Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00171

 

 

 

 

 

 

2025 02 24

302/ШШ2025/00171

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн У сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт М-ийн Б.

Хүсэлтийн шаардлага: Т.Ятай  1970 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч М.Б нь Т.Ятай  1970 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Миний бие Т.Ятай 1970 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон.

1.2 Улмаар бид хоёр 5 хүүхэдтэй болж 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан. Тухайн үед гэрлэлтээ бүртгүүлж байсан боловч зохих журмын дагуу бүртгээгүйн улмаас Улсын бүртгэлээс гарахгүй байна.

1.3 Иймд Т.Ятай  1970 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуучин иргэний паспортын хуулбар, Т.Яы нас барсны гэрчилгээ, Т.Я, М.Бы нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  12/30 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч М.Б,  Т.Я нарын ХААТР маягтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч М.Бы хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Т.Ятай 1970 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон. Улмаар бид хоёр 5 хүүхэдтэй болж 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан. Тухайн үед гэрлэлтээ бүртгүүлж байсан боловч зохих журмын дагуу бүртгээгүйн улмаас Улсын бүртгэлээс гэрлэлтийн баталгааны лавлагаа гарахгүй байгаа учраас шүүхэд хандаж байна гэжээ.

5.Хүсэлт гаргагч М.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу гэр бүл болсон байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.1. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн хуучин иргэний паспортын 7 хуудсанд 10 гэж дугаарлагдаж гэрлэлтийн байдал эхнэр нөхрийн гэж бичигдсэн ба овог Т-ийн, нэр Я, төрсөн он 1942, гэрчилгээний №017, 1970 он 10 сар 15 өдөр гэж тэмдэглэсэн байна.

6.2 Б аймгийн Ө сумын улсын бүртгэгчээс олгосон нас барсны гэрчилгээгээр Б овгийн Т-ийн Я 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нас барсан талаар бичигдсэн байна.

6.3 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр  сарын 10-ны өдрийн 12/30 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч М.Бы  Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд ... 12.Эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд: нөхөр Тиленгит Я, регистрийн дугаар БЮ0000000... гэж, мөн Иргэний үнэмлэх авах өргөдөлд ... 14.Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: ..., гэрлэсэн он: 1970, гэрчилгээний ... гэж,

мөн Т.Яы ... Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд ... 12.Эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд: эхнэр М Б, регистрийн дугаар 000000, гэрчилгээний дугаар: 17 ... гэж тус тус бүртгэгдсэн байна.

7. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, мөн хуулийн 3.1.2 дахь хэсэгт гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ гэж тус тус заасан

Үүнээс дүгнэхэд гэрлэлт нь гэрлэгчдийн сайн дурын үндсэн дээр эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр үүсэх хууль зүйн ойлголт бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хүсэлт гаргагч М-ийн Б болон Т-ийн Я нар нь гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.

9.Иймд хүсэлт гаргагч М.Бы  Т.Ятай  1970 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ББ овогт М-ийн Б-ны Т.Я-тай  1970 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК