Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00172

 

 

 

 

 

 

2025 02 24

302/ШШ2025/00172

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Б овогт З.А.

Хүсэлтийн шаардлага: Ө хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл нядлагчаар, Ө хотын АДХГЗахиргаанд багийн тоо бүртгэгч, татварын байцаагч, санхүү тасгийн хянан шалгалтын байцаагч бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч З.А,

Гэрч Б.М, М., Х.К

Орчуулагч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч З.А н нь 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Б аймгийн Ө Худалдаа үйлдвэрлэлийн ангид нядлагчаар, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Б аймгийн Ө хотын гүйцэтгэгч захиргаанд тоо бүртгэгч, татварын байцаагч, 1993 оны 03 дугаар сараас 1994 он дуустал хяналт шалгалт хариуцсан байцаагч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Б аймгийн Ө Худалдаа үйлдвэрлэлийн ангид нядлагчаар, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Б аймгийн Ө хотын гүйцэтгэх захиргаанд тоо бүртгэгч, татварын байцаагч, 1993 оны 03 дугаар сараас 1994 он дуустал хяналт шалгалт хариуцсан байцаагч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан  Дээрх ажилд орсон, гарсан тушаал, захирамж байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй, мөн дээрх тушаал захирамжуудад миний нэрийг гэр бүл, найз нөхөд, хүмүүсийн дунд дуудагдах Адилет нэрээр бичсэн байх тул шүүхэд хандаж байна гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Ө хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Б аймгийн Ө хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай Ажилд томилох тухай захирамж , мөн 1993 оны 03 дугаар сарын 05-н өдрийн 12 дугаартай  Татварын хөнгөлөлт үзүүлэх, ажлаас чөлөөлөх, ажилд томилох, буцалтгүй тэтгэмж олгох тухай захирамж, Б аймгийн Ө сумын Засаг даргын 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай Ажилд томилох, нэмэгдэл цалин олгох, буцалтгүй тусламж өгөх тухай захирамж,  хамт ажиллаж байсан хүмүүс болох Б.М, М.А, Х.К нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн 34 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 12/29 дугаар албан бичгээр ирүүлсэн  З.А болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 84 дүгээр албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Ө хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Б аймгийн Ө хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай Ажилд томилох тухай захирамж , мөн 1993 оны 03 дугаар сарын 05-н өдрийн 12 дугаартай  Татварын хөнгөлөлт үзүүлэх, ажлаас чөлөөлөх, ажилд томилох, буцалтгүй тэтгэмж олгох тухай захирамж, мөн 1994 оны 7 дугаар сарын 20-ы өдрийн 22 дугаартай Комисс шинэчлэн байгуулах, түр ажиллуулах тухай захирамж,  Б аймгийн Ө сумын Засаг даргын 1995 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай Зөвлөл байгуулах, хуваарь батлах тухай захирамж, мөн 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай Ажилд томилох, нэмэгдэл цалин олгох, буцалтгүй тусламж өгөх тухай захирамж, мөн Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 146 дугаар албан бичгээр Е.С-д олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Б аймгийн Ө Худалдаа үйлдвэрлэлийн ангид нядлагчаар, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Б аймгийн Ө хотын гүйцэтгэх захиргаанд тоо бүртгэгч, татварын байцаагч, 1993 оны 03 дугаар сараас 1994 он дуустал хяналт шалгалт хариуцсан байцаагч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан  Дээрх ажилд орсон, гарсан тушаал, захирамж байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй, мөн дээрх тушаал захирамжуудад миний нэрийг гэр бүл, найз нөхөд, хүмүүсийн дунд дуудагдах Адилет нэрээр бичсэн байх тул шүүхэд хандаж байна гэжээ.

5.Хүсэлт гаргагч З.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6. Хүсэлт гаргагч З.А нь  1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Б аймгийн Ө Худалдаа үйлдвэрлэлийн ангид нядлагчаар, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Б аймгийн Ө хотын гүйцэтгэх захиргаанд тоо бүртгэгч, татварын байцаагч, 1993 оны 03 дугаар сараас 1994 он дуустал хяналт шалгалт хариуцсан байцаагч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1 Б аймгийн Ө хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэр бүхий хүмүүсийг 12 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн ба уг жагсаалтын 52 дугаарт А гэж бичигдсэн байна.

6.2. Б аймгийн Ө хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай Ажилд томилох тухай захирамжаар нэр бүхий 6 хүнийг заасан багийн тоо бүртгэгч, татварын байцаагчаар 1992 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс түр ажиллуулсан ба уг жагсаалтын 6-д З.А-ийг 6-р багт ажиллуулахаар тусгаж, эдгээр хүмүүсийн тус бүрийг сард 2000 төгрөгөөр цалинжуулж байхыг шийдвэрлэсэн байна.

6.3.  Б аймгийн Ө хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 03 дугаар сарын 05-н өдрийн 12 дугаартай Татварын хөнгөлөлт үзүүлэх, ажлаас чөлөөлөх, ажилд томилох, буцалтгүй тэтгэмж олгох тухай захирамжаар ... З.А-ыг тус газрын санхүүгийн тасгийн хяналт шалгалтын байцаагч бөгөөд ерөнхий ня-бо-гоор 1993 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар ... шийдвэрлэсэн байна.

6.4. Б аймгийн Ө хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1994 оны 7 дугаар сарын 20-ы өдрийн 22 дугаартай Комисс шинэчлэн байгуулах, түр ажиллуулах тухай захирамжаар Ө сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх тэтгэвэр тогтоох ба үнэ тогтоох байнгын комиссуудын бүрэлдэхүүнийг байгуулсан ба Тэтгэвэр тогтоох байнгын комиссын бүрэлдэхүүнд ... Санхүү тасгийн ерөнхий ня-бо бөгөөд хяналтын байцаагч З.Адилет гэж бичигджээ.

6.5.   Б аймгийн Ө сумын Засаг даргын 1995 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай Зөвлөл байгуулах, хуваарь батлах тухай захирамжаар Ядуурлаас гарах арга хэмжээг зохио байгуулах сумын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан ба уг бүрэлдэхүүнд З.А орсон болох нь тогтоогдож байна.

6.6. Б аймгийн Ө сумын Засаг даргын 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай Ажилд томилох, нэмэгдэл цалин олгох, буцалтгүй тусламж өгөх тухай захирамжаар З.Аыг Бараа, хүнс, түүхий эдийн захын ахлах нягтлан бодогчоор 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэж байсан байна.

6.7. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 12/29 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүүхэд нь болох А.Аселийн Төрснийг бүртгэх анкетад ... 11.Эцгийн овог нэр: З А, регистрийн дугаар: ЦГ 00000, ... ажилладаг байгууллага: Захиргаа, эрхэлдэг ажил: ня-бо... гэж бүртгэгдсэн байдал,

6.7. Хамт ажилласан гэх гэрч Б.Ма-ын Миний бие Ө хотын Худалдааны трестэд 1973 оноос 1990 он хүртэл эдийн засагч, нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1990 оны үед А нь нядлагчаар  ажиллаж байсан. Тус трестийн Нядалгааны газарт өдөр бүр мал нядалдаг учраас байнгын ажиллагаатай байдаг. Трестэд 400 гаруй ажилтан ажилладаг байсан Аав нь З мөн тус трестэд ажилладаг байсан ба түүний хүүхэд гэдгийг мэддэг байсан. Тухайн үед А гэж дууддаг байсан гэх тодорхойлолт болон гэрчээр өгсөн мэдүүлэг

Гэрч М.А-ийн “А танина. Трестэд хамт ажиллаж байсан. Түүний хүний аавтай нь хамт ажилласан. Аав нь ажиллаж байх үед хүүхэд нь болох Адлет хамт ажилладаг байсан. Аав нь болох З манаач хийдэг байсан ба хүүхэд нь А нь 1990 онд нядлагчаар ажиллагдаг байсан” гэх тодорхойлолт болон гэрчээр өгсөн мэдүүлэг

Гэрч Х.К-ийн “ З.А  1990 онд нядалгааны газарт нядлагчаар ажиллаж байсан. Тухайн үед би туслах тогоочоор ажиллаж байсан. Би 1986 оноос хойш Худалдаа үйлдвэрийн трестэд тогоочоор ажилладаг байсан. Түүнийг тухайн үед Адлет гэж дууддаг байсан” гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

10.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, З.А нь Ө хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл нядлагчаар, Ө хотын АДХГЗахиргаанд 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  тоо бүртгэгч, татварын байцаагчаар, 1993 оны 03 дугаар сараас 1994 он дуустал хяналт шалгалт хариуцсан байцаагч, ерөнхий нягтлан бодогчоор  тус тус ажиллаж байсныг тогтоож  шийдвэрлэв.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овгийн З-ийн А нь  Ө хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл нядлагчаар, Ө хотын АДХГЗахиргаанд 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  тоо бүртгэгч, татварын байцаагчаар, 1993 оны 03 дугаар сараас 1994 он дуустал хяналт шалгалт хариуцсан байцаагч, ерөнхий нягтлан бодогчоор  тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч З.Аы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК