаалаар намайг сайн ажилласан хэмээн үнэлж байрны урьдчилгаа төлбөрт зориулж 30,000,000 төгрөгийг урамшуулал цалин болгож өгсөн.

Ийнхүү шинэ жилийн баярын үйл ажиллагаан дээр ******* ХХК-ийн зүгээс 30,000,000 төгрөгийн байрны урьдчилгаа бэлэг болгон өгч шагнаж урамшуулсан талаараа нийт хамт олонд зарласан.

Тодруулбал би ******* ХХК-иас 39,000,000 төгрөгийг зээлж аваагүй, 9,000,000 төгрөгийн байр тохижуулах засвар үйлчилгээ хийсэн зүйл байхгүй. Бидний хооронд зээлийн харилцаа үүсээгүй байхад зээлсэн гэж худал тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгч Б.Бэлгүтэй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.1-т Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 42 дугаар зүйлийн 42.1-т Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасныг зөрчиж, худал нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие О. нь 2018 онд ХХК-д ажиллаж байх үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж хүн миний найзаар дамжуулж надад ажлын санал тавьж, улмаар би ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажлын байранд 2018 оны 08 сараас 2020 оны 02 сар хүртэл ажилласан.

Үүний дараа 2020 оны 12 сард дахин надад ажлын санал тавьсны үндсэн дээр 2020 оны 12 сараас 2022 оны 02 сар хүртэл би ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажлын байранд ажиллласан.

Ажиллаж байх хугацаанд буюу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гүйцэтгэх захирал 2021 оны 12 сарын 09-ний өдрийн дугаартай урамшуулал олгох тухай тушаалаар намайг сайн ажилласан хэмээн үнэлж байрны урьдчилгаа төлбөрт зориулж 30,000,000 төгрөгийг урамшуулал цалин болгож өгсөн.

Ийнхүү шинэ жилийн баярын үйл ажиллагаан дээр ******* ХХК-ийн зүгээс 30,000,000 төгрөгийн байрны урьдчилгаа бэлэг болгон өгч шагнаж урамшуулсан талаараа нийт хамт олонд зарласан.

2022 оны 12 сарын 21-ний өдөр ******* ХХК-иас намайг дуудан очиж уулзтал гүйцэтгэх захирал , 2 хамгаалагч, 2 хүний нөөц, 1 хуульчтай хамт уулзсан ба надад байрны урьдчилгаанд өгсөн 30,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөгийн хамт өгөхийг шаардсан.

Тухайн үед би хүү 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй ба тэгвэл 30,000,000 төгрөгөө төлнө гэж бич хэмээн хүчээр тулган шаардаж надаар 30,000,000 төгрөгийг графикийн дагуу төлнө гэж бичүүлсэн.

Намайг сайн ажилласан гэж урамшуулж өгсөн зүйлийг би хожим өөрөө сайн дураар буцааж өгөхийг хэзээ ч хүсэхгүй.

Энэ 30,000,000 төгрөгийг графикийн дагуу төлнө гэж бичүүлж авснаас хойш ******* ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Бэлгүтэй нь 9,000,000 төгрөгийн хүүг нэмж нэхэмжилнэ хэмээн над руу удаа дараа залгаж дарамталж байсан.

Би хууль эрх зүйн мэдлэг дутмаг болохоор буцааж өгөх ёстой хэмээн ойлгож 2,500,000 таграгийг ******* ХХК-ийн данс руу шилжүүлж өгсөн. Одоо би үндэслэлгүйгээр надаас шаардаж авсан 2,500,000 төгрөгийг ******* ХХК-иас буцаан нэхэмжилж байна.

Иймд 2,500,000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О. нь 2018 оны 08 сараас 2020 оны 02 сар, 2020 оны 12 сараас 2022 оны 02 сар хүртэл ******* ХХК-д ажиллласан ба олон жил ажилласан ажилчдадаа байрны урьдчилгаа бэлэглэх талаар ярилцсан.

2021 оны зун хариуцагч ийн зүгээс эхнэр, хүүхэдтэй болж байгаа тул надад өгнө гэсэн байрны зээлээ олгооч, би буцаагаад сар сард нь байраа ипотекийн зээлээр авсны дараа цалингаасаа өгнө гэсэн.

Үүний дараа О. урамшуулал, буцалтгүй тусламж хэлбэрээр өгнө гэсэн мөнгөө авмаар байна гэсэн бөгөөд ******* ХХК-ийн зүгээс энэ талаар ярилцаад санхүүгийн албаа хариуцаж байгаа, мөн цаашдаа тууштай ажиллах хүн тул чамд итгээд 33,000,000 төгрөгийг цалингийн буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо гэдгээ хэлсэн.

Үүнийг ажилчдынхаа өмнө зарлаж, шинэ жилээр гардуулсан. Эдгээр мөнгө нь хоёр тусдаа мөнгө. Гэтэл хариуцагч О. тал үүнийг нэг мөнгө гэж тайлбарлаад байгаа тул бид нотлох баримтыг шүүхэд өгсөн.

2022 оны 03 сард О. ажлаасаа гарсан тул нэхэмжлэгч талын зүгээс өмнө 2021 оны 08 сард өгсөн мөнгөө өгөх шаардлагыг түүнд тавьсан ба 39,000,000 төгрөгийг заавал буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй.

Ингээд 2023 оны 01 сараас сар бүр 500,000 төгрөгөөр төлж байсан боловч эхний хэдэн сар төлөөд дахин маргасан ба уг баримтыг үйлдэхдээ 30,000,000 төгрөг гэж бичсэн байсан тул 39,000,000 төгрөг болгож зассан байдаг.

Тухайн үедээ хүчээр уг мөнгийг төлүүлсэн бол хариуцагч ийн зүгээс энэ талаараа холбогдох байгууллагад хандаж болох байсан. Манай зүгээс хариуцагч талд олон боломж олгосон боловч тухайн нөхцөл бүрт хариуцагчийн байр суурь өөрчлөгдөж байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, итгэмжлэлүүд,

2022 оны 12 сарын 21 огноо бүхий ийн ******* ХХК-ийн захирал О.д гаргасан хүсэлт,

ийг ажлаас чөлөөлөх тухай 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Б/153 тоот тушаал, ажлаас чөлөөлөх тушаалын хавсралт, ийн 2021 оны 01 сарын 12-ны өдөр гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт,

******* ХХК-ийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 001 тоот Тушаал хүчингүй болгох тухай тушаал, ******* ХХК-ийн Хас банкинд хүргүүлсэн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 006/24 тоот хүсэлт,

******* ХХК-иас О.д 2021 оны 08 сарын 27-ны өдөр 38,721,060 төгрөг, 2021 оны 12 сарын 14-ний өдөр 33,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагч О. нь иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,

******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 сарын 09-ний өдрийн тоот Урамшуулал олгох тухай тушаалын хуулбар, ийн Хас банктай 2021 оны 12 сарын 22-ны өдөр байгуулсан 77,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар, ипотекийн гэрээний хуулбар, барьцаа хөрөнгийн жагсаалт,

*******,*******,,,,, тоотын 54,46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

******* ХХК-ийн Mongolia фасебүүк дэх постууд,

Сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-д 2,500,000 төгрөг төлсөн баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

2023 оны 11 сарын 15-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Хас банк ХК-иас ийн Хас банк ХК-тай 2021 оны 12 сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлж байсантай холбоотой, зээлийг авахад бүрдүүлэн өгсөн баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2023 оны 12 сарын 11-ний өдөр баримтуудыг ирүүлсэн байна.

 

2024 оны 01 сарын 03-ны өдрийн 1171 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс *******,*******,,,,, тоотын 54,46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцтай холбоотой баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2024 оны 01 сарын 25-ны өдөр баримтуудыг ирүүлжээ.

 

2024 оны 04 сарын 25-ны өдрийн 11759 дугаар шүүгчийн захирамжаар хэргийн 4 дүгээр тал дахь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал д хүсэлт гаргах нь гэсэн баримт дахь байрны урьдчилгаа 39 сая төгрөгийг тусгай график гаргаж төлнө гэсний 39 гэсэн тоо анх үйлдэгдэхдээ 39 гэж үйлдсэн эсэх,

-30 гэсэн тоог 39 гэж засварласан эсэх, 30 гэсэн тоог 39 болгон зассан гэх будагч бодис нэг төрлийн будагч бодис мөн эсэх талаар дүгнэлт гаргах шинжээчээр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилон дүгнэлт гаргуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.д холбогдуулан 39,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч О. нь 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

О. нь 2018 оны 08 сараас 2020 оны 02 сар, 2020 оны 12 сараас 2022 оны 02 сар дуустал хугацаанд ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан нь талуудын тайлбар, ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ******* ХХК-ийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 151/21 тоот тодорхойлолтоор тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 22-23, 108-116 дугаар тал/

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь ерөнхий нягтлан бодогч ийн гэр бүлтэй болж байгаа, байрны зээл олгож өгнө үү гэх хүсэлтийг харгалзан гүйцэтгэх захирал Хаан банк дахь тоот данснаасаа 2021 оны 08 сарын 27-ны өдөр 38,721,060 төгрөгийг ******* ХХК-иас байрны урьдчи гэсэн гүйлгээний утгатай хариуцагч ийн мөн банк дахь тоот дансанд шилжүүлсэн нь шилжүүлгийн баримтаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 6 дугаар тал/

 

Хариуцагч ийг тус компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллах явцад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ын 2021 оны 12 сарын 09-ний өдрийн дугаар бүхий Урамшуулал олгох тухай тушаалаар:

-2018-2021 онуудад ажлын гүйцэтгэл, ур чадвараараа манлайлан ажиллаж, байгууллагын ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэн ажилласан гэж байрны урьдчилгаа 33,000,000 төгрөгийн 1 удаагийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.

