Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0835

 

 

 

 

      2024          10           28                                     128/ШШ2024/0835

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров, дүгнэлт гаргагч прокурор Н.А******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн дүгнэлттэй, хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд,

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор  нь шүүхэд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны  Байгаль орчны улсын байцаагч Ц.Т******* 2023 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлт бичжээ.

2.Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х******* нь шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ“...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А*******ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч асан Ц.Т******* 2023 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулах тухай хүсэлтийн тухайд ЗАхиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх өгнө үү” гэжээ.

                                        ҮНДЭСЛЭХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророос Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчид холбогдуулан Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч асан Ц.Т******* 2023 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн 0******* дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэнийг  хариуцагч хүлээн зөвшөөрч, бичгээр илэрхийлсэн нь энэ хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

3.Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагавар нь тус Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч асан Ц.Т******* 2023 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн 0******* дугаартай Шийтгэлийн хуудас хууль бус болох нь тогтоогдсон гэж үзэхийн хамт хүчингүй болгох үндэслэл нь нотлогдсон гэж үзэх бөгөөд шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрхийг хөндөхгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5.Хариуцагч болон гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн дүгнэлттэй, хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчид холбогдуулан гаргасан 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагч, гуравдагч этгээд нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

                ШҮҮГЧ                                     Д.ЭРДЭНЭЧИМЭГ