 

Дээр дурдсан урамшуулал болох 33,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Хаан банк дахь тоот данснаасаа ийн Хас банк дахь тоот дансанд ******* ХХК-иас байрны урьдчилгаа д гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, тухайн банкууд дахь дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч О. нь урамшуулал 30,000,000 төгрөг авсан хэмээн тайлбарласан боловч тэрээр 33,000,000 төгрөгийг хүлээн авсан нь дээр дурдсан баримтуудаар нотлогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 24, 106-107, 2 дугаар хавтасны 5 дугаар тал/

 

О. нь Хас банктай 2021 оны 12 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ байгуулан *******,*******,,,ны тоотын 54,46 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-2204109241 дугаарт бүртгэлтэй,2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдан авахаар, зохих урьдчилгаа төлбөрийг төлж, 77,000,000 төгрөгийг 360 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй зээлэн авсан байх бөгөөд тухайн орон сууц 2021 оны 12 сарын 21-ний өдөр ийн өмчлөлд бүртгэгджээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 25-36, 69-133, 157-190 дүгээр тал/

 

******* ХХК нь ерөнхий нягтлан бодогч ажилтай О. 2022 оны 01 сард ажлаа хаяж явсан, ажиллах эсэх талаар тодруулсаны эцэст 2022 оны 03 сард ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.

Хариуцагч ийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Б/153 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан ажилтаны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах гэсэн үндэслэлээр Ерөнхий нягтлан бодогч О.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 сарын 01-ний өдрөөр цуцалжээ.

Ажилтан О. нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтаны санаачилгаар цуцалсан үндэслэлийн талаар маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 6 дугаар тал/

 

Хариуцагч О. нь 2022.12.21-ний өдөр гэсэн огноотой Байрны урьдчилгаа 39 сая төгрөгийг тусгай график гарган төлнө гэх хүсэлтийг ******* ХХК-ийн захирал д гаргасан ба тэрээр уг бичвэрийг хүчээр бичүүлсэн, урамшуулалд өгсөн зүйлийг хожим өөрөө сайн дураар төлөхийг хүсэхгүй хэмээн маргасан.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 4 дүгээр тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 сарын 31-ний өдрийн 2219 тоот дүгнэлтээр:

Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн материалын 4 дүгээр талд авагдсан 2022.12.21гэсэн огноотой ******* ХХК-н гүйцэтгэх захирал -д хүсэлт гаргах нь гэсэн гарчигтай гар бичвэр бүхий баримтын дунд хэсэгт байх 39 гэсэн тоон бичвэр нь анх 30 гэсэн тоон бичвэр байсан ба нэгжийн орны 0-ийг өөр бичигч хэрэгсэл ашиглан 9 болгон засварласан байна гэсэн байх ба үнийн дүнгээ буруу бичсэнийг засварласан хэмээн нэхэмжлэгч тал тайлбарлалаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 229-232 дугаар тал/

 

Хариуцагч О. нь дээр дурдсан баримтыг үйлдсэний дараагаар 2023 оны 01 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 02 сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 03 сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 03 сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг эс д буцаалт, д эргэн төлөлт гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байна.

О. уг бичвэрийг хүчээр тулган шаардаж бичүүлсэн гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, мөн тэрээр тухайн үед уг асуудлаар холбогдох газарт нь хандан өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 136-140 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь О.д 2021 оны 08 сарын 27-ны өдөр байрны урьдчилгаа 38,721,060 төгрөг, 2021 оны 12 сарын 14-ний өдөр урамшуулал 33,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн гэх баримтыг ирүүлсэн бөгөөд хариуцагч тал үүнийг эсэргүүцсэн тайлбар гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу ажилтан ийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн харилцаа түүний хүсэлтээр дуусгавар болсон ба тэрээр өмнө авсан буюу 2021 оны 08 сарын 27-ны өдөр төлөх хугацаа тохиролцоогүйгээр хүлээн авсан мөнгийг буцаан төлөх үүрэгтэй.

******* ХХК нь тухайн өдөр 39,000,000 төгрөгийг шилжүүлсэн холбогдох шимтгэл төлөгдөөд 38,721,060 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан ба О.д 38,721,060 төгрөгийг шилжүүлсэн тул тэрээр 39,000,000 төгрөг бус 38,721,060 төгрөгийг шилжүүлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч О.эс 38,721,060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 278,940 төгрөгт холбогдох шаардлагыг болон хариуцагч ийн 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 27339 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасныг баримтлан хариуцагч ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 39,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдлаа.

2025 оны 03 сарын 31-ний өдрийн 11 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулгад шүүх хуралдаан болохоос 7 өдрийн өмнө буюу 2025 оны 03 сарын 24-ний өдөр мэдэгдсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 8-13 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч О.эс 38,721,060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 278,940 төгрөгт холбогдох шаардлагыг болон хариуцагч ийн 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,950 төгрөгийг болон хариуцагч ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.эс 351,555 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "******* ХХК-д олгосугай.

3. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 27339 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасныг баримтлан хариуцагч ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 39,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